“HBO”-ийн шинэ цуврал “The Idol” үзэгчдийн хүртээл болоод гурван долоо хоног өнгөрчээ. Тус цувралд Жонни Деппийн охин Лили Рөүз Депп, “Black Pink” хамтлагийн дуучин Женни, дуучин “The Weeknd” нар тоглосон. Тэгвэл цувралын сүүлийн анги буюу тавдугаар анги энэ Ням гаригт цацагдах гэж байна. “HBO” анх цувралыг зургаан ангитай бүтээхээр төлөвлөсөн боловч ийнхүү таван ангиар эхний улирлаа дуусгах болжээ.
Хэтэрхий ил тод агуулгатай учир олны хэл ам дагуулсан киноны төгсгөлийн анги гарах болсныг үзэгчид янз бүрээр хүлээж авч байна. Зарим үзэгч үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол зарим эцэг эх баяртайгаар хүлээж авчээ.
“Надад маш олон асуулт байна. Эхний улирал дуусахад ганцхан анги үлдсэнд гутарчихлаа”, “Тэд 18+ үзэгдэлд арай бага цаг, төгсгөлийн ангийн өгүүлэлд илүү их цаг зарцуулах ёстой байсан юм” гэх мэтээр үзэгчид сэтгэгдлээ илэрхийлжээ.
Кино таван анги гараад дуусч байгаад “Эцэг эхчүүдийн телевиз, хэвлэл мэдээллийн зөвлөл” баяртай байна. Тэд Даваа гаригт гаргасан мэдэгдэлдээ “Нүцгэн хүмүүс, бэлгийн хүчирхийлэл зэрэг залуу үзэгчдэд хор хөнөөл учруулж болзошгүй хэтийдсэн агуулгатай тул энэ шоугаа бүхэлд нь цуцлахыг уриалж байна” гэжээ.
Эх сурвалж: YAHOO ENTERTAINMENT
Холбоотой мэдээ