Х.Ганхуяг: Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ

Хуучирсан мэдээ: 2023.06.27-нд нийтлэгдсэн

Х.Ганхуяг: Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ

Х.Ганхуяг: Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар яг одоо Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,  уг төсөлд “малчин нь Нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сайн дураараа төлсөн нөхцөлд төр таван жилийн турш НДШ-ийн 50 хувийг нь даана” гэсэн заалт туссан байгаа юм. Хэрвээ энэ заалтыг унагаахгүй хэвээр баталбал Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана гэв.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

-Сайд Х.Булгантуяа, Байнгын хорооны дарга П. Анужин хоёр буруугүй, өмнөх сайд нь оруулж ирсэн юм билээ. Гэхдээ энэ заалтаас болж, хууль унах вий. Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ. Энэ Үндсэн хуулийн Цэцэд очих заалт шүү.  Хэн нэгний сонгуулийн амлалтыг хэн нэгний сонгуулийн мөнгийг улсын төсвөөс өгнө гэж байхгүй шүү, хатуу анхааруулчихая. Хэрвээ энэ заалт батлагдах юм бол би өөрөө Үндсэн хуулийн Цэцэд өгнө.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ байнга асрах шаардлагатайгаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болж НДШ төлж чаддаггүй, тэтгэврээ тогтоолгох боломжгүй ээжүүдийн шимтгэлийг төр хариуцах заалт тусгаж өгөөч гэдэг хүсэлтийг иргэд ирүүлж байна.  Энэ асуудал хуулийн төсөлд суусан уу.  Тэтгэврээ өвлүүлж болно, НДШ-ийнхээ 2 хувийг ипотек, боловсролын зээлд зарцуулж болно гэх олон жилийн дараа хэрэгжих заалтыг одоо батлах хуульд оруулах шаардлага байгаа юм уу. Нийгмийг бухимдуулах юм руу явна шүү дээ, хасчих хэрэгтэй шүү дээ. Нас барсан даатгуулагчийн тэтгэврийн 20 хувийг өвлүүлэх нь бага байна гэдэг асуудал хөндөгдөж байна. Нэмж болдоггүй юм уу?

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.АНУЖИН:

-Энэхүү хуулийн төслийн 21.22-т “Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлээгүй эх, эсвэл эцэг энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс сар бүр төлнө гэсэн заалт орсон.

Ажлын хэсгийн гишүүн:

-Нас барсан тэтгэвэр авагчийн гэр бүлийн хүнд нь тэтгэврийнх нь 20 хувийг олгох нь бага байна, нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал гарсан. Гэхдээ энэ хувь хэмжээг нэмэгдүүлэхээр Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэнэ гэж үзсэн учрасас эхний удаад 20 хувиар тогтоох нь зөв юм гэж үзсэн.

Ажлын хэсгийн гишүүн:

Нийгмийн даатгалын мөнгөжүүлсэн орлогыг эрүүл мэнд, боловсрол, ипотект зарцуулж болохоор оруулсан. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газраас өргөн мэдүүлэх Хуримтлалын сангийн тухай хуулийн төслөөр зохицуулна.  Даатгуулагч нь  шимтгэлээ энэ гурван төрлийн санхүүжилтээр зарцуулж болно, тусгай хуулиар зохицуулна гэж орсон.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж