Төрсний дараа таргалах нь
бүсгүйчүүдийн дунд түгээмэл тохиолдох нь бий. Энэ тохиолдолд жингээ
хасах хамгийн хялбар аргыг та хайж байна уу? Жингээ үзсэний дараа таны
жин хоёр дахин нэмэгдсэн байхыг хараад та сэтгэлээр унаж, хуучин
хэвэндээ орохгүй байх гэж айж байна уу? Тийм бол та үүнийг өөрчилж чадна
гэдэгтээ итгэж болно.
1. Өдөрт дор хаяж 10-12 аяга ус уу. Өөрийн уух дуртай чихэрлэг
ундааны оронд шинэхэн нимбэгний шүүс, содатай ус уувал өдөрт маш их
калори хэмнэх болно.
2. Ямар нэгэн юм идмээр санагдсан үедээ самар, үзэм ид.
3. Хоолныхоо махыг маш нимгэн зүсч хэрэглэ.
4. Чихэртэй цагаан талхнаас татгалзаж, хар талх хэрэглэж занш.
5. Таргалуулдаггүй гэсэн хүнс болгонд итгэх хэрэггүй. Зарим нь маш их
калоритой, ургамлын тос их агуулсан, амт үнэр оруулагч сироптой
байдаг.
6. Түргэн хоолны ресторанд бургер, шарсан төмсний оронд салат захиал.
7. Цаг агаар таатай үед хөнгөхөн дасгал хий. Хүүхэдтэйгээ өдөрт 10
минут алх. Аажмаар цагаа уртасгаж, тогтмол хийж занш.
8. Өөрийгөө байнга хөдөлгөөнтэй байлгах арга эрэлхийл. Цахилгаан
шатны оронд шатаар дээш, доош явган алх.
9. Хүүхдээ хөхний сүүгээр хоолло. Ингэснээр та өдөрт 500 калори хасах
болно.
10. Фитнесс клубт элс. Өөр нэг найзтайгаа ээлжээр хүүхдүүдээ харах
талаар тохиролц. Та завтай үедээ түүний хүүхдийг харж, харин таныг
завгүй үед тэр таныг орлох болно. Жирэмсний саруудад таны жин
хэр хугацаанд нэмэгдсэнийг санаж, жингээ хасахдаа
мөн төдий чинээ хугацаа шаардана гэдгийг анхаарах хэрэгтэй.
Бэлтгэсэн Н.Энхтуяа