Солонгос иргэдийг цагдан хорьж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Солонгос иргэдийг цагдан хорьж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Сүнжингранд” зочид буудалд  БНСУ-ын иргэн 40 настай, эрэгтэй Ким Юу Юу Сог, 37 настай эрэгтэй Анжи Вонг, 38 настай эрэгтэй Мон Жин нар бүлэглэн манай улсын иргэн 31 настай Э, 43 настай эрэгтэй Я нарыг  толгойн тус газар нь шар айрагны шилээр цохиж зодсон  тухай өмнө бид мэдээлж байсан. Одоогоор уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн гэмт хэрэг мөрдөх тасгаас хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд дээрх этгээдүүдийг  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Дэнжийн мянга дахь түр саатуулах байранд хорьж байгаа гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж