Солонгос эмч нар үзлэг хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Солонгос эмч нар үзлэг хийж байна

БНСУ-ын “Ылжи” их сургуулийн харьяа эмнэлгийн эмч, оюутнуудаас бүрдсэн багийнхан “Нэг сэтгэл” сайн дурын үйлчилгээг Чингэлтэй дүүргийн иргэдэд үзүүлж байгаа билээ. Тэд тус  дүүрэгт энэ сарын 31-ийг хүртэл долоо хоног ажиллах юм. Харин дараа нь Төв аймгийн Эрдэнэ суманд очиж, амьсгалын замын өвчлөл, хүүхдийн үзлэг шинжилгээ, арьс өнгө, эмэгтэйчүүд зэрэг төрлөөр иргэдэд үзлэг хийх юм байна. Энэ үеэр өвчин нь хүндэрсэн бага насны хүүхдүүдийг БНСУ-д эмчилгээнд хамруулах аж. Мөн Монголд түгээмэл байгаа чихрийн шижин, нойр булчирхай даралт ихсэх зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах гэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж