Хятадын тагнуулын бөмбөлөг Азиар “тэнүүчилжээ”

Хятадын тагнуулын бөмбөлөг Азиар “тэнүүчилжээ”

Хятадын тагнуулын бөмбөлөг Азиар “тэнүүчилжээ”

Хятадын тагнуулын агаарын бөмбөлөг Япон, Тайванийн агаарын орон зайд ниссэнийг “BBC” илрүүлжээ. Япон улс ч бас өөрийнх нь нутаг нутаг дэвсгэр дээгүүр агаарын бөмбөлөг ниссэнийг баталж, ирээдүйд тэднийг харвахад бэлэн байгаагаа мэдэгдэв.

Зүүн Азийн шинжээч асан Жон Калвер хэлэхдээ “Энэ нь ганц удаагийн тохиолдол биш. Дор хаяж таван жилийн өмнөөс үргэлжилсэн байсан. Хятадын агаарын бөмбөлгүүдийг алсын зайн нислэгт зориулан тусгайлан бүтээсэн бөгөөд зарим нь бөмбөрцгийг тойрсон бололтой” гэжээ.

“BBC” агентлаг хиймэл оюун ухааны “Synthetaic” компанитай хамтран хиймэл дагуулаас авсан асар их хэмжээний өгөгдлийг шүүсний дүнд Зүүн Азийг гаталж буй агаарын бөмбөлгүүдийн зургийг илрүүлсэн байна. “Synthetaic” компанийн үүсгэн байгуулагч Кори Жасколски 2021 оны есдүгээр сард Японы хойд нутгаар нэг бөмбөлөг дайран өнгөрснийг нотлох баримт олж байжээ. Түүнчлэн мөн хугацаанд Тайпэй хотын дээгүүр агаарын бөмбөлөг ниссэн болохыг Тайванийн цаг уурын албаны авсан гэрэл зураг нотолсон байна.

Нэмж дурдахад, АНУ, Япон, Тайванийн дээгүүр ниссэн бөмбөлгүүдийн диаметр болон өндөр нь төстэй харагджээ. Тиймээс эдгээр нь цаг агаарын бөмбөлөг гэдэгтэй Кори Жасколски санал нийлэхгүй байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-27 202.126.89.7

Тагнаж л байг . Америк сансраас хүн нэг бүрийг бараг л хувцастай , хувцасгүйгээр нь , ор хөнжилдөө байгаагаар нь харж , санхүүг нь хүртэл хянаж , эрхийг нь зөрчиж хохироох аргаа улам боловсронгуй болгож байдгийн дэргэд хятад бөмбөлөг ямар чиг аюулгүй , зүгээр л хүүхдийн тоглоом

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

МОНГОЛ 2023-06-27 122.201.24.97

МОДОН ОРЧУУЛАГЧ/Ирээдүйд-цаашид гэж орчуулах ёстой, наад зах нь.

Avatar

Нэргүй 2023-06-27 103.26.194.54

Цаг агаарын судалгааных байлаа гээд хүний агаарын хилийг нэвтрэх эрхгүй.

Avatar

Нэргүй 2023-06-27 150.129.142.9

hahhahaha bur BBC ileruuleed bgaamuu ene yaldajgu baruunii tagnuuliin tom suljee munlduu bas davhar tarhi ugaah ajil hiideg

Avatar

Нэргүй 2023-06-27 38.42.106.107

Энн ВВС г тагнуул гэдгийг бүр мэдээд бсымаа хэхэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж