М.Оюунчимэг: Малчдад улстөржсөн халамжийн бодлого хэрэггүй

М.Оюунчимэг: Малчдад улстөржсөн халамжийн бодлого хэрэггүй

М.Оюунчимэг: Малчдад улстөржсөн халамжийн бодлого хэрэггүй

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа


-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуульд орж байгаа гол гол өөрчлөлтүүд юу байна вэ?

-Нийгмийн даатгалтай холбоотой асуудал бол иргэн бүрийн амьдралтай холбоотой учраас маш чухал асуудал байдаг. УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг батлах төлөвлөгөөтэй хэлэлцүүлгүүд өрнүүлж байна. Нийгмийн бодлогын байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Миний бие ажлын хэсэгт орж ажиллаж байгаагийн хувьд хуульд засч залруулах, том зургаар нь харж ирээдүйгээ бодолцсон шийдвэрүүд гаргах нь чухал байна.

Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд ирээдүйд гавьяаныхаа амралтад гарахад төлсөн шимтгэл нь амьдралын баталгаа болохуйц байх, түүний зарцуулалт нь шилэн байх, нийгмийн даатгалын сан ашигтай ажилладаг байх, цалин, тэтгэвэр инфляцтай уялдаж хөдөлдөг байх, төлсөн шимтгэл нь орон сууц, боловсрол, эрүүл мэндийн баталгаа нь болдог байх зэргээр асуудлыг өргөн хүрээнд авч үзэж нухацтай хэлэлцэж байна.

Хамгийн гол нь санхүүжилтийг шилэн болгож өөрчлөлт хийх шаардлага тулгарсан байна. Иргэд өнөөдөр төлж байгаа татварынхаа хэмжээгээр ирээдүйд үр өгөөж хүртэх, цаашлаад тэтгэврээ өвлүүлэх асуудал анх удаа яригдаж байна. Өвлүүлэхээр бол ямар журам, ямар заалтад тулгуурлаж Засгийн газар шийдэх вэ гэх мэт олон асуудлыг уг хуулиар хөндөж байна. Улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, аймаг сумдаас саналыг авч байна. Ажлын хэсэг асуудлыг олон талаас нь авч үзэж илүү нухацтай ажиллах шаардлагатай байна.

-Нийгмийн даатгалын сангийн нөхцөл байдал, үйл ажиллагаагаа доголдолд орчихсон байгаа. Тийм учраас өнөөдөр НДШ төлсөн хэмжээнээсээ ирээдүйд үр өгөөж нь хүртэнэ гэдэгт иргэд төдийлөн итгэлтэй бус байна. Тийм учраас төлсөн татварын хэмжээнээс хамаарч үр дүнг нь хүртэх зохицуулалтыг хэрхэн тусгаж байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүд харилцан адилгүй санал хэлдэг л дээ. Тэр дундаа ажлын байр бий болгож байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд “Компани, аж ахуй нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд л байдаг. Төлөөд л байдаг. Үр өгөөж нь хангалттай биш байна. Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь жигдэрч, хөл дээрээ босоход дарамт учруулж байна. Тиймээс хувь хэмжээг нь бууруул. Эсвэл НДШ төлж байгаа аж ахуй нэгжүүдийнхээ тоог бууруул” гэдэг асуудлыг ч бас ярьдаг.

Манай тэтгэврийн тогтолцоонд гажуудал үүссэн. Учир нь улстөрчид нь сонгуулийн өмнө улстөржсөн шийдвэр гаргадаг. Тухайн шийдвэр нь ганц хоёр жил хэрэгжээд цаашид хэрэгжих боломжгүй болдог.

Энэ үед нь дахин хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар явсаар байгаад чөтгөрийн тойрогт оруулчихсан. Насаараа ажиллаж НДШ төлчхөөд эргээд тэтгэвэрт гарахад нь төлсөн татварынхаа хэмжээнээсээ хэт доогуур үнэлгээгээр тэтгэврээ тогтоолгодог. Тэр нь амьдралд нь хүрэлцдэггүй ийм өрөвдөлтэй байдалд байна. Тэр ч бүү хэл оршуулгын зардалд сая төгрөг олгодог байсныг хоёр сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Нийгмийн даатгалын багц хуульд ч энэ асуудалтай холбоотой хуулийн өөрчлөлт орж ирж байна. Мөн УИХ, Засгийн газраас долдугаар сарын 01-ний өдрөөс цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Тухайлбал тэтгэвэр тэтгэмжийг цаашид инфляцтай уялдуулж хөдөлгөдөг байх чухал шийдвэр гаргасан. Энэ нь ирээдүйд Нийгмийн даатгалын санг аврах, сангийн үйл ажиллагаа ашигтай ажиллах тэр боломжийг бүрдүүлэх шийдвэр боллоо. Өнөөдрийг хүртэл Нийгмийн даатгалын сан үргэлж алдагдалтай ажиллаж ирсэн. Түүнчлэн Монголбанкны шалгуур хангаагүй арилжааны банкуудад Нийгмийн даатгалын сангийн их хэмжээний мөнгийг байршуулж алдсанаас болж их хэмжээний хохирол учруулсан. Тухайлбал, Капитал банканд байршуулсан мөнгийг одоо болтол бүрэн гаргуулж авч чадахгүйбайгаа асуудал бий. Өнөөдөр Төрийн санд байршуулдаг боловч эргээд хүү бодогддоггүй гэх мэтээр НДС жилд 500 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ байдлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй.

Нийгмийн даатгалын сангийнхаа ашигт ажиллагааг хангахын тулд Нийгмийн даатгалын багц хуульд олон улсын стандартын дагуу, жишигт нийцсэн өөрчлөлтүүдийг оруулахаар хичээн ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед малчны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх зохицуулалт нийгэмд маргаан дагуулж байна. Хэрэв дахин улстөрийн шийдвэр гаргах юм бол Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг улам нэмэгдүүлнэ.

Малчид нэг талаас хувиараа бизнес эрхлэгчид. Тэгвэл хувираа бизнес эрхэлж байгаа иргэд өөрсдөө нийгмийн даатгалаа зохих ёстой журмын дагуу төлөөд хүртэх ёстой үр өгөөжөө хүртээд явах боломжтой юм биш үү. Заавал төрийн оролцоо бий болгох шаардлага байна уу?

-Нийгмийн даатгалын багц том хуулийг ганцхан заалт буюу малчны НДШ-ийн 50:50 хувиар төлөх гэсэн заалттай холбоотойгоор татан унагах, хуулийн ач холбогдлыг бууруулах,  хуульд ашиг сонирхлын зөрчил бүхий буруу заалт оруулах нь олон сөрөг талтай.

Малчдыг халамжийн бодлогоор дэмжих биш малаас гарах ашиг шимийг нь нэмэгдүүлэх өөр төрлийн бодлогоор дэмжих нь зүйтэй.

Буянт малын үр шим болох бүх төрлийн түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан мах, сүү, цагаан идээнийхээ үйлдвэрлэлийг сайжруулах, ашиг шимийг өсгөх, залуу малчдаа бүх талаар дэмжих, малын эрүүл ахуйн байдалд анхаарах нь жинхэнэ утгаараа малчдаа дэмжих төрийн бодлого юм. Цаашлаад татварын бодлогоор дэмжих, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зэрэг олон төрлийн бодлого байхад зүгээр л халамжлах бодлого орж ирж байна. Энэ утгаараа Нийгмийн даатгалын хуулийн төсөлд малчдыг тэтгэвэрт хамруулахын тулд төрөөс 50 хувийг даах тухай асуудал нь буруу жишиг тогтоох эрсдэлтэй. Нөгөө талаас зөвхөн малчдыг салгаж, ялгаж аваад татвар төлөгчдийн мөнгөөр НДШ төлөх тухай асуудал ярьж байгаа нь иргэдээ ялгаварлан гадуурхсан заалт болно. Тэр дундаа томоохон хэмжээний бодлогын реформ хийх гэж байгаа хуульд ийм заалт оруулснаар цаашид буруу жишиг тогтох, Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг улам нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай.

-Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байхад цалин тэтгэврийг долдугаар сарын 01-ний өдрөөс нэмэх шийдвэр гаргасан. Мөн л энэ санд ирэх дарамт нэмэгдэнэ. Багахан хэмжээний ашигтай ажилласан бол хуримтлуулж улстөржилгүй улс орноо бодсон шийдвэр гаргадаг байхад хэрхэн анхаарах ёстой юм бэ?

-Бид аль болох хуримтлал бий болгох, хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа хөгжүүлэх, солонгоруулахад анхаарч ажиллах нь зүйтэй. Тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсний дараа Баялагийн сан болоод Хуримтлалын сангаараа дамжуулж эдийн засгаа дэмжих бодлого явуулах нь Засгийн газрын бас нэг чухал үүрэг. Мөн үнийн өсөлтийг аваад үзэхээр өрхийн орлогыг ямар нэгэн байдлаар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байсан нь харагдаж байгаа юм. Иргэдтэйгээ уулзалт хийж байхад хамгийн хүндрэлтэй асуудал үнэ ханшийн өсөлт байсан.

Сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ 60-70 хувь хүртэл өссөн байхад тэтгэврийн мөнгө нь байрнаасаа огт хөдлөхгүй байсан нь алдаа болж, иргэдийг бухимдуулсан.

Тиймээс шат дараатайгаар иргэдийн орлогыг дэмжих нь зүйтэй гэж үзээд эхний ээлжинд төрийн зарим нэг албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Гэхдээ бодит үр дүнд хүрэх нь чухал. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг дагаад инфляц дахин өсчихвөл энэ шийдэл үр дүнгээ өгөхгүй. Тийм учраас УИХ-аас Засгийн газар болоод харьяа байгууллагуудад үнэ ханшийг тогтвортой байлгах, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг санаатайгаар нэмсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх механизмаа давхар шийдэх хэрэгтэй гэдэг байр сууриа илэрхийлж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн.

Насаараа НДШ төлчхөөд тэтгэвэртээ гараад маргааш нь бурхан болчих тохиолдол олон бий. Тиймээс хамтын болоод өвлөгддөг тэтгэвэртэй болох хууль эрх зүйн орчинд иргэд нэлээд анхаарч байна. Энэ талаар хуульд хэрхэн тусгагдаж байна?

-Нийгмийн даатгалын багц хуулийн бас нэг шинэчлэл бол тэтгэвэр өвлөгддөг байх тухай асуудал юм. Хуулийн заалтаараа 19 нас хүрсэн хүнд өвлөх эрх нь нээгдэж байгаа. Гэсэн хэдий ч уг заалттай холбоотой эрх зүйн нарийн зохицуулалт шаардлагатай гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байгаа. Учир нь яг ийм хууль эрх зүйн орчин анх удаа Монгол Улсад хэрэгжих гэж байгаа учраас олон талаас нь авч үзэх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-28 213.87.158.159

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-28 202.55.191.130

maliin toogoor ni hend ni halamj olgoh olgohguigee shiidchihee

Avatar

иргэн 2023-06-28 64.119.21.49

малчин мал хоёроо ад үзээд сайх юманд хүрэхгүй. бидний тусгаар тогтнол үндэсний үнэт зүйл мал малчин 2 гэдгийг энэ тэнэг авгай ойлгохгүй. Оюунчимэг түүний үр хүүхдүүд хэзээ ч малчин болохгүй тэгсэн мөртлөө махыг мангас шиг иднэ дээ. малчингүй болж байгаа энэ цаг үед тэднийг дэмжих нь улс төр биш харин ч алсын хараатай бодлого мөн

Avatar

зочин 2023-06-28 66.181.187.24

малчид өөрсдөө төлөх ёстойшдээ бусад нь өөрсдөө л төлсөн сайн дураар төлсөн малчин биш хүнээ дэмжихгүй бүр тэтгэвэр нэмэхгүй гэсэн шүү

Avatar

Зочин 2023-06-28 64.119.27.145

Ардчилагч гэх хулгайчууд малчдыг дарамталж,хөдөөг хоосруулах ,монголчуудыг идэх мах,уух сүү ноос ноолуураас нь хагацаах санаатай байна. Монголчууд тэнэг биш. Та нараар хувь заяагаа тоглуулахгүй.Хөдөөний иргэдээ дэмжинэ,туслана. Маш хүнд нөхцөлд мал аж ахуй, газар тариалан эрхэлж хөдөлмөр хүчээ энэ хүнд ажилд зориулж буй баатарлаг хүмүүс . Тэтгэвэрийн хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2023-06-28 78.187.120.177

Чи л даагаарай. Хувийн малаас нь бид худалдаж авч иддэг, орлого оруулдаг. ноос ноолуурыг бол тусдаа. Хотынхны юуг нь малчид үнэгүй даадаг юм. Яг л адил. Татвар юу төлдөг болоод гонгиноод байгаа юм. Улсад татвараа өгсөн хүн л эрхээ эдэлдэг. Шударга биш. Чадахгүй бол малаа орхихгүй юу. Эрх нь байгаа. Маллах хүн олдоно

Avatar

Тэнэг авгай 2023-06-28 202.126.89.227

Сэтгүүлч хүнийг биш, инженер, эдийн засагч, хуульч хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлж байх хэрэгтэй. Боорцогон авгай одоо зайлж үз.

Avatar

Зочин 2023-06-28 64.119.27.145

Ардын дайснууд л монголд байгаа эх орноо гэсэн шудрага бүхэн рүү дайрч дайсагнадаг.Үүний нэг жишээ нь АН-ын уяаны нохойнууд Оюунчимэг гишүүний нэр төр рүү бүлэглэн дайрч буй явдал. Ийм араатнуудыг жигш

Avatar

Зочин 2023-06-28 78.187.120.177

Малчин болоод ганц зөв үгийг нь эсэргүүцээд байгаа юм уу.

Avatar

зочин 2023-06-28 202.126.88.188

Яалаа гэж улс төлөх гэж

Avatar

Нэргүй 2023-06-28 122.201.23.83

Хэнд улстөржсөн бодлого хэрэгтэй юм

Avatar

Зочин 2023-06-28 202.9.46.253

Тэтгэвэрийг яаж нэмээд байган бол.. 10% нэмнэ гээд байсан чинь НДын апп руу ороод харсан 10 хүрэхгүй байна лээ шүү.. тэтгэвэрээ улс төржихгүй ялгаваргүйгээр нэмбэл нэмээд чадахгүй бол бүр больчихоочээ ..тэрнийхээ оронд үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээ авмаар байна. Үнийн өсөлтийг зогсоож чадахгүй бол тэтгэвэр нэмээд хэрэг алга. ..

Avatar

ккк 2023-06-28 202.21.104.2

Гэнэт ухаан орж гэнэ..ккк

Avatar

иргэн 2023-06-28 59.153.113.96

Мулгуу авгай чинь Өөрийнхөө сонгуулийн Пиарыг хийх дээ бусдыг ингэж Хохироож болохгүй ,,,,,,,,,,,,,Малаа,

Avatar

Зочин 2023-06-28 78.187.120.177

харин энэ удаад бол чи мал

Avatar

Намжилын Ханой 2023-06-28 66.181.190.84

Хэн нэг нь тэнэг зүйл оруулаад дараагийн хүн хичнээн заслаа ч хөгжил урагшаа явдаггүй юм. Эхлээд зуун төгрөг олсон хүн болгоноос таван хувийн татвар ав… Татвар бол явж явж Төрийн оршин байхуйн үндэс… Идэхдээ биш ээ… Надад туйлын хэрэгтэй хэсгээ тэтгэх үндэслэл… Миний хамаатан нэг жиптэй, нэг портертой, гаднаа хоёр мотоциклтой, нэг охин нь хотод сургуульд… Гэдсээ илээд л дуу дуулсан, улаан хонгор нөхөр… Хамаатан л юм… Хэд хэд бий… Юун хадлан… Нэг их морь ярьсан…

Avatar

- idt? 2023-06-28 75.148.46.225

tvc

Avatar

malchdaa ylcuun xamgaaltad1, yildber xylgailax?gadni oy cupux& darangyilx sanaatai ni chaavaas 2023-06-28 75.148.46.225

idtn

Avatar

- 1 gazar 2 uup gazar ckaindn yumaa programmaar Ckaindn zardg yum baix; _#-? 2023-06-28 75.148.46.225

zb; workeroor, xed xeden gazraas agyylaxaas, shyydangaas ni byx yum xylgailchlaa, 1 gazrui ni saruin syngaltaa renew xuigeegyi martsan6 xonoson gene. martsan6 xyn bolgonui shyydang xylgaalaad baimaargyi,

Avatar

Нэргүй 2023-06-28 75.148.46.225

kromnxtej? prcj;

Avatar

kamepuun web saityyd deep bdg gjj oilgoloo, MTV Apaho olon car xylgailj, Workeroor niXT? 2023-06-28 75.148.46.225

xalamjin tubyyduin agyylax, strj, shyydangaas abxyylaad opoltsoxgyi yum bxgyi xylgailj bgaa ni WORKEROOR NI

Avatar

Нэргүй 2023-06-28 75.148.46.225

?

Avatar

ylcuun xamgaaltad1 ytacnu kompanig gadni gepee xuuxgyi xuux, xylgaichdaas or xen y,/t galzrxav? 2023-06-28 75.148.46.225

ytac bac xylgailj, kod copydj dyyriamlaar;#

Avatar

Нэргүй 2023-06-28 75.148.46.225

-#;?

Avatar

- zb kodc ni_ ?; 2023-06-28 75.148.46.225

-tobap cpec/pr kod

Avatar

Нэргүй 2023-06-28 75.148.46.225

#_

0 0
Avatar

-elbegeeguin xyyxdyyd dyyrlee? 2023-06-28 75.148.46.225

-KAMERAAr
-UtASAAR PROFSNAL
– WORKEROOr

Avatar

-t;? ubchin tysgadaggyi, xynuii yum xylgaildgyi , -ylcuun yildbeyyd ; 2023-06-28 75.148.46.225

LXMJP?

Avatar

- ybtok 2023-06-28 75.148.46.225

cm

Avatar

y? 2023-06-28 75.148.46.225

xynui yum yrj ebdej, xychilj yaj galzyyrdag xylgaichnar ve,

Avatar

xynui ubdug tasdaji mangarlaj baigaad xymyys, xariytsan xyn ni gadni bdg yax be, buchug bapumtp? 2023-06-28 75.148.46.225

byx yum xylgailchlaa,

Avatar

Нэргүй 2023-06-28 203.91.115.44

Тэтгэвэр өвлөгдөнө гэж яг юу гэсэн үг юм бэ?

Avatar

xymyysuin ubdugtasdaj, metal xobild abtysdj baigaad mangar xymyys yaaltai bilee, idt ichgyyrgyiglzy 2023-06-28 75.148.46.225

ochson gazar bolgond oirxon xylgaich baigaad yum shig bn. nuigmin xalamjin gadern cf workeroor, xybtsas xylgailsan, grashni xaalgaa ebdeed xamag yum ebdej xylgailj, snfrnsis tubuus storage xygatsaagaa syngaagyi gej zopiydaar olon xynui yumiig xylgaildg yum shig bn. mrtj, xooloi ubdj yarij chadaxaa bailaa, gar xul Bolson xeden yum irjee. Mashin LX xylgaichaad sadaa bolj baigaad yum baix.

Avatar

Нэргүй 2023-06-28 66.181.160.110

Сонгуулийн өмнө ийм популист санал гаргаж байгаа УИХ-ын гишүүдийг нэрээр нь ил зарлаж, нийтийн өмнө жигшээх хэрэгтэй!!! Сүүлийн 30 жил тэд өчүүхэн муу хувийн ашиг сонирхолынхоо төлөө ийм маягаар нийгмээ хорлож ирлээ шүү!!! Малчдын НДШ-ийн 50%-ийг төр даана гэдэг чинь татвар төлөгчид л даана гэсэн үг шдээ?!! Жишээ нь: Төв, Сэлэнгэ аймагт хувиараа хүнсний ногоо тарьж, түүнийхээ борлуулалтаар амьдардаг иргэн яахаараа зэргэлдээ айлын малчны даатгалыг өмнөөс нь төлөх ёстой юм бэ???

Avatar

IN+ darxniixan bnaa, xairtsag abaxgyi gej uchnuun ydlaa , xairtsagniixaa asyydliig shiidej uguuch , abdag xyn ni xeden xyn bn? 2023-06-28 75.148.46.225

pxybuin umchind xaldaj, broken, ni scratch, pridy, azaartsj igloo oirxon, xylgai shoron, karmani
tyslax mongolchyyduin xolboo ni taarsan, tyslax xyngyi xaashaa bnaa, Parkalsan JEEP xylgailax buti xel, delgyyrt BLR zarj, CJN ystai XOLBOJ.

Avatar

Нэргүй 2023-06-28 122.201.23.83

Нийслэлээс дэвших юм чинь. шахмал түлщээ үнэгүй өгөөл , янданг нь хөөлөөл , жорлонгийн тууз хайчлаал болоо

Avatar

Нэргүй 2023-06-28 64.119.25.12

Энэ харин сэдвээ олоод шүгэлээ зөв цагт нь үлээчлээ. Малчдын НДЩ-ийг ард түмэнд үүрүүлж хэрхэвч болохгүй л дээ. Энэ бол Данхын хийсэн ажил. Ерөнхий сайд хийх ямарч чадваргүй амьтан. Ахынхаа Н.У -аар шүгэлээ үлээлгээд өөрөө ард нэр цэвэр үлдэнээ чи.

Avatar

Нэргүй 2023-06-28 192.82.65.9

ёстой үнэн. Сонгуулийн хуулийг хууль бусаар зөрчин иргэдийн сонгох эрхийг луйвраар авах нэг оролдлого. Зарим нь мэдсээр байж сонгочихоод дараа нь харамсаад барахгүй болдог

Avatar

АМАА ХАМХИАД АЖИЛ ХИЙДЭГ БОЛЦГООЁ МОНГОЛЧУУД 2023-06-28 203.98.76.4

МОНГОЛЧУУД ОДОО ХӨГШИН , ЗАЛУУГҮЙ, ХУВЬ, ХУВЬСГАЛГҮЙ АЖЛАА ЗӨВ ТӨЛӨВЛӨӨД АЖЛАА Л САЙН ХИЙДЭГ ИРГЭДТЭЙ УЛС БОЛМООР БАЙНА. МОНГОЛЧУУД БОЛСОН БОЛОГҮЙ ГАДААД, ДОТООДЫН НОМ ЭРДЭМ БИШГҮЙДЭЭ СУРЛАА, ШАШИН СОЁЛОО УЛАНДАА ГИШГЭЛЖ ДУУСЛАА, ЦӨМӨӨРӨӨ ДАРГА ЦЭРЭГ ГИШҮҮН БОЛОХ ГЭЖ ДАЙРЛАА, ЦӨМӨӨРӨӨ АМААРАА НИЙГМЭЭ , УЛС ТӨРӨӨ ШҮҮМЖИЛЖ ШҮҮЖ ХАНАЛАА, ЦӨМӨӨРӨӨ БУСДАД АТААРХАЖ БУСДЫГ ЗҮХЭЖ ДУУСЛАА….ОДОО АМАА ХАМХИАД ЦӨМӨӨРӨӨ АЖИЛ ХИЙДЭГ ҮНДЭСТЭН БОЛМООР БНА

Avatar

Нэргүй 2023-06-28 202.72.245.121

Заваан авгайг дараа сонгуулиар зайлуулья аа. Юу ч уран донгодож зөв юм шиг ярьж байсан ч МАН-ын энэ сугад итгэхгүй. Энэ УИХ-д авах хүүхэн нэг ч алга даа

Avatar

Зочин 2023-06-28 78.187.120.177

юу авах гэсэн юм. өөрөө сонгочихоод

Avatar

зочин 2023-06-28 202.131.245.69

1. сар бүр авч байсан цалин, түүнтэй адилтгах орлогыг хязгаараас давсан гэдгээр хасаж тооцохыг зогсоох хэрэгтэй. сар бүр авч байсан цалингийн дунджаас тэтгэвэр тогтоох
2. үндсэн тэтгэвэр тогтоох 45 хувийг 60-80 хувь болгох
3. НДШ төлөх ёстой 21 жилээс дээш ажилласан жилийг 1.25 биш 2 дахин нэмэгдүүлж тэтгэвэрийн доод хязгаараас давсан гэх мэт хасах бодлогоо зогсоож үндсэн тэтгэвэр дээр нэмдэг болгох.
4. жил бүрийн инфляциар дараа жилийн тэтгэвэрийг нэмэгдүүлж байх

Avatar

Нэргүй 2023-06-28 202.72.245.121

Энэ яагаад ийм сэжгийн царайтай юм бол оо. Харваас заваан. Нүүр дүр төрх шигээ бодол сэтгэлтэй огиудас хүрмээр авгай

Avatar

Зэнээ 2023-06-28 103.9.90.130

Хаана нэр дэвшиж халаах гэж байгаа юм бол? Хөдөө бололтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж