Монголын старт-ап "URECA" дэлхийн шилдгүүдийг тэргүүллээ

Монголын старт-ап "URECA" дэлхийн шилдгүүдийг тэргүүллээ

Монголын старт-ап "URECA" дэлхийн шилдгүүдийг тэргүүллээ

Монгол залуучуудын байгуулсан Сингапурт төвтэй уур амьсгалын технологийн гарааны компани URECA олон улсын шилдгүүдтэй өрсөлдөж тэргүүллээ. Дэлхийн нийтэд тулгараад буй цаг уурын өөрчлөлттэй гар бие оролцон тэмцэх хүсэлдээ хөтлөгдсөн монгол залуус олон улсад цахиур хагалсан юм. Ингэхдээ дэлхийн шилдэг технологийн старт-ап компаниудтай өрсөлдөж, ялагчийн цом атгажээ. Тэдний оролцож амжилт гаргасан Польш улсын Варшав хотод 2023 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан “Energy Tech Challengers Summit” олон улсын тэмцээн хэр үнэ цэнтэй, ямар ач холбогдолтой талаар танилцуулъя.

“Energy Tech Challengers” нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхийг нүүрстөрөгчийн хийнээс ангижруулах технологийн шийдэл гарган ажиллаж буй шинэлэг компаниудыг нэгтгэж, тэднийг хөрөнгө оруулалтын тэргүүлэгч сангууд болон корпорацуудтай холбох, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд танилцуулах гүүр болдог олон улсын нэр хүндтэй тэмцээн аж.

Тус тэмцээн “Decarbonizing Long-haul Freight”, “Decarbonizing Construction Materials”, “Battery Value Chain”, “Enabling Voluntary Carbon Markets”, “Decarbonization of X (wild card)” гэсэн таван төрлөөр оновчтой шийдэл гарган ажиллаж буй компаниудын дунд зохион байгуулагдсан байна.

Өөрөөр хэлбэл нийт таван төрлөөр 400 гаруй компаниудыг өрсөлдүүлж, тэндээс шилдэг 50 компани сонгогдож, чиглэл тус бүрт нэг ялагч тодруулсан байна. Үүнээс Ureca Монгол залуус “Enabling Voluntary Carbon Markets” буюу Карбон кредитийн зах зээлийг хэрэглэгчдийн гарт ойртуулах төрөлд хамгийн оновчтой шийдэл нэвтрүүлсэн шилдэг компаниар шалгарч чаджээ.

Тэдний технологийн шийдэл нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд бодитой хувь нэмэр оруулах боломжийг хүн бүрт нээж өгсөн. Тэмцээнд оролцсон компаниуд өөрсдийн санаагаа дэлхий нийтэд танилцуулж, бизнесээ өргөжүүлэхэд туслах үнэ цэнтэй түншүүдээ олдог. Энэ боломжийг URECA-ийн залуус ч атгаж чадсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олон улсын хэрэглэгчид Монгол залуусын санаачилсан бүтээгдэхүүнийг ашиглаж, цаг уурын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах аяллаа хэдийнээ эхлүүлсэн байна.

URECA платформоор  дамжуулан дотоод,  гадаадын зах зээлд карбон кредитийг блокчэйн технологийн тусламжтайгаар хэрэглэгчийн гарт бодитоор ойртуулж, байгальд ээлтэй хүлэмжийн хийг багасгах ногоон төслүүдэд санхүүжилт олгох цогц үйлчилгээ бүтээсэн юм.

Өдгөө URECA платформоор дамжуулан Төв америк, Испани, Энэтхэг, Малави зэрэг улсад хэрэгжүүлж буй цэвэр ус, сайжруулсан зуух болон ойн нөхөн сэргээх төслүүдэд хөрөнгө оруулах боломж хүн бүрт нээлттэй болсон. Тиймээс ч шинэ үеийн залуус ногоон ирээдүйн төлөө нэгэн зорилгод нэгдэж, нүүрстөрөгчийн хэмжээг бууруулахаар дээрх төслүүдэд хөрөнгө оруулалт хийсээр байна. Уг платформыг Apple, Andriod зэрэг үйлдлийн системтэй гар утсанд татаж авч ашиглах боломжтой.

ЗӨВХӨН МОНГОЛ ГЭЛТГҮЙ ДЭЛХИЙ ДАЯАР ХЭРЭГЖИЖ БУЙ ҮР ӨГӨӨЖТЭЙ НОГООН ТӨСЛҮҮДИЙН НЭГДСЭН ПЛАТФОРМ

Урьд өмнө нь URECA шиг олон нийтийг хамарсан платформ байгаагүй. Тиймдээ ч URECA-аар дамжуулан дэлхийн хаанаас ч хүссэн хэн бүхэн сонирхсон төслөө дэмжих, түүгээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулах (climate investing) боломжтой. Зөвхөн Монгол биш дэлхий даяар хэрэгжиж буй үр өгөөжтэй төслүүдийг нэг платформд байршуулж чадсанаараа онцлогтой. Төсөл хэрэгжүүлэгчид тус платформд байршсанаар цөөн том хэмжээний компаниудад хаалттай биш олон нийтэд нээлттэйгээр буюу хэн ямар төслөөс хэдий хэмжээний карбон кредит худалдан авч байгааг мэдэх боломжтой нь төсөл хэрэгжүүлэгч нарт таатай байдаг. Өөрөөр хэлбэл хэн хаанаас авч, яаж арилжиж буй тухай блокчэйн технологоор бүртгэх учир бүх мэдээлэл ил тод байна гэсэн үг юм.

Нөгөө талдаа хүмүүс хувьцаа, бонд авахын тулд хаана, ямар газар баталгаатай, үр ашигтай өсөж болохыг судалдаг. Хүн бүр карбон кредитийг хөрөнгө оруулалтын хэрэгслээр ашиглаж уур амьсгалын өөрчлөлтийн тухай судалж, анхаарал хандуулдаг болох нь URECA-ын зорилго.

Дашрамд дурдахад, URECA нь НҮБ, Азийн сан, Европын сэргээн босголтын банк, Google, Amazon гэх мэт олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. URECA-ийн Азийн сан болон GerHub- тэй хамтран хэрэгжүүлж буй нарны сэргээгдэх эрчим хүчнээс гаргасан тог цахилгааныг гэр хорооллын айл өрхүүдэд ашиглуулах замаар нүүрсний хэрэглээг бууруулах төсөл нь одоог хүртэл амжилттай хэрэгжиж буй. Mөн 2022 онд Ази, Номхон далайн бүсийн хүрээнд 7 дахь жилдээ зохион байгуулагдсан “APAC Insider Business Awards” уралдаанд  Монгол залуус амжилттай оролцож “Best Climate – Tech Start-Up” буюу “Дэлхийн дулаарлын эсрэг шилдэг технологи” ангилалд тэргүүн байр эзэлсэн. URECA -гийн хамт олон нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээг бууруулахын төлөө карбон кредитийн тооцооллын системийг амжилттай хэрэгжүүлэхийн сацуу ногоон ирээдүйн зорилтод хүн бүрийг уриалан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-30 66.181.180.49

Congratulations

Avatar

Нэргүй 2023-06-30 64.119.17.207

success

Avatar

Нэргүй 2023-06-30 202.126.89.182

Super

Avatar

Нэргүй 2023-06-30 213.87.158.159

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-30 103.100.225.146

Heden jiliin umnu tolgoid orj bsan idea bna. Manai Mongold ch gesen ene platform iig olon niit tuslamj heregtei uedee ashiglah bolomjtoi baimaar bna. End hun uvdluu geed mungu guidag bish, Ene platformd Tom companiud, huvi hun handivaa urgunu, uuniih n daguu investment hiine

Avatar

Sodon 2023-06-30 202.126.90.73

Ulam amjilt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж