Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийв

Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийв

Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийв

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 27-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Ши Жиньпин-д Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд баяр хүргээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа.

Ерөнхий сайд БНХАУ Зуны Давос чуулга уулзалтыг Тяньжин хотноо амжилттай зохион байгуулж буйг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох манай талын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан бөгөөд энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хилийн боомтуудын холболт, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх “Тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, хот төлөвлөлтийн чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Монгол, Хятад нь Иж бүрэн стратегийн түншлэл бүхий найрсаг хөрш орнуудын хувьд хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлж, олон улсад жишиг болохуйц хөрш орнуудын найрсаг харилцааг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нар оролцлоо.

Уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болов.

Эх сурвалж:ЗГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.160.110

Манайх яахаараа зориудаар өргөн төмөр зам тавьчихаад хил дээр холболтын нэмэлт байгууламж барих ажилд туслахыг хятадын талаас хүсээд сууж байдаг юм бэ?? Цаадуул нь "Та нар яах гэж өргөн төмөр зам тавьж ийм нэмэлт ажил өөртөө бий болгосон улс вэ?" гэж асуухаар нь манай дарга нар юу гэж хариулдаг болоо??? "Оросын тагнуулууд ингээд байгаа юмаа" гэлтэй биш дээ?!?!

Avatar

Нэргүй 2023-06-27 202.179.27.202

хэлээд юугхэв? ёстой нэг

Avatar

ОНИГОО 2023-06-27 202.9.40.63

ахахахаха Төрөлхийн ажилч, арвич хямгач, үнэ цэнийг мэдэх хөгшин бурхиуд памперстай нялх Сэнгүүмтэй уулзахаас ч ичиж, жийрхэж байгаа биз!!!

Avatar

АЖИЛ ХИЙДЭГ ҮНДЭСТЭН БОЛОХ 2023-06-27 203.98.76.4

Манай улсын Иргэд одоо болсон, болоогүй Гадаад, Дотоодын элдэв Эрдэм ном сурна гэж хийрхэж цагаа дэмий үрж байхаар зүгээр л Ажил, Амьдралаа Зөв Төлөвлөөд Зөв Ажиллаад Ажлаа л Сайн Хийдэг болмоор байна даа. АМАА ХАМХИАД АЖЛАА ХИЙДЭГ УЛС БОЛЁОО МОНГОЛЧУУДАА

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-27 202.21.107.31

Ene danh yugaa medehvdee sumin jijuur galch bandi shde lol

Avatar

Зочин 2023-06-27 122.201.22.6

Ши ахын авилгачидтай тэмцдэг туршлагыг сайн заалгаж аваад хэрэгжүүлэхэд манай данх толгойтын зориг, ухаан 2 нь хүрэх нь үү үгүй юу

Avatar

ard tumen hetsuudle 2023-06-27 59.153.112.72

tenej yavahaar hulgaichuudiin horongiig huraaj ard tumend noogdol ashig bolgon ogooch

Avatar

Нэргүй 2023-06-27 202.9.40.198

Уулзалт хэлэлцээр үр дүнгээ өгч Монгол улсын минь хөгжилд нэмэр болоосой. Айлчлалд амжилт хүсье

Avatar

Зочин 2023-06-27 75.46.144.254

Том амжилт хүсье🌹

Avatar

Zochin 2023-06-27 202.126.89.45

Goy yumaa kk

Avatar

Зочин 2023-06-27 122.201.22.194

Одоо гоё байгаа байх. Удахгүй шорон руу алхаад марш болно шүү дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж