Цахилгаан тасарсан аймгуудад нөхцөл байдал хүнд байна

Цахилгаан тасарсан аймгуудад нөхцөл байдал хүнд байна

Цахилгаан тасарсан аймгуудад нөхцөл байдал хүнд байна

Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг хүртэлх 110кВ-ын 25 тулгуур шон өнгөрсөн Ням гаригт /2023.06.25/ унасан байна. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган зэрэг аймгийн нийт 100 орчим сум цахилгаангүй болоод буй. Шалтгааныг эцэслэн тогтоогоогүй бөгөөд урьдчилсан байдлаар усархаг бороо орж, хүчтэй шуурганы улмаас унасан гэж таамаглаж байгаа юм. Тус цахилгааны гэмтлийг шуурхай засварлахаар баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа ч 2-3 хоногийн дотор цахилгааныг бүрэн өгөх боломжгүй гэсэн юм.

Гэнэтийн нөхцөл байдлаас үүдэж цахилгаан хязгаарласан аймаг, сумд эхний хоногт мотор зэргээр нөөцөө хангаж байсан ч эмнэлэг болон нэн шаардлагатай хэсгүүдэд эрчим хүч дутагдаж, нөхцөл байдал хүндэрч эхэлжээ. Тиймээс аймаг, сумдынхан хуралдаж маргаашийн дотор тогийг өгөхөөр ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн онцгой комисс өнөөдөр энэ асуудлаар хуралдаж, эрчим хүч тасарсны улмаас үүсэж байгаа нөхцөл байдлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан цахилгаан эрчим хүчний гэмтлийг арилгахаар 148 алба хаагч, 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж одоогоор 24 тулгуураас 15 тулгуурыг татан авч гурван тулгуурыг босгосон байна. Цаг уур тогтвортой байвал маргаашдаа багтаж цахилгаанаар хангахаар ажиллаж байгаа аж.

Тус аймгийн тухайд бүсийн оношилгоо эмчилгээний төвд 232 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээнд тав, хүчил төрөгчийн өндөр хэрэгцээтэй зургаан өвчтөн байна. Түүнд шаардлагатай хүчил төрөгч өгөх бусад эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүйгээр хүргэхээр өөрийн нөөцдөө тулгуурлан 100квт үүсгэгч суурин генератор, зөөврийн жижиг 5 моторыг ажиллуулсанаар өнөөдрийн байдлаар цахилгаан эрчим хүчийн 30 хувийг ханган ажиллаж байна. Моторын ачааллаас үүдэж цахилгаан өндөр хэрэглэдэг рентгэн зураг зэрэг эмнэлгийн нэн яаралтай биш үйлчилгээг түр зогсоожээ.

Иргэд усны хэрэглээг нэмэгдүүлж, нөөцлөх асуудал үүсч байгаа учир усны даралт унах, орон сууцанд гурван давхраас дээш ус очихгүй байх нөхцөл байдал бий болсон байна. Усны нөөцийн эх үүсвэр дээр нь насосын даралтыг нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд иргэд усны ачаалал үүсгэхгүй байхыг Онги ус сувгийн газраас анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-27 192.82.90.182

Салхи бороонд хугарч унадаг бетон шон байна гэж бодохоор энэ зуурмагт л учир бна даа. орон сууцны барилга ийм зуурмагаар баригддаг байхдаа салхинд хугарч ч байгаа юм чинь газар хөдлөлтөнд манайхны барьсан барилгууд нэг нь ч тэсэх болов уу аюултай юмаа.

Avatar

Нэргүй 2023-06-27 103.140.10.214

ajil.g balluurdaj nud huurch hiudeg n gai daa. Araas ni hen ch hyandaggvi uchraas…

Avatar

ЗочиН 2023-06-27 202.55.188.91

МУУ ЦЕМЕНТЭЭР МУУ ШОН ХИЙСЭН НЬ АРД ТҮМЭН ЭРЧМИЙН ХЭДЭН АЖИЛЧИД Л ХОХИРЧ БНА
ТОГГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ НӨХӨН ТӨЛБӨР АВМААР БУСАД ОРОНД ӨГДӨГ

Avatar

Иргэн 2023-06-27 202.55.188.91

Монголын шахааны шон зуны салхинд унаж байна.
онигоо шүү дээ.

Avatar

0307 2023-06-27 66.181.180.181

их мэдэхээ боль. бодит мэдээллээр өөрийгөө хангаад дараа нь түгээ. энэ бүтээн байгуулалт хичнээн жил бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр хангасан гавъяаг мэддэггүй юм аа гэхэд энэ салбарт хөлс хүчээ зориулж яваа ажилтан албан хаагчид, ар гэрийнхэнд нь хүндэтгэлтэй хандахыг хүсье!

Avatar

Нэргүй 2023-06-27 103.57.95.148

USAAA MASHINAAR ZOOGOOL OGOOCHDE IRGEDDEEEE TSAHILGAAN ALBAN GAZRUUD MOTOR TAVIAD L AVAACHDEE YM HOGJCHOOD BHAD YU HIIGEED BDAG ULSUUD VE

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-27 192.82.72.51

нусаараа нааж нүд хуурсны гай нь нүдээрээ гарч дээ.хэдэн м.сёк салхинд унаад бгаа шон бэ.чанаргүйл бна гэсэн үг.

Avatar

Зочин 2023-06-27 59.153.114.218

х*******н э****з монголууд хэдхэн хоногийн наслах бродёрын зуурмагийн нууц найрлагыг нээсэн билээ. энэ жороор цутгасан бродёрыг жилдээ 3-аас дээш солих боломжтой юм. яг энэ жороор бродёрыг бодвол чавчаа сайтай гэж цахилгааны тулгуурыг цутгасан биз ээ. НУУЦ ЖОР

Avatar

Нэргүй 2023-06-27 202.131.227.82

Аль харьяаны сүлжээ компанийх болдоо. Асар том хариуцлагын асуудал яригдах ёстой доо.

Avatar

Орос эхнэр бол албан тушаал дэвших шалгуурын нэг 2023-06-27 43.242.243.7

Оросыг дэмжигч эсвэл оркууд гэж Монгол ахан дүүсээ битгий гоожил өнөөдрийн залуучуудын зарим нь хэл сайн мэдээлэл боловсруулах чадмжтай барууны ертөнцийн тогтолцооны сайн талыг илүү ойлгосон байх. 1950-1990 оны хооронд төрж тухайн нийгмийн үзэл сурталаар хүмүүжиж тархиндаа нэвт шингэсэн хуурамч түүхэнд итгэсэн зурвас үеийнхэний итгэл үнэмшил өөрчлөгдөх амаргүй. Ах дүү Оросын ард түмэн бол бидний авран хамгаалагч харин хятадын аюул э****з хурлийзыг үзэн ядах тэр итгэл үнэмшилээр амьдардаг

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.160.27

Оросоос бусад улсын тусламжаар цахилгаан станц байгуулна гэвэл эдгээр сумдын иргэд яаж эсэргүүцэх болоо???

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.160.108

Хохь нь оркууд. ЦАхилгаан станци нэмж барих гэхээр уйлан дуулж эсэргүүцэн тэмцдэг тэнэгүүд харж авцгаа.ө\

Avatar

zochin 2023-06-27 192.82.65.51

Тулгуур шонгийнхоо бетоныг шалгаж сур. Ахиад хэдэн газар унах бол. Ажлын хэцүүг мэдэж байна.

Avatar

Нэргүй 2023-06-27 202.126.90.51

Зээл тусламжийн маш их мөнгөөр эдгээр тулгуур шон бүтээсэн. Гэхлээ яагаад ийм чанаргүй ажил гүйцэтгэсэн байна. Японд тийм хүчтэй цунам болж байхад ямар ч шон нураагүй шүү лээ

Avatar

зочин 2023-06-27 202.21.120.66

Нөсөр их ажил гэдгийг ойлгох хэрэгтэй дээр нь УБ-с хол зайтай гээд хүндрэлтэй асуудлууд байдаг шүү. Засварын хамт олонд ажлын амжилт хүсье

Avatar

Зочин 2023-06-27 202.70.34.130

110кВ-ын өндөр хүчдэлийн тулгуур гэдэг айлын гадаа байдаг 220В хүчдэлийн шон биш юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй!!! Нэг тулгуурын урт 22-26м төмөр бетон арматур бүхий хийцлэл байна. 25тн кран, өргөгч вышка, экскаватор, 10 орчим хүний бүрэлдхүүнтэй бригад бараг бүтэн өдөр ажиллаж байж босгоно. Хэрвээ төмөр анкер тулгуур бол угсарч, босгоход багадаа 2 өдөр болно. Тэр тулгуур ба эд ангиуд нийлээд хэдэн арван тонн байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнийг зөөж тээвэрлэх том оврын машин механизм, кран.

Avatar

зочин 2023-06-27 202.131.245.69

харин наад хэцүү бэрх ажлыг яаж удирдаж зохицуулж бэлэн байлгадаг ьэ ээд л асуугаад байна. тэнэгтээд өөрсдийгөө өмөөрөх хэрэггүй мэргэжлийн инженерээ байг гэхэд цахилгаанчин сайд дарга болсон бол арай өөр шийдэл гаргах биз.

Avatar

зочин 2023-06-27 202.131.245.69

уг нь ийм байдалд нөөцөлсөн шон, сэлбэг төхөөрмжөөс гадна шуурхай баг, техник бэлэн байдаггүй юм байх даа. унасан бол очоод шууд шинийг суурилуулж угсрах ёстой баймаар. заавал 5 хоног цахилгаан тасарна гэхээр ядаг юм бол доо. Японд ингэдэг болов уу ч гэх шиг. манай ажил нэг ийм л дүр зурагтай. хүмүүсийг хяхан боогдуулж ялрхсан дээрэнгүй бүдүүлэг байдлаасаа гараач ээ. уралдаад өрслдөөд алалцаад сайд болоод байдаг. яах гэж болдог юм бол.

Avatar

Нэргүй 2023-06-27 194.5.48.136

очоод үзээ амаргүй ажил шүү машин техник яариад байгаа шуурхай баг ч гэн үү тэнд бүгд ажиллаж байгаа, эхлээд унасан тулгууруудаа авна цэвэрлэнэ, дараа нь шинэ босгоно тоноглоно, утас татна гээд бүгд норм норматив, дүрэм журмын дагуу хийгдэнэ, жижиг тулгуур биш гэдгийг бодоорой бас их өнпөрт ажиллана 8,9 давхар байшинтхй тэнцэх хэмжээтэй гэсэн үг, Ажиллаж байгаа эрчмийн ажилчддаа, гялалзуулаад тогтой болгоод ирээрэй гэж сайн зүйлийг хүссэн нь дээр байх

Avatar

зочин 2023-06-27 202.131.245.69

онцгой нөхцөл байдлыг шуурхай ажиллагаагаар залруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх гээд олон рклам уриа лоозонгийн шалгалт энэ ш дээ. ажил хэцүү байж болно. бид нар техник технологийн харьцангуй өндөр хөгжлийн эрин үед дэлхийн улс оронтой зэрэгцэн амдарч байна. Японд яг яаж ажилладаг юм бол?

Avatar

Нэргүй 2023-06-27 202.131.227.82

Харин барьж хийхдээ стандарь дүрэм нормоо мөрдөж байгаа юу. Дараагийн салхинаар дахиад нурах уу

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.181.222

Технологийн оргилд хүрээд ч хийдэг ажлыг хийдэг цагт нь багтааж л хийнэ. Компьютерын товчлуур дараад босдог шон биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж