"Сүм хийдэд хүчирхийлэлд өртсөн гэх гомдол өмнө нь ирж байгаагүй"

"Сүм хийдэд хүчирхийлэлд өртсөн гэх гомдол өмнө нь ирж байгаагүй"

"Сүм хийдэд хүчирхийлэлд өртсөн гэх гомдол өмнө нь ирж байгаагүй"

Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг ламхай хүчирхийлэлд өртсөн талаарх асуудалтай холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисс тус хийдэд хяналт шалгалт хийхээр болсон. Тэгвэл энэ талаар ХЭҮК-ийн судалгаа шинжилгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамцаас тодрууллаа.


-Ламхай нар хүчирхийлэлд өртсөн гэх хэрэгтэй холбоотойгоор танай байгууллагаас гурав дахь удаагийн шалгалтыг хийнэ гэсэн. Тус шалгалтаа хийсэн үү?

– Болж буй үйл явдалтай холбоотойгоор манай байгууллагаас удирдамж батлан, энэ долоо хоногтоо тухайн асуудал болсон газар буюу Гандантэгчэнлин хийдэд хяналт шалгалтын үйл ажиллагаа хийгдэнэ. Сүм хийдэд хүчирхийлэлд өртсөн талаарх гомдол, мэдээлэл ирж байгаагүй.

андантэгчэнлин хийд болон бусад сүмд энэ төрлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр хяналт шалгалт хийгдэж байсан уу?

-Хийгддэг. Тухайлбал, 2022 онд ХЭҮК-оос Гандантэгчэнлин хийдэд хяналт шалгалт хийж байсан. Энэ хүрээнд бид бүхэн тухайн хийдийн захиргаанд ХЭҮК-ийн зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн 112 дугаар сургууль болон МСҮТ-ийн дотуур байранд хяналт шалгалт хийсэн. Энэ жилийн тухайд "Бэтүб" хийдэд шавилан сууж байгаа хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байгаа.

-Ламхай нар хүчирхийлэлд өртсөний дараа биш өртөхөөс өмнө, тэдний эрх зөрчигдөхөөс өмнө эрхийг нь хангах тал дээр бодлого баримталж ажиллах боломж байгаагүй юу?

-Хяналт шалгалтын ажлыг төлөвлөгөөний дагуу болон төлөвлөгөөт бусаар явуулдаг. Дээр хэлсэнчлэн Бэтүб хийдэд хяналт шалгалт хийхээр төлөвлөж, удирдамж батлагдсан байсан. Өмнө долоо хоногт хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байсан тул энэ долоо хоногт хийгдэнэ.

-Энэхүү хүчирхийллийн асуудал тогтсон шийдэлд хүрч чадахгүй намжуулахгүй байхын тулд танай байгууллагаас ямар чиглэл баримталж ажиллаж байна вэ?

– ХЭҮК-оос хүүхдийн эрхийн асуудалд байнгын анхаарч ажилладаг. Тухайлбал, ХЭҮК-оос 22 дахь удаагийн илтгэлийг УИХ-д танилцуулсан үүнээс 12 дахь удаагийн илтгэлд хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан оруулсан. Хүүхдийн эрхийг зөрчсөн асуудлыг гомдол мэдээллийн дагуу шалгадаг.

Ж.Даваадулам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-27 64.119.25.193

Юу ч хийдэггүй намаас тавигдсан том толгой лам нарын эрх ашгийг хамгаалсан бөөрөнхий хувиа хичээгч бяцхан түшмэл байна. Энэ бид хоёрын яаж шалгадаг нь ойлгомжтой! .урд нь нуун дарагдуулдаг байсан бол одоо нүглийн сав нь дүүрээд идээ бээр нь хальж асгараад илэрч өмхий самхай нь дэлхий даяар ханх тавьж илэрлээ! Одоо тэгээд гэмтэнд хариуцлага тооц өөрөө ч гэсэн огцор

Avatar

Уншигч 2023-06-27 45.151.44.54

яриад,яриад хэзээ ч ойлгохгүй, зүгээр л Гандан-хийдийг нүүлгэ. (хотын төвөөс) энэ олон замбараагүй ТҮЦ, хийдүүдийг татан буулгаад, хотоо цэвэрлээ.

Avatar

Ккккккк 2023-06-27 192.82.69.141

Ярьж бгаа царайгийн хэлж бгаа үгийн яанаа…Нэг ч тодорхой бодит юм хэлсэнгүй. Сэтгүүлч нь зөв асуултаа зөв тавьж чадахгүй бна. Ер нь хараад байхад энэ аймшигтай, байж боломгүй үйлдлийг мартагнуулаад алга болгох юм бна. Хүүхдийн байгууллагууд, Ерөнхийлөгч, эмэгтэйчүүдийн холбоо гэх мэтийн юмнууд нэг ч үг хэлсэнгүй, нэг ч алхмаар муу хохирогч хүүхдийг хамгаалсангүй. Бодвол муу бузар лам нар хараана гэж айж бгаа байх. Бид нар нээрээ яасан муухай, олиггүй ард түмэн юм бэ.

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-27 192.82.87.2

энэ хүний ярианы өнгө нэг л хачин байна даа

Avatar

Зочин 2023-06-27 202.9.46.253

ХЭҮК хүний эрх зөрчигдөж болзошгүй байдлыг соргогоор олж харж шалгалтуудыг хийж байх ёстой баймаар. Ялангуяа хүүхдүүд олноор байдаг сургууль сургалтын байгууллагыг хараа хяналтандаа авмаар юм. Хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа газар бол сургуулиуд болоод байгааг дуулгая…

Avatar

зочин 2023-06-27 103.57.95.146

Хүний эрхийн үндэсний комисс шалгалт хийнэ, хийх гэж байгаа гэсээр ламхайн асуудал бараг бүдгэрээд сүүлдээ бараг юү ч болоогүй ухааны юм яригдаад байгаа юм биш үү. Яст мэлхий удаан, унтаа энэ байгууллага байх ер нь хэрэг байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж