Х.Ганхуяг: Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ

Х.Ганхуяг: Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ

Х.Ганхуяг: Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар яг одоо Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,  уг төсөлд “малчин нь Нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сайн дураараа төлсөн нөхцөлд төр таван жилийн турш НДШ-ийн 50 хувийг нь даана” гэсэн заалт туссан байгаа юм. Хэрвээ энэ заалтыг унагаахгүй хэвээр баталбал Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана гэв.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

-Сайд Х.Булгантуяа, Байнгын хорооны дарга П. Анужин хоёр буруугүй, өмнөх сайд нь оруулж ирсэн юм билээ. Гэхдээ энэ заалтаас болж, хууль унах вий. Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ. Энэ Үндсэн хуулийн Цэцэд очих заалт шүү.  Хэн нэгний сонгуулийн амлалтыг хэн нэгний сонгуулийн мөнгийг улсын төсвөөс өгнө гэж байхгүй шүү, хатуу анхааруулчихая. Хэрвээ энэ заалт батлагдах юм бол би өөрөө Үндсэн хуулийн Цэцэд өгнө.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ байнга асрах шаардлагатайгаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болж НДШ төлж чаддаггүй, тэтгэврээ тогтоолгох боломжгүй ээжүүдийн шимтгэлийг төр хариуцах заалт тусгаж өгөөч гэдэг хүсэлтийг иргэд ирүүлж байна.  Энэ асуудал хуулийн төсөлд суусан уу.  Тэтгэврээ өвлүүлж болно, НДШ-ийнхээ 2 хувийг ипотек, боловсролын зээлд зарцуулж болно гэх олон жилийн дараа хэрэгжих заалтыг одоо батлах хуульд оруулах шаардлага байгаа юм уу. Нийгмийг бухимдуулах юм руу явна шүү дээ, хасчих хэрэгтэй шүү дээ. Нас барсан даатгуулагчийн тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх нь бага байна гэдэг асуудал хөндөгдөж байна. Нэмж болдоггүй юм уу?

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.АНУЖИН:

-Энэхүү хуулийн төслийн 21.22-т “Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлээгүй эх, эсвэл эцэг энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс сар бүр төлнө гэсэн заалт орсон.

Ажлын хэсгийн гишүүн:

-Нас барсан тэтгэвэр авагчийн гэр бүлийн хүнд нь тэтгэврийнх нь 20 хувийг олгох нь бага байна, нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал гарсан. Гэхдээ энэ хувь хэмжээг нэмэгдүүлэхээр Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэнэ гэж үзсэн учрасас эхний удаад 20 хувиар тогтоох нь зөв юм гэж үзсэн.

Ажлын хэсгийн гишүүн:

Нийгмийн даатгалын мөнгөжүүлсэн орлогыг эрүүл мэнд, боловсрол, ипотект зарцуулж болохоор оруулсан. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газраас өргөн мэдүүлэх Хуримтлалын сангийн тухай хуулийн төслөөр зохицуулна.  Даатгуулагч нь  шимтгэлээ энэ гурван төрлийн санхүүжилтээр зарцуулж болно, тусгай хуулиар зохицуулна гэж орсон.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-06-27 66.181.161.63

Малчдаа. анхаарах нь зөв шүү дээ халуунд нь халж хүйтэнд нь хөрөж зовсон улсууд шүү дээ сүүлийн үеийн залуучууд маань төв суурин газар луугаа явчих даг болжээ

Avatar

Х 2023-06-27 192.82.77.125

бусад иргэд барьцмаар б.а шүү…иргэн хүнд тэгш үйлчлэх ёстой биздээ.хүүхдүүдийг ялгадаг шигээ юм болохньуу

Avatar

Зочин 2023-06-27 202.55.188.43

Энэ эргүү тэнэг бас ҮХЦ-ийг дурсчихжээ. Залуу малчдын халаа дуусах аюул хаяанд тулчихсан энэ цаг дор малчдаа урамшуулах бодлого төрөөс зайлшгүй явуулах ёстой. Энэ малчид чинь төрийн хамгаалалтад байгаа нийгмийн үнэт баялгийг харж хамгаалж, өсгөн үржүүлж, үр шимийг нь өөрсдөө ч хүртэж, өргөн түмэндээ ч хүртээж яваа буянтнууд шүү. Чам шиг төрийн мөнгийг тэрбум тэрбумаар аваад сонгогчдын саналыг худалдан авч хар толгойгоо хоохойлж яваа арчаагүй амьтад лав биш.

Avatar

Зочин 2023-06-27 202.126.90.61

Ганхуяг чи өөрөө идэж уухдаа гарамгай нөхөр шүү дээ Үндсэн хуулиуд заасан төрийн хамгаалалтад байх малыг өдөр шөнийн 24 цаг харж хамгаалж байгаа малчдад төр гараа сунгах нь зав Энэ бол Монголын онцлог шүү махаа ч сайн мэдэхгүй байж битгий донгос Ганхуяг чи

Avatar

Zochin 2023-06-27 202.126.90.61

Ene bicheed bgaa h** duud tsum zahialgasr bichij bna shuu Gankhyyag mah idehees uur yuy ch medehgui Ta nar Mal deer garaad uzdee 1-2honood l nysaa hatsartaa naagaad 75-aar byyj ugnu duu Malchid chini Mongolin urgun yydam nytgaa hamgaalj bgaa baatryyd mun mongolin hun amig hunseer hanfaj bgaa undesni uikdverlegchid Ta nar deedsuudiinidej yyj bgaag dyygui unguruulchiheed heden matching tys dem boloh geheer booj uheh geed hereggui mangaryydaa

Avatar

Зочин 2023-06-27 202.126.90.117

Малчин хүн малынхаа ашиг шимийг өөрөө хүртэж, өөрийнхөө төлөө амьдарч байгаагийн төлөө төрөөс дэмжлэг үзүүлж байгаа юм уу. Энэ ямар утга агуулгатай юм бэ

Avatar

Зочин 2023-06-27 192.82.80.76

Ганхуяг гишүүнд баяр хүргэе.
наад малчид чинь даварч байна. Хэний төлөө амьдраад байгаа юм.
Нөгөө талаас нь харвал малчидаа хорлож байна. Хотын бид нар чинь хамаг мөнгөө татварт өгөөд ядарч байна.
Бас болоогүй ноолуур тушаана мөнгө өгнө.
ГАНХУЯГ ГИШҮҮНД БАЯРЛАЛАА.ЦААШАА ТЭМЦЭЭРЭЙ.
АМЖИЛТ ХҮСЬЕ
Их хуралд орохын тулд хийж байгаа шоу.

Avatar

Зочин 2023-06-27 202.126.90.117

Ганхуяг гишүүн маш зөв ярьсан шүү

Avatar

zochin 2023-06-27 43.228.129.134

Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлнө гэдэг хамгийн буруу, эрүүл сэтгэлгээтэй хүний санаанд багтахгүй асуудал, Хэн нэгний сонгуулийн амлалтыг хэн нэгний татвар төлөлгүйгээр тэтгэвэр болгон авах мөнгийг улсын төсвөөс гаргана гэдэг нь ипотекийн зээлтэй хөдөлмөрлөж, үнэнчээр татвараа төлж байгаа бусдыг шулсан хэрэг.

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-27 98.222.213.16

ХАА-н салбар чухал салбар боловч малчин хүн өөрийн хөрөнгөө өсгөн үржүүлж түүгээрээ амьжиргааны хэрэгцээгээ хангаж буй бизнес эрхлэгч юм. МАА-н ихэнх бүтээгдэхүүнд жилдээ 40 орчим тэрбум төгрөгийн татаас хэлбэрээр төсвийн шилжүүлэг олгодог. багш нар тэтгэвэрт гарахад тэтгэвэрээс өөр ямар ч орлогын эх үүсвэргүй бол малчид тэтгэвэрт гарсан ч орлогын эх үүсвэр мал аа малласан хэвээр л байдаг. Малчид өөрсдөө хүсэх юм бол даатгалд хамрагдах боломжтой. хуулийнхаа заалтыг өөрчлөх хэрэгтэй шүү.

Avatar

Эрдэнэ 2023-06-27 66.181.182.180

татварын мөнгө болохоос биш МАН.Ы сонгуулийн мөнгө биш

Avatar

Иргэн 2023-06-27 202.126.89.240

малчин баячууд бүгд л гишүүдийн малыг маллаж.тэд нар нь элдэв хангамж одон тэмдэг авчирж өгч ая тал засч өөрсдийн малчдын л эрх ашгийн хамгаалж ийм юм хийж байгаа юм.
Гишүүн болуутаа л дарга захирагч болуутаа л малжиж хөрөнгөжиж.юм юм сурч байгаа гарууд их болоод байгаа нь төрийн албаны эрх мэдэлт суудал үхэлдэн зүтгэх алба мөн юмаа.
Анужин хурдан удмын олон адуутай юм гэдэг нөхөр нь болон өөрсдөө малладаггүй нь тодорхой.
Амь зуулганы цөөхөн малтай айл өрх иргэдийг л харж үзэх нь буруугүй.

Avatar

зочин 2023-06-27 103.212.117.33

Арай үгүй байлгүй дээ

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.160.42

малчдын НД ыг яахаараа төсөвөөс өгнө гэж энэ бол буруу бид дэмжихгүй байна

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.160.109

анужин ггичий яаахаараа 1000 малчины даатгалыг 900к цалинтай ипотек төлж бгаа би төлдөгийн аална шүү жингэр мин хохь чин шүү зда юмаа

Avatar

зочин 2023-06-27 122.201.22.126

Урдах Сайд Сарангэрэл авгайн зуурсан бантан байна.

Avatar

зочин 2023-06-27 59.153.115.19

Мал малчдын өмч. Хувийн хөрөнгөө нийтийн өмчийн газарт билчээж, усаар нь умдалж, өвс, ногоогоор нь тэжээж, мод, чулуугаар нь хашаа хороо барьж, халдварт өвчин тусвал тарилга, ургаалга хийлгэж, ган, зуд, түймэр, шуурга болбол нийтийн хөдөлмөр, өмчөөр хамгаалуулж, байгалийн зэрлэг амьтан хядаж байдаг малчид, тэднийг дураар нь байлгадаг Засаг төрийнхөн ухаарч үзээсэй. Ийм байдлаар хувийнхаа аж ахуйг авч яваа нийгмийн бүлэгтэй улс өөр байхгүй. Дээр нь НДШ – ийн талыг нь бас бусад хүн төлөх … ?

Avatar

Нэргүй 2023-06-27 103.68.107.114

Бүгдээрээ ажил хийхгүй ИХ хурлын гишүүдээр ээ тэжээлгээд халамжлуулаад амьдарч болох юм шиг ээ

Avatar

Нэргүй 2023-06-27 202.179.25.90

Gankhuyag gishuunii zuv demjij baina!malchidaas sanal avah gesen gishuudiin ambic shdee!Unendee naad sanaliig chine zuvshuurch chadahgui .tegvel engiin ajilchid bidniihiig bas tulj ug!

Avatar

Иргэн 2023-06-27 66.181.160.31

1 ч төгрөгний Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй малчдад Нийгмийн даатгалаас тэтгэвэр олгож байгааг эсэргүүцэж байна.Эсвэл өөр сангаас олго, Х. Ганхуяг гишүүнийг дэмжиж байна.

Avatar

эсрэг 2023-06-27 78.187.120.177

ХОТЫНХОНЫ МАШИНЫ ТАТВАРЫГ ТӨЛҮҮЛЬЕ ГЭВЭЛ ЯАЖ БАЙНА.ТЭГЭЭД ХАЙР ЗАРЛААД ҮЗ ДЭЭ. МАЛ МӨН АДИЛ ХУВИЙН Л ӨМЧ. УЛСЫН НӨӨЦИЙН МАХ ГЭХЭЭР МАЛЧИД ХЯМДХАН ӨГДӨГ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ. АРАГ САРАГ БОЛСОН ХЭДЭЭ ӨГЧ БЭЛТГЭЖ ОЧСОН ХЭДТЭЙ НИЙЛЭЭД МӨНГИЙГ НЬ ЦОХЬДОГ. ХЭЗЭЭ ЕР НЬ МАХ ҮНЭТЭЙ ГЭЭД ХОТЫНХОНД ХАНДИВ ӨГЧ БАЙЛАА. ИНГЭХГҮЙ ТАТВАР ШИМТГЭЛЭЭ ТӨЛ, ДАРАА НЬ ЭРХЭЭ ЭДЭЛ. 76 ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ, НЭР НЬ ТӨСТЭЙ БОЛ МАЛЧИД ТЭДНИЙГ БАС ТООНД ОРУУЛЖ БОЛОХ ЮМ…

Avatar

Нэргүй 2023-06-27 82.135.30.192

Tegeed daraa ni mahaa unetei ideerei. Ter ni shudarga yosond niitsene. Malchidiig demjseneer Mongol irgedig dam demjeed baigaa yum malnaasaa dor teneguud.

Avatar

Нэргүй 2023-06-27 202.9.46.51

УГААСАА МАХ МАГНАГ БОЛСОН БУС УУ

Avatar

Нэргүй 2023-06-27 119.40.103.6

Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ. Ганхуяг гишүүнийг дэмжиж байна аа. Зөв шүү чиний санаа

Avatar

Ха 2023-06-27 192.82.89.102

тэнэгтдэг байна штэ энэ балай Булган туяа ядахаараа татварын мөнгөөр малчдын нийгмийн даатгалыг төлөх вэ малчид малаа хариулж ажилаа.хийж байна өөрсдөө татвараа төл

Avatar

Zochin 2023-06-27 202.21.111.170

Төсвийн мөнгө ард түмний мөнгө. УИХ-ын гишүүд мөнгө биш. Тэд нар өөрсдийгөөтөсөв хувиарлах хэт их эрх мэдэлд оруулж байна.

Avatar

Zochin 2023-06-27 202.21.111.170

ЭНэ нөхөр асуудлыг зөв тавьлаа.

Avatar

зочин 2023-06-27 202.131.245.69

насаараа төр, хувийн хэвшлийн байгулулагад ажиллаад НДШ-ээ төлж байсан хүмүүс л төлсөн НДШ-тэй уялдан тэтгэвэрээ тогтоолгож, олон жил ажилласан бол урамшуулалтай байх хэрэгтэй. түүнээс сайн дураараа НДШ төлсөн эсвэл малчин гэх мэт нэрийдлээр улсаас НДШ-ийг төлж тэтгэвэр тогтооно гэвэл ёстой буруу. хэрэв ийм шийдвэр гарах юм бол ня-бо нар болон нигймийн даатгалын байгулулагын буруу бичилт, тооцоогоор ажилласан жилийг багсагадаг гэх мэт балай юмаа бас болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-06-27 192.82.64.248

хамгийн гол нь малчид өөрсдөө дор бүрнээ төлчих боломжтой шимтгэл шүүдээ, хичнээн малтай байгаа билээ, хэрвээ нийлүүлээд төсвөөс төлнө гэвэл маш том дүн, татвар төлж байгаа бидний хувьд үнэхээр шудрага бус байна. мах битгий идээрэй гээд унана, бид худалдаж аваад л идэж байгаа биз дээ, зүгээр аваагүй. сонгуулийн шоугаа болиочээ,

Avatar

Нэргүй 2023-06-27 64.119.19.212

Зөв зөв. Байж боломгүй үйлдэл. МАН унаж байж энэ нийгэм халамжаас салах бодлого руу явж магад. Сонгуульд МАН унах нүхээ бэлтгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж