“Зуны Давос”-т оролцохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголоос мордсон Даваа гаригийн орой шүүхээс Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн дүгнэлтээ танилцуулав. Шүүгчид шийдвэрээ гаргахдаа 84 шүүгдэгчийн 460 гаруй хавтас хэргийг хэлэлцэж, тэднээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутайд тооцжээ.
-1-
Шүүгдэгч, оролцогчийнхоо тоогоор Монголдоо анхных гэж тооцогдсон, манай шүүхэд урьд өмнө нь ийм өргөн бүрэлдэхүүнтэй шүүх хурлыг явуулж байгаагүй тул танхим хүрэлцээгүйн улмаас Улаанбаатар чуулгаас уг шүүх хурлыг орон даяар 47 хоног шууд дамжуулсан юм. Хэргийн зүйлчлэл нь тусдаа, учруулсан хохирол, сэдэл санаа нь огт өөр обьект, субьект, обьектив, субьектив талуудыг бүгдийг нь нэгтгээд нэг дор шүүн хэлэлцсэн нь шүүх хурлаас ямархуу шийдвэр гаргах нь анхнаасаа тодорхой байлаа.
Хэдий Х.Нямбаатар хэн нэгнийг хэлмэгдүүлж, хэн нэгэнд ял завшуулахгүй гэж хэлж байсан ч Хөгжлийн банкны 1.6 их наядын хохирол учруулахад хүргэсэн жинхэнэ эзэд нь хөшигний ард гэм зэмгүй үлдсэн нь шүүх өргөсөн тангарагтаа үнэнч хандсангүй гэх хардах бухимдах үндэслэл болж буй юм.
Хөгжлийн банкны талаар анх шүгэлдсэн тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Мандуул /Одоо ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаа/-ын дэлгэсэн эхний баримтаас харахад найдваргүй ангилалд багтсан зээлийн ард ихэвчлэн МАН-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүс байсан. Олон нийтийн анхааралд оронгуут цүнхтэй мөнгөө барьж очоод зээлээ төлсөн нь цөөнгүй. Тэр ч бүү хэл Хөгжлийн банкнаас “махны чиглэлийн үхэр өсгөнө" гэж зээл авсан нөхөр эзэнгүй хэдэн үхрээ орхиод зугатчихсан болохыг УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн мэдээлж байв. Харамсалтай нь, олсны үзүүрт байсан үхэр хэнийх болох нь одоо хүртэл сураг чимээгүй.
Хөгжлийн банкны шүүх хурал товлогдохоос өмнө Б.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нээлттэй сонсголыг зохион байгуулж, 152 хүнийг гэрчээр дуудан байцаасан бол тэднээс 84 нь шүүхэд очсон, шүүхээс 32 хүнийг гэм буруутай тооцохоор болсон гэхчилэн Хөгжлийн банкны хэрэг ёстой “цуутай хүүхэн хуримгүй” гэгч болов.
Худалч хүнд Хөгжлийн банкны нийт чанаргүй багцын бараг хоёрны нэгтэй тэнцэхүйц өр төрийн өмчит компаниуд дээр бичигдэж байхад тэднийг УИХ-ын нээлттэй сонголд ч, Улаанбаатар чуулгад ч дуудаж авчраагүйг харахад шүүх хурал эхнээсээ “мордохын хазгай” явагдсан. Жишээ нь, газрын гаваар ороход хүрчихсэн гэх Газрын тосны үйлдвэр барих нэрээр Хөгжлийн банкнаас 203 тэрбум төгрөгийн зээлийг хэн хэрхэн, юунд зарцуулсан тодорхойгүй, бас хэн ч түүнийг нь шалгаж, нягтлаагүй л үлдэж байна. Уул шугамандаа Хөгжлийн банкийг тоносон жинхэнэ хулгай төрийн өмчит компаниудын авсан 800 тэрбумын зээл дээр яригдах ёстой байв. Тэрчлэн “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн”-гийн Б.Мөнхтөр нарын хэрэг хаана хав дарагдсаныг мэдэхгүй, ямартай ч Б.Эрдэнэбат, Б.Мөнхтөр нар авсан зээлнээсээ казино тоглосон баримт УИХ-ын нээлттэй сонсголын үеэр нэгэнтээ дэлгэгдсэн билээ. Энэ мэт эргэлзээ дагуулсаар жүжиг дуусч, хөшиг хаагдав.
-2-
Монголд бусдын халаасыг ухсан нь шоронд, улсынхаа халаасыг тоносон нь ордонд ордог нь энгийн үзэгдэл болсон. Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авсан гурав Төрийн ордонд хамтдаа орсон нь бодит жишээ юм. Төмөр замыг нь овоолсон шороо болгосон нэгэн Төрийн тэргүүнээр сонгогдож явсан нь болсон явдал. Угтаа адууны хулгайч, авлигачин хоёрт шүүх ижил тэгш үйлчлэхийг хуулийн засаглал гэнэм. Гэвчиг Монголд хууль тогтоогчид нь хууль сахиулагчидтайгаа нийлээд хуулийн засаглалаа тонодог өч төчнөөн жишээ бий. Үүний нэг нь Хөгжлийн банкны хэрэг явдал болов.
Хөхөө өвлийн хүйтэнд, хөр цаснаар жоомоо алахын тулд гэрээ шатаах нь холгүй байсан нүүрсний хулгайн хэрэг ерөнхийдөө үнс болон замхрах тал руугаа оржээ. Төсөвт төвлөрөх 40 их наядыг зам дундаас нь хулгайлсан гэж АТГ-аар нэр устайгаа зарлуулсан сэжигтнүүд Төрийн ордонд хууль батлалаад, хуулиар хамгаалагдсан дархаа эрхтэйгээ явж байна. 40 их наяд хамгийн багаар бодоход улсаараа хоёр жил идэх төсөв. Гэвчиг төсвийн хулгай Монголд хулгай биш болоод удаж байгаа билээ.
Нүүрсний хулгайтай нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлж байсан Х.Нямбаатар нүүрсний сонсголыг хэзээ зохион байгуулахыг маргааш шийднэ гэж хэлээд найм хонолоо. Лав энэ янзаараа наадмаас өмнө Х.Нямбаатар нүүрсний сонсгол зохион байгуулж чадахгүй нь тодорхой. Баяр наадам, амралт зугаалгаар далимдуулж энэ сэдвийг мартагнуулах ашиг сонирхол Ардын намынхны “анд нөхдүүдэд” байгаа ч байлгүй.
АТГ-аас анх 17 улстөрчийг нүүрсний хулгайн хэрэгт шууд ба шууд бусаар холбоото болохыг зарласан он цаг нь 2022 оны арванхоёрдугаар сар. Үүнээс хойш долоон сарын хугацаа өнгөрсөн ч шүүх дээр очсон хэрэг нэг ч байхгүй гэж ШЕЗ-өөс мэдээлсэн. Атал улсын прокуророос Т.Аюурсайхан, З.Энхболд нарын хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсноо хэвлэлээр цацсан гэхчилэн үг, үйлдэл нь зөрж буй хуулийнхны хэнд нь итгэхээ ч иргэд мэдэхээ больж байна. Хууль шүүх нь хүртэл хоёр амтай, хоёр нүүртэй болоод удаж байгаа нь энэ мэт.
Хөгжлийн банкны жишгээс харвал нүүрсний хулгайн хэрэгт улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд энхийн цагаан тагтаа болоод хоцрох магадлал маш өндөр. Ичсэн нэрэндээ Монголын шүүх, “Эрдэнэс Тавантолгой”-н экс удирдлагуудад ял оноосноор энэ хэргийг хаах ч биз. Эцсийн бөлөгт МАНай шүүхийн шийдвэрт чоно цатгалан сүрэг бүтэн үлдэх ёстой.
Нэргүй 2023-06-28 213.87.158.159
>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
МАНай шүүх 2023-06-28 192.82.73.210
чоно цатгалан харин сүрэг үлдэхгүй
Зочин 2023-06-28 64.119.27.145
Жинхэнэ чононууд бол ардчилагч гэх хулгайчууд. Тэд нийгмийн өмч хулгайлахдаа яг чоно шиг, Тэд 1991 оноос эхлэн нийгмийн өмчийг цуслаад одоо ч цадаагүй байна.Тэдний гол зорилт бол монголыг хэдэн баячууд олигархын мэдлийн орон болгох,тэдний хармаа рүү бүх мөнгийг цутгах нөхцөл бүрдүүлэх, хэдхэн хүн баяжиж, ядуус олонхын хөдөлмөрийг хязгааргүй мөлжих,шудрага эх оронч хүч рүү дайрч давшлах,доромжилж гүтгэх, нэр төрийг олны өмнө унагаж байж төрийн эрх булааж хулгайлах.Ийм л чонон санаатнууд
зочин 2023-06-28 122.201.19.190
2024 ОНЫ СОНГУУЛИАР МАН ЫН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧИЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ТӨРИЙГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААС ЦЭВЭРЛЭХ
zochin 2023-06-28 66.181.176.137
МАН захиалчихаад буруутвал Шүүх рүү чихчихнэ
Нэргүй 2023-06-28 203.98.77.198
Сэтгүүлч нараа юмаа судалж байж бичиж баймаар байнаа. Бэрэн компанийн Мөнхтөр чинь гэм буруутай, Алтай констракшн Бат-Эрдэнэ гэм буруутай гээд явж байгаа шүү дээ. Бас гэмт хэрэгтнийг шүүх дээр шүүгч авч ирдэггүй байгаа шүү
Нэргүй 2023-06-28 92.124.206.62
Хууль цаасгүй болоосой
Хошуу нутагтаа очих юмсан
Ял цаазгүй болоосой
Яргайтын голдоо очноооо
Зочин 2023-06-28 202.126.90.102
Шударга Ерөнхийлөгч шүүхээ цэвэрлэж шударга
болгох цаг иржээ. Ард иргэдийн төр шударга байгаач гэсэн сэтгэл зүй дээр тоглож шүүгчдийг томилдог Ерөнхийлөгч болчихоод дуугүй суугаад шүүх нь
МАН-ны төрөөс төрсөн хулгайчдыг хамгаалаад байвал байвал 24 онд МАН-д санал өгөх сонгогч гарахгүй.Еранхиылөгч бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадахгүй байхаа.
Нэргүй 2023-06-28 43.242.242.59
АН-ын луйварчид засгийн эрх барихдаа улс орныг 2 удаа сүйрүүлсэн. тэд одоогийн амжилтанд их бухимдаж гүжирдэж үгийн мууг засгийн газар руу шидэж иргэдийг тархи толгойг эргүүлэх гэж оролдож байна. Тэдэнд мөнгө л хэрэгтэй улс орны хөгжил хувь заяа ямар ч хамаагүй юмаа. Та нарыг дахин засгийн эрх бариулбал улс орорн сүйрнэ.
Зочин 2023-06-28 64.119.27.145
Хууль хяналтын болон шүүх байгууллага одоо л жинхэнэ хуулиа мөрдөж шудрага ажиллаж эхлэж байна.Хэргийг хөдлөшгүй баримтаар нотлон асуудлыг шийдэж байна. Хэнийг ч хилсдүүлэхгүй, хэнд ч хууль завших боломж олгохгүй. Үүнийг л ард иргэд хүсч байсан. Ардчилагч гэх хулгайчууд сурсан зангаараа хууль хяналт шүүхийн байгууллагыг гүтгээд эхлэлээ.Луйвраа үргэлжлүүлэхийг хүсч байна.Ардчилагч гэх этгээдүүдийн хийсэн гэмт хэргийг хуулийнхан өмгөөлж хамгаалдаг үе өнгөрсөн. Манай иргэд дахин ийм боломж олгохгүй
Нэргүй 2023-06-28 103.26.194.247
Шүүгчид хавтаст хэргийг сөрөж ч хараагүй гэдэг дээр мөрийцөх үү
Зочин 2023-06-28 66.181.186.246
АН-ынхан, тэдний хэвлэл мэдээлэл ӨӨРСНИЙХ НЬ ГОЛ ХҮМҮҮС БУРУУГҮЙ БОЛСОНД ЦААГУУРАА БАЯРЛАЖ БАЙВЧ ШҮҮГЧ НАР АН-ЫН ТАЛД АЖИЛЛАА ГЭЖ ХЭЛНЭ ГЭЖ ТООЦООД УРЬДЧИЛААД ШҮҮГЧ НАРЫГ МАН-ТАЙ ХОЛБООТОЙ БОЛГОХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА ЮМ. АН-ын гишүүн Ерөнхийлөгч Элбэгдорж, Баттулга нарын томилсон шүүгч нар ихэнх нь байгаа даа.ХӨГЖЛИЙН БАНКНЫ БУЛХАЙД АН, нүүрсний булхайд МАН голлон буруутай гэдгийг иргэд бид нэг муу мэдээд байгаа юм л даа. Нямсүрэн ажаа дэмий юм бичих хэрэггүй.
Зочин 2023-06-28 64.119.27.145
Хууль хяналтын болон шүүхийн байгууллага одоо л яг хуулийн дагуу шудрага ажиллаж эхэлж байна.Нотлох баримтыг үндэслэн,хийсэн гэмт хэрэгийг хөдлөшгүй нотлон хэрэг хүлээлгэж зохих хариуцлага оноож байна. Үүнийг л ард иргэд хүссэн.Хийгээгүй хэрэгт бусдыг хэрхэвч холбогдуулж ,хилсдүүлж хохироож болохгүй. Мөн гэмт хэрэгтэн хууль завшиж,хуулийн хариуцлагаас мултрах ёсгүй. Ардчиллынхан төр барьж байсан үед жинхэнэ луйвар,шудрага бус явдал цэцэглэж байсан.Гэмт хэрэгтэнг хуулийнхан хамгаалж байсан гэдэг.
Zochin 2023-06-28 64.119.18.206
Ерөнхий сайдаа Засгийн тогтоол гаргасны төлөө шоронд хийх нь шудаога гэхэд хэцүү юм Хэрвээ тэр компаниуд нь төслөө амжилтай хэрэгжүүлсэн бол яах байсан бэ
Нэргүй 2023-06-28 202.126.89.134
хэзээ цагаан захтнуудад хууль үйлчилж байл аа
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ЗГ-ын түвшинд хэн ч хариуцлага хүлээдэггүй ЖИШИГ ТОГТОЖ байна... 2023-06-28 66.181.186.246
АЛТАНХУЯГ, ФОРТУНА БАТБАЯР гэх мэт шийдвэр гаргасан хүмүүс ГЭМГҮЙ ЮМ БОЛ БУСАД НЬ БУРУУГҮЙ болж таарна.Хөгжлийн банкны бүх будлианы эх үндсиийг тавих шийдвэр гаргасан энэ хүмүүс гэмгүй юм бол тэдний шийдвэрээр ажилласан банкны болон бусад гүйцэтгэх шатны ажилтнуудыг буруутгах нь утгагүй. Үүнээс хойш ямар ч Ерөнхий сайд, сайд нар буруу хэрэг хийсэн ч хариуцлага хүлээхгүй жишиг тогтлоо.Анхан шатанд ажиллаж байсан хүмүүс нь хариуцлага үүрээд өнгөрч байгаа юм байна.
Нэргүй 2023-06-28 122.201.24.163
Ундармаа яасан бэ. Жонхуу яасан бэ шудрага ёс яасан бэ түй чорт үхсний чинь шүүх зайл
Иргэн 2023-06-28 192.82.72.207
МАН-ын шүүх биш л дээ. Тэгэж ярьвал ихэнх нь АН-ын угшилтай ерөнхийлөгчдийн тавьсан тавиул шүүгчид биз дээ
тогоо 2023-06-28 45.117.35.7
одоо зарагдаад эзэн нь ман болсоон
Нэргүй 2023-06-28 202.72.245.121
“Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн”-гийн Б.Мөнхтөр нарыг ялла л даа. Үгүй мөн доромжилж байгаа юм шүү. Иргэд яаж ч чадахгүй хэдэн мал юм чинь гэж басамжилсан. Үе удмаараа хараагдаж амьдрах сайхан уу. Монголын шүүх цагдаад итгэх итгэл 0%