Зүүн гурван аймгийн залуу малчид үхрийн эрчимжсэн аж ахуйгаас туршлага судаллаа

Зүүн гурван аймгийн залуу малчид үхрийн эрчимжсэн аж ахуйгаас туршлага судаллаа

Зүүн гурван аймгийн залуу малчид үхрийн эрчимжсэн аж ахуйгаас туршлага судаллаа

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" техник, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд зүүн бүсийн залуу малчдын туршлага судлах аяллыг Хэнтий аймгийн Өлзийт тосгонд бүтээн байгуулалт нь ид өрнөж байгаа “Мэт-Агро” ХХК-ийн үхэр эрчимжсэн аргаар бордох аж ахуйгаас эхлүүллээ.

Туршлага судлах аялалд зүүн 3 аймгийн 50 сум, 5 тосгоны залуу малчдын төлөөлөл, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаныхантай хамт оролцож байгаа юм. Үхрийн фермийн зорилго, алсын хараа, үр ашигтай үхрийн аж ахуй эрхлэхэд малчин хүний зайлшгүй мэдэх шаардлагатай тэжээл, үржүүлэг, эрүүл ахуй, хорио цээр гээд чухал мэдлэгийг “Мэт-Агро” ХХК-ийн хамт олон залуусдаа харамгүй хуваалцаж, зөвлөж, үзүүлж, тайлбарлалаа.

ЦАХИЛГААН ХАЙЧААР 1 ХОНИЙГ 1 МИНУТАД ХЯРГАЛАА

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 50 сум, 5 тосгоны залуу малчдын төлөөлөл цахилгаан хайчаар хонины ноос хяргах практик сургалтад амжилттай хамрагдлаа.

Залуучууд цахилгаан хайчаар ноос хяргахад анхаарах зүйлсийг мэдэж, хэрхэн зөв арга техникээр ажиллах дадлага хийж суралцсанаараа уг сургалт ач холбогдол өндөртэй байв.

Үзүүлэх сургалтын үеэр цахилгаан машинаар 1 хонийг 1 минут 3 секундэд хяргасан бөгөөд цаг хугацаа хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх, малын тавлаг байдлыг хангах зэрэг олон давуу талтай юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" техник, хамтын ажиллагааны төсөл, “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янзын байдлын хамгаалал” төслийн хүрээнд энэ сургалтыг зохион байгуулав.

МАЛЧИН ЗАЛУУС ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛД ХАМРАГДСАНДАА СЭТГЭГДЭЛ ӨНДӨР БАЙНА

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн залуу малчдын төлөөлөл туршлага судлах аяллын хүрээнд Норовлин сум дахь үхрийн эрчимжсэн аж ахуйтай танилцаж, туршлага судаллаа.

Энэхүү сургалт, аялалд хамрагдсан залуус “мянга сонсохоор нэг үз” гэдгийн адил их зүйлийг харж, мэдсэндээ талархалтай байгаагаа илэрхийлээд цаашид дэлгэрүүлэн судалж, аж ахуйгаа өргөжүүлэх, малынхаа ашиг шимийг сайжруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа хэллээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" техник, хамтын ажиллагааны төслийн хүрээнд энэхүү туршлага судлах аяллыг зохион байгуулж байна.

Титр:

Г.Наранчулуун ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Г.Ганхүлэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын үндэсний зөвлөх

Х.Өнөрбаяр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тэнүүн дархан хоршооны дарга

А.Нармандах Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2-р багийн малчин

Б.Баянмөнх Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын малчин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж