АНУ, Энэтхэгийн зөрчилдөөний буруутан нь Моди

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

АНУ, Энэтхэгийн зөрчилдөөний буруутан нь Моди

АНУ, Энэтхэгийн зөрчилдөөний буруутан нь Моди

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд айлчилсан. Хоёр улсын төрийн тэргүүн айлчлалын төгсгөлд хийсэн мэдэгдэлдээ, Энэтхэг, АНУ-ын түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж мэдэгдэв. Энэтхэг улс сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт, хүн амын тоогоороо хүчирхэг гүрэн болж ирснээр  АНУ-ын хувьд хамгийн чухал түншүүдийн нэг болсон юм. Хоёр үндэстний хувьд худалдаа наймаа, Хятадтай харилцан өрсөлдсөн харилцаатай зэрэг олон ашиг сонирхол давхцаж байгаа ч санал зөрөлдөөнтэй тал ч олон бий. Модигийн Вашингтонд хийсэн айлчлалын үеэр эдгээр асуудлыг нуух аргагүй байв. 

Энэтхэг улс 75 гаруй жилийн өмнө тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш дэлхийн аль ч хүчирхэг гүрэнтэй хэт ойрын харилцаатай байхаас татгалзах бодлоготой явж ирсэн.

Гэхдээ АНУ, Энэтхэгийн хоорондох хамгийн том зөрчилдөөн бол Моди өөрөө байж магадгүй юм. Моди есөн жилийн өмнө Ерөнхий сайд болсноосоо хойш Энэтхэгийн шашны цөөнхийн үзэл бодлыг боомилж, улс орондоо ардчиллыг доройтуулах системтэй кампанит ажил явуулсан гэж буруутгагдаж байгаа юм. Энэтхэг улс албан ёсоор зарласан шашингүй хэдий ч Модигийн хинди үндсэрхэг нам нь тус улсын 200 сая орчим мусульман иргэдийг ялгаварлан гадуурхах зорилгоор тусгайлан боловсруулсан хэд хэдэн бодлогыг хэрэгжүүлсэн.  АНУ-ын засгийн газраас анхааруулахдаа, сүүлийн хэдэн жилийн хугацаанд Энэтхэгт исламын шашинтнуудын эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байгааг онцолжээ. Ерөнхий сайд болохоосоо өмнө тэрбээр Гужарат мужийн ерөнхий сайдын албыг хашиж байхдаа 1000 орчим мусульман иргэний амь насыг хөнөөсөн үймээн самууныг зогсоохын тулд хангалттай хүчин чармайлт гаргаж чадаагүй гэсэн үндэслэлээр АНУ-д нэвтрэхийг хориглож байсан удаатай.

Түүнчлэн Моди өнгөрсөн сард үг хэлж байх үеэр нь шоолсон өрсөлдөгчөө парламентаас хөөсөн. Үүгээр ч зогсохгүй чөлөөт хэвлэлийг дарангуйлж, түүнийг шүүмжилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг цахимаар мэдээ мэдээлээл түгээхийг хоригложээ. 

Энэтхэгийн ардчиллын доройтол нь дэлхий даяар ардчиллыг хамгаалахыг гадаад бодлогын мөрийн хөтөлбөрийн гол тулгуур болгон дүрсэлсэн Байдены хувьд стратегийн чухал уулзвар гэж олон ажиглагчид дүгнэж буй. Хүний эрхийн байгууллагууд,  Конгрессын хэд хэдэн  гишүүн Модигийн "хүний ​​эрхийг зөрчиж ирсэн олон жилийн түүхтэй" холбогдуулан түүнд шахалт үзүүлэхийг Байденаас шаардсан. Гэвч Байден үүнийг олон нийтийн өмнө ил хийхээс татгалзахаар барахгүй эсрэгээрээ Модигийн манлайллыг магтаж, хоёр үндэстний хооронд бат бөх харилцаа тогтоохын чухлыг удаа дараа онцлон тэмдэглэв.

Олон улсын харилцааны мэргэжилтнүүд Модигийн буруутай үйлдлүүдийн эсрэг тэмцэл хийхээс илүүтэй тохиролцсон талбарт анхаарлаа төвлөрүүлэх шийдвэрийг Байденыг дэмжсэн. Хэрэв АНУ эгзэгтэй бүс нутаг дахь хамгийн үнэ цэнэтэй түншээ холдуулах юм бол дэлхий даяар тавьсан зорилгодоо хүрч чадахгүй гэж тэд үзэж байна. Зарим шинжээчид хоёр үндэстэн сайн харилцаатай байвал АНУ-ыэ удирдагчид Энэтхэгт ардчиллыг хөгжүүлэхэд илүү сайн байр суурьтай байх болно гэж байгаа бол зарим нь хилийн гаднах шүүмжлэл Энэтхэгийн дотоод хэрэгт бодитой нөлөө үзүүлэхгүй гэж үзжээ. Гэвч шүүмжлэгчид Модиг олон нийтийн өмнө зэмлэхээс татгалзсанаар Байден дэлхий даяар ялгаварлан гадуурхалд өртөж буй үндэстний цөөнхүүдийг хамгаалах үүргээсээ урваж байна гэж шүүмжилжээ. Түүнчлэн Байденд хоёр орны харилцаанд дорвитой хохирол учруулахгүйгээр ардчиллын төлөө зогсох хангалттай орон зай байгаа гэж тэд мэтгэв.

АНУ-ын нэгэн адил Энэтхэг улс ирэх жил үндэсний хэмжээний чухал сонгууль явуулна. Моди эх орондоо маш их алдартай бөгөөд дахин таван жилийн Ерөнхий сайдын албан тушаалд ялалт байгуулна гэж олон нийт үзэж байна. 

БАЙР СУУРИУД

"Washington Post" сонины тоймч Барка Дутт: Америкчууд Энэтхэгтэй харилцах харилцааныхаа талаар өөрсдийгөө хуурах ёсгүй

“Битгий гэнэ бай, америк найзууд минь. Энэтхэг хэзээ ч бидний холбоотон болохгүй.…Хэрэв та хоёр талын үүрэг хүлээсэн харилцаа хүлээж байгаа бол урам хугарахад бэлтгэлтэй байгаарай. Энэтхэгт үндэсний ашиг сонирхолд шаардлагатай гэж үзвэл Орос, Иран тэр ч бүү хэл Хятадтай ч "сээтгэнэлээ" хадгалах эрх бий".

"Wall Street Journal" сонины тоймч Садананд Дүмэ: АНУ-ыг аз жаргалтай байлгахын тулд Энэтхэгт үүрэг хариуцлага хүлээх ёстой, эсрэгээр нь биш

Энэтхэг бол чухал улс учир Байдены засаг захиргаа илүү ойр дотно харилцаатай байх нь зөв. Гэхдээ Моди Хятадтай ялгааг арилгах арга замыг олж, бүх энэтхэгчүүдийг адил тэгш үзэж чадахгүй бол АНУ-ын Энэтхэгт тавьсан бооцоо эргэлзээтэй хэвээр байх болно”.

"Los Angeles Times" сонины тоймч Рикен Пател: Энэтхэгт жинхэнэ ардчилал байхгүй бол жинхэнэ түнш байж чадахгүй

Байден болон дэлхийн бусад удирдагчдын өмнө тулгамдаж буй асуудал бол Энэтхэгт ардчиллыг хэрхэн жинхэнэ ялалтад хүргэх вэ гэдэг юм. Энэтхэгийг ардчиллын эвсэлд элсүүлэх төдийгүй удирдагчдыг чиг хандлагыг өөрчилж, энэтхэгчүүдийн үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хамгаалахыг ятгах явдал юм. Зарим нь эдгээр зорилго нь хурцадмал байдалд байгаа гэж маргадаг ч үнэн хэрэгтээ тэдгээр хоорондоо ижил юм. Автократ Энэтхэг нь автократуудын эсрэг тэмцэлд хурдан нөхөр болохгүй. Тогтвортой эвсэл нь жинхэнэ нийтлэг үнэт зүйлсийг шаарддаг". 

"Foreign Affairs" сэтгүүлийн тоймч Даниэль Маркей: АНУ Энэтхэгтэй харилцах харилцаа нь гүйлгээний шинж чанартай гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ

"Энэтхэгийг дэлхийн ардчиллын төлөөх тэмцэлд холбоотон гэж үзэхийн оронд  ая тухтай байдлын холбоотон гэж үзэх ёстой. Вашингтон хэдэн арван жилийг итгэл тээсэн хандлагаар Шинэ Делийг харж байсан тул энэ өөрчлөлт тийм ч амар биш байх болно. Гэхдээ эргэлт нь хоёр талын харилцаа нь эцсийн дүндээ гүйлгээний шинж чанартай гэдгийг ойлгоход түлхэц өгч, бизнес эрхлэх боломжийг олгоно."

"New York Times" сонины тоймч Мужиб Машал: Найз нөхрөө цааш түлхэхэд дайснууд нь АНУ-д хэтэрхий аюултай

Байден өмнөх үеийнхнийхээ нэгэн адил хүний ​​эрхийн асуудалд санаа зовж байсан ч Энэтхэг түүнд хэрэгтэй гэж дүгнэсэн. Энэ нь Саудын Араб, Филиппин болон шууд автократ буюу жинхэнэ ардчиллын ангилалд багтахгүй бусад орнуудтай харилцахад хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Оростой зөрчилтэй, Хятадтай сөргөлдөөнтэй байгаа энэ үед Байденд нөхрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч байна". 

Ратгерсийн их сургуулийн Өмнөд Азийн түүхийн профессор Удри Трушке: Байден ардчиллыг хамгаалах тухай яриа нь зүгээр л хоосон яриа байсныг нотолсон

"Байдены засаг захиргаа Энэтхэгт хүний ​​эрхийн асуудалд санаа тавьдаггүй. Хэрэв тэд тэгсэн бол яг одоо Модиг хүлээн авах ямар ч боломжгүй" 

"Just Security" онлайн форумын Виола Гиенгер: Модиг шүүмжлэх нь ухаангүй үйлдэл ч түүнд баяр хүргэх шаардлагагүй байсан

АНУ Энэтхэгтэй улс орон болон ард түмэнтэйгээ сайн харилцаатай байлгахыг хүсч байгаа нь ойлгомжтой.Гэвч Энэтхэгт хүний ​​эрхийн зөрчил, ардчилал аюулын хэмжээнд хүртлээ ухарч буй хэв маяг, чиг хандлага нь тухайн улсын удирдагчийг заавал төрийн оройн зоогонд анхнаасаа хэзээ ч урих ёсгүй байсныг тодорхой харуулж байна". 

"CNN" агентлагийн тоймч Фрида Гитис: Хоёр тал сайн харилцаатай байвал Энэтхэг, АНУ гайхалтай ашигтай түншлэлтэй байх болно.

"Дэлхийн хамгийн хүчирхэг цэргийн хүчинтэй, хамгийн том эдийн засагтай АНУ-ыг  хамгийн их хүн амтай, хамгийн чухал стратегийн байршилд байрладаг Энэтхэгтэй нэгдсэнээр төсөөлөөд үз дээ". 

"Foreign policy" сэтгүүлийн тоймч Ража Мохан: Энэтхэгт болж буй үйл явдалд Байден ямар ч бодит нөлөө үзүүлэхгүй гэж хэлж чадахгүй

Хажуугийн Гайтид ардчиллын асуудлаа засахад нь тусалж чадахгүй байгаа АНУ алс холын Энэтхэгт ардчиллын талаар ямар нэг зүйл хийж чадна гэдэг нь худлаа. Энэтхэгт ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх тэмцэл нь энэтхэгчүүдийн хувьд улс төрийн даалгавар бөгөөд хилийн чанадаас ирсэн либералууд тэмцэж чадахгүй."

ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS 360

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж