Ньюс хөтөч: Амиа алдсан эмчийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Амиа алдсан эмчийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Амиа алдсан эмчийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Өнөөдөр /2023.6.28/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна


08:30 цагт

Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс “Зүүн хойд ази дахь үндсэн хуулийн шүүх: Солонгос ба Монгол” олон улсын бага хурлыг МУИС-ийн I байранд зохион байгуулж байна  Утас: 9710-1077

09:00 цагт

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт  “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг олон улсын худалдааны сүлжээнд холбох нь” сэдвээр 3 дахь өдрөө “Шангри-Ла” зочид буудалд үргэлжилнэ.

10:00 цагт

УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо хуралдана.

11:00 цагт

  • “Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Хоршоологчдын өдрөөр 3 дахь өдрөө Төв талбайд үргэлжилнэ.
  • Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж цагдаа, прокурор, Шүүх шинжилгээний алба хаагчид  тангарагтаа үнэнч байж, хуулийн хүрээнд шударга ажиллаж талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоон өгөхийг шаардан “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт

 Хуульч өмгөөлөгчид, Иргэний нийгмийн байгууллагууд, Сэтгүүлчид нэгдэн нийтийн эрхийг зөрчиж буй фактууд дээр ажиллаж эхэлж байгаа талаар “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • Монгол Улсад Дэлхийн цөмийн энергийн комисс хуралдаж байгаатай холбогдуулж иргэдийн төлөөлөл “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
  • Үзэл бодлоо илэрхийлэх хуульчдын нэгдсэн сүлжээ байгуулах ёслолын үйл ажиллагаа Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд болно.

13:00 цагт

Тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр авсан арга хэмжээ, Нийгмийн даатгалын багц хуулийн тухай Монголын Ахмадын холбоо, ахмадын төлөөлөл Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж