Наадмын хүндэтгэлийн концертыг найруулах баг шалгарав

Наадмын хүндэтгэлийн концертыг найруулах баг шалгарав

Наадмын хүндэтгэлийн концертыг найруулах баг шалгарав

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны тавдугаар сарын 04-ний 03 дугаар тогтоолоор Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолт”-ыг зохион байгуулах багийн бүрэлдэхүүнийг баталлаа. Хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Н.Жанцанноров, ерөнхий продюсерээр Ж.Дамдинцэрэн, уран сайхны удирдагчаар Г.Цоггэрэл, ерөнхий удирдаачаар Н.Буянбаатар, ерөнхий зураачаар С.Чулуунбаатар ажиллана.

Харин ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, Хөгжмийн найруулагчаар Б.Алтанхуяг, дүрс бичлэгийн продюсерээр А.Бүрэнбаатар нар ажиллахаар болсон байна.

Баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулах шалгаруулалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан. Тодруулбал, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдсэн үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний агуулга, агуулгын үзэл санаа, утга зохиолын төрөл зүйлийн илэрхийлэл бүхий нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулалтыг нээлттэй зарласан юм.

Соёл урлагийн газраас ийнхүү баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулах баг бүрэлдэхүүнийг зарласнаар наадмын бэлтгэл ажил эрчимжинэ.

Харин бэлтгэл явц ямар байгаа талаар одоогоор албаныхан мэдээлээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-27 107.77.227.161

Жанцаа ах та Одоо боль оо!
Хуугээ продюсер болгочихсон ч байж шиг.
Бурхангуй газар бумбокс галзуурна гэж.
Ванган,Оюун, Жамьяандагва, нар алга болж
Дээ…

Avatar

Нэргүй 2023-06-27 150.129.142.51

жанцанноров гуай бол агуу2. гэхдээ орчин цагийн төрийн хүндэтгэлийн тоглолтыг арай залуу сэтгэлгээ өөр хүнээр хийлгэсэн дээр дээ. дээр нь тэр өлзийбаяр гэдэг чинь аялгуу муутай зохиосон дуунууд нь гэж чихэнд наалдацгүй тиймхэн зохиолч бна лээ дээ.

Avatar

Нэргүй 2023-06-27 202.131.225.53

энэ тоглолтыг жирийн ард иргэдэд үзүүлмээр байгаа юм

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-27 202.126.88.91

Жанцанноров хүүтэйгээ Өвөрхангайн халтар МНВ г сүйрүүлж байгаа Бүрэнбаатар та нар больж үз
Эднээс юу гарах юм
Нөгөөл улиг болсон Хэдэн дуу хоёр гурваараа хосолсон дуурь чуулгын дуучид
Чуулгын бүжигчидл оролцох байлгүй
Шинэ залуучууд хиивэл их өөр шинэлэг болох байж
Херо үнэхээр сүпер хиисэн шүү

Avatar

Зочин 2023-06-27 202.9.46.253

Херо Баатараас ч үнэндээ залхсан шүү… Худлаа сүржигнэл нь дэндцэн тавилттай. Сая Тамгагүй төр жүжгийг бас л яг тэр манераар найруулсан байна лээ.. аргагүй зохиол нь сайн тулдаа л хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн байх.

Avatar

И.Норовжав 2023-06-27 192.82.81.112

Хүндэтгэлийн концртонд Орон нутгийн урлагын байгууллагын уран бүтээлчидийг – олон ястан , үндэстний төлөөлөлийг хэл, аялага, ёс заншилаа илэрхийлсэн шилдэг өвөрмөц урын сангаас , өргөн оролцуулах хэрэгтэй . Монгол улс 25 ястан мөр зэрэгцэн эрх тэгш оршин суудаг , төр засагдаа баяр талархалаа илэрхийлэх эрхтэйг мартаж болохгүй .

Avatar

Иргэн 2023-06-27 202.21.104.2

Боломжийн мэргэжлийн тулхтай хүмүүсийн нэр сонсогдож байна. Ер нь наадмын найруулгын багт сонгогдох нь урлагийнхны нэр хүндийн баталгаа болох ёстой. Түүх, урлаг, соёлоо гүнзгий мэддэг, тулхтай, бүтээлтэй уран бүтээлчид ажилладаг, залуус нь дагаж суралцдаг, дараа үедээ уламжилдаг жишиг тогтвол зүгээрсэн. Херо, Наранбаатар мэтийн мөнгө хөөсөн поопууд хэрэггүй. Энэ бол халтуур биш. Монголын бахархал, түүх, соёлын гайхамшиг, хүндэтгэл юм. Наадмаар дамжуулан улсаа суртчилж, иргэдээ соён гэгээрүүлэх

Avatar

Нэргүй 2023-06-27 202.131.227.82

Их л орой зохион байгуулалт эхэлж байна даа амжих уу яанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж