Д.Эрдэнэбилэгт оргох боломж олгосон шүүгчийг шалгуулна

Д.Эрдэнэбилэгт оргох боломж олгосон шүүгчийг шалгуулна

Д.Эрдэнэбилэгт оргох боломж олгосон шүүгчийг шалгуулна

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулж байсан сахал хочит Д.Эрдэнэбилэг хилээр гараад эргэн ирээгүй байгаатай холбогдуулж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат өнөөдөр /2023.06.27/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Төрийн өмчийн гол гурван үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдсон Д.Эрдэнэбилэг оргон зайлсан нөхцөл байдалтай байгаа тул мэдээлэл хийж байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холботой маргааныг 2019 оноос,  “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлалтай холбоотой хэргийг 2020 оноос эхлэн АТГ шалгаж байна.  АТГ 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд хэргийг прокурорт шилжүүлсэн.  Харин Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч 2023 оны хоёрдугаар сарын 9-нд шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтэд “Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгөөч” гэсэн. Энэ хүсэлтийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нарт мэдэгдэлгүйгээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэрэг шийдсэн.

Д.Эрдэнэбилэг нь  14 хоног эмчлүүлэхээр 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьснаар хилийн хоригийг нь цуцалсан. Гэтэл Д.Эрдэнэбилэг нь 2023 оны хоёрдугаар сарын 9-нд хилээр гараад өнөөдрийг хүртэл улсын хилээр орж ирээгүй.

Яллагдагч гадаад руу явсны дараа ямар үйл явдал болсон бэ гэхээр 2023 оны дөрөвдүгээр сард прокуророос хэргийг буцаагаад АТГ-т ирүүлсэн.  Хэргийн гол эзэн яллагдагч Д.Эрдэнэбилэг байхгүй байна гээд мөрдөн байцаалтад буцаасан.  Ингэснээр энэ хэрэг эргэж хэзээ сэргэх вэ , шүүхээр шийдэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй болж байна. Хэргийн хохирогч болох Засгийн газар, өмгөөлөгч нарт мэдэгдэлгүйгээр шүүхээс шийдвэр гаргаад өнөөдрийг хүргэсэн.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн өмгөөлөгч нар прокурорт хандан “Хэрэгтэйгээ танилцая” гэхэд хүсэлтийг нь хангахгүй яваад байсан. Ингэж явсаар саяхан Д.Эрдэнэбилэг  Монголд байхгүй, шүүхээс хилийн хоригийг нь цуцалсан шийдвэр гаргачихсан тухай мэдлээ.  Монгол Улстай ямар ч ялтан шилжүүлэх харилцан гэрээ байхгүй, харилцан гэрээ байхгүй, “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр 4 их наядын хохиролтой, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” дээр 2.8 их наядын хохиролтой,  “Цемент шохой үйлдвэр” дээр 300 тэрбумын хохиролтой, нийт 7 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг дээр 3 тэрбумын барьцаа тавиад алга болчихсон. Ийм үйл явдал бол шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж үзэж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөлөгч нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгчийг шалгаж өгөөч ээ гэдэг хүсэлтийг АТГ-т гаргаж байна.  Жирийн иргэнийг шалгаж байгаа хэрэг дээр маш хурдан баривчилдаг, хилийн хориг тавьдаг байтал төрийн өмчит компаниудын хэрэг дээр ийм шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн.

Энэ хэрэг маань Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудал биш бусад 21 хүнийг ингээд явуулчихсан юм биш биздээ. Нэг ч мэдээллийг Загсийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт өгөөгүй. Б.Болор, Д.Эрдэнэбат, Ц.Пүрэвтүшин, О.Орхон, н.Батбаяр, н.Энхболд гээд энэ хүмүүсийн хувьд хилээр гараад явсан юм биш биз дээ. Ямар таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм бэ гэдэг мэдээллийг дэлгэрэнгүй өгөөч ээ гэдэг хүсэлт гаргаж байна.

Өнөөдрийг хүртэл хэрэг шалгагдаж байх хугацаанд “Дархан төмөрлөгийн үйлдвэр”,  “Эрдэнэт” үйлдвэрийн хохирол тасралтгүй өсч байна. Өмнө нь 22 тэрбум төгрөгийн татварыг дарагдуулж байсан гэж үзсэн бол одогоор 350 тэрбум төгрөгийн татвар дарсан байна гэж үзэж байгаа.

Хохирогч нь төр байгаа хэрэг дээр нэг бол хэрэг шүүхээр шийдэгдэхгүй удааширдаг, эс бол нэг хүн тодорхой хугацаанд хохироод дуусдаг үзэгдэл байгаа учраас энэ хэрэгтэй холбоотойгоор хууль шүүхийн байгууллагадаа хүсэлтээ тавьж, шахаж шаардах бодитой шаардлага тулгарсан.

Монгол Улс гангийн цогцолбор барих гэхээр” танай энэ компани концессын маш том маргаантай юм байна. Энэ асуудлыг дуустал хөрөнгө оруулалт хийх бололцоогүй” гэдэг хөрөнгө оруулагч нар үзэж байна.

Өнгөрсөн оны есдүгээр сар хүртэл Засгийн газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт энэ хэргийн талаар тасралтгүй мэдээлэл өгч байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яаж явах нь вэ гэдгийг хараад хууль шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийднэ гэсэн хүлээлттэйгээр явж байтал бүх нөхцөл байдал хохирогч нарын эсрэг болж хувирч байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа ирсэн. Д.Эрдэнэбилэгийн хэргийг тусгаарлаад шийдье гэхээр зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн. Зохион байгуулсан гол хүн нь энэ хүн байна гэж байгаа тэгэхээр сугалчихаад хэргийг шийдвэрлэнэ гэхээр боломжгүй хүндрэл үүсч байгаа.

Тийм болохоор бид чимээгүй цааш нь үргэлжлүүлээд хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй, олон нийтэд мэдээлж, асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө явна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.161.41

Улс орноо тонон дээрэмдсэн дээрэмчид болон тэдэнтэй хуйвалдсан шүүгч нарыг цаазаар авдаг хуультай болмоор юм.

Avatar

Нэргүй 2023-06-27 59.153.115.232

тэмцэл,жагсаал цуглаан хийдэггүй юм уу улс орноороо ард түмэн бүгд хохирчихоод байхад.хохирлыг хэн төлөх вэ ард түмэн төлөөд л дуусна. шүүх прокурорын байгууллагад гадны улсаас бүрэн баг авчруулж ажиллуулвал шударга шийдвэр гаргаж чадна. тэгэж байж л шударга шийдвэр гаргаж чадна…

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-06-27 192.82.70.158

шүүгчид нь хариуцлага тооцох хэрэгтэй буцаад хүн шүүх эрхийг нь хязгаарлах хэрэгтэй. ингэж улс орноо их хэмжээгээр хохироосон нөхдүүдэд боломж олгодог ийм шүүгч байснаас байгаагүй нь дээр

Avatar

Нэргүй 2023-06-27 202.9.40.198

Прокурор, шүүгч нар маш их хэмжээний авилгал авчээ. Тэр ойлгомжтой. Тэдэнтэй хариуцлага ярьж ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Ажлаас халагдсан ч насаараа идэх мөнгөө васан нь тодорхой. тэр эрсдлээ тооцсон байгаа

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.182.180

🤣🤣🤣🤣🤣🤣🤣

Avatar

Нэргүй 2023-06-27 192.82.77.79

ter l*****n shuugchiig shorond hataa

Avatar

Нэргүй 2023-06-27 139.5.216.65

Илжирсэн толгойтой,хахууль хөрөнгөндөө цадсан шүүгч,прокурор байёөн уу?!!@

Avatar

Зэээ 2023-06-27 150.129.140.207

Улс олон түмний Эрх Ашгиас урван байж 7 их наяд төгргийн Хохиролд оруулчихаад Гадагшаа зугтсан Хүнтэй " Хууль" -н Хариуцлага тооцох шаардлага бна уу?! Түүний Мэдлийн ХХБ-р барьцаалж Монголын ядарсан Нийгэм,Ард түмний Эрх Ашигт Хохирол Учруулсан Хохиролыг Төлүүлж Шуурхай шийдвэрлэх хэрэгтэй.Ардтүмнийг доромжилж басамжласан Ийм Дайснуудыг Шүүх шаардлагагүй бус уу?!

Avatar

Нэргүй 2023-06-27 192.82.72.51

хаа байгаа газар очиж ард түмний нэрийн өмнөөс…

Avatar

Нэргүй 2023-06-27 104.28.71.89

Tur ni deeremchin baij bolohgui! Hun bur l harj bn

Avatar

зочин 2023-06-27 202.21.120.66

Оронд нь Прокурор шүүгч 2-г хорь сахал ирвэл гаргана биз ирэхгүй бол бүх насаар нь хатаа

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.160.41

Монголын шүүх гэж ялзарсан гэдгээ дахин нотолжээ.эднии дээр төр биш ёстой хөх тэнгэр л байдаг бололтой.жириин иргэн ганц төлөг хулгайлсан бол яөх басан бол.тэр шүүгч прокурор 2 ыг хориочээ. Ард түмэн жагсаж татварын 7 их наядаа олж авъяаа

Avatar

Нэргүй 2023-06-27 202.131.227.82

Угаасаа дотоодын хөрөнгө оруулагчдаа боймилсон гадныхны итгэлийг алдсан байж одоо юу ярих вэ дээ

Avatar

ЭРДЭНЭБИЛЭГ 2023-06-27 103.9.89.103

ХАХА ТАНУУС НАМАЙГ ХААНААС Ч ОЛЖ ЧАДАХГҮЙ, ОЛСОН Ч БАРЬЖ ЧАДАХГҮЙ, БАРЬСАН Ч АВЧИРЧ ЧАДАХГҮЙ, АВЧИРСАН Ч ХОРЬЖ ЧАДАХГҮЙ, ХОРЬСОН Ч АЛЖ ЧАДАХГҮЙ…

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.160.109

хүүхэн хүчинддэг амарбат мөнүү хаха

Avatar

Нэргүй 2023-06-27 46.135.2.241

Таанар муусайн гөлөгнүүд намайг яаж ч чадахгүй, би улсыг чинь хулгайлж, тонож дээрэмдээд, татвар төлөгч таа нарын ачаар тэрбумтан боллоо. одоо би Сингапурын далайн эрэг дээр наранд биеэ шараад хүүхнүүдтэй зугаалж боовоо хөхүүлээд хэвтэж байна. Наад шүүгч нарийг чинь би бүгдийг нь худалдаад авчихсан, миний томилгоогоор тавьсан дохио даалгавраар ажилладаг нохойнууд. Тийм болохоор битгий гуцацгаа шээснүү.д минь, би хэзээ ч шоронд орохгүй!!!!!!

Avatar

Нэргүй 2023-06-27 46.135.2.241

Таанар муусайн гөлөгнүүд намайг яаж ч чадахгүй, би Сингапурын далайн эрэг дээр наранд биеэ шараад хүүхнүүдтэй зугаалж боовоо хөхүүлээд хэвтэжбайна. Наад шүүгч нарийг чинь би бүгдийг нь худалдаад авчихсан, миний томилгоогоор тавьсан дохио даалгавраар ажилладаг нохойнууд. Тийм болохоор битгий гуцацгаа шээснүү.д минь, би хэзээ ч шоронд орохгүй!!!!!!

Avatar

Эрдэнэ 2023-06-27 192.82.66.41

Арай үгүй байлгүй дээ. Шүүх тийм зүйл хийгээгүй байлгүй дээ.

Avatar

Монголын иргэн 2023-06-27 202.126.90.122

Төр, засаг онцгой арга хэмжээ авч ХХБ-ны үйл ажиллагааг яаралтай зогсоож битүүмжилж.. Тэгээд холбогдох нөхдийг нь шууд баривчил.. Монгол ард түмэндээ үйлчилдэг улс төр, засагтай гэдэг харуулсугай..

Avatar

Нэргүй 2023-06-27 46.135.2.241

Таанар муусайн гөлөгнүүд намайг яаж ч чадахгүй, би Сингапурын далайн эрэг дээр наранд биеэ шараад хүүхнүүдтэй зугаацаж байна. Наад шүүгч нарийг чинь би бүгдийг нь худалдаад авчихсан, миний тоиилгоогоор тавьсан дохио даалгавраар ажилладаг нохойнууд. Тийм болохоор битгий гуцацгаа шээснүү.д минь, би хэзээ ч шоронд орохгүй!!!!!!

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.161.146

Tagnuul gej er ni baina uu? Huuli huchniihen heden mungutei hund l uilchildeg, tur ard tumnii esreg bolchihson yum bish uu?

Avatar

Нэргүй 2023-06-27 27.123.214.2

Өөөөө зайлуулаа, ийм л эмгэнэлтэй шудрага бус байдал газар аваад байна даа.

Avatar

ЗОЧИН 2023-06-27 192.82.82.148

Эрдэнэбилэгт боломж олгосон шүүгчийг шалгавал хахууль авсан нь тогтоогдоно.

Avatar

ЗОЧИН 2023-06-27 202.9.47.12

шүүхийнхэн их хэмжээнмй авилга авсан нь тодорхой юм биш үү ?????????????????

Avatar

Нэргүй 2023-06-27 59.153.112.123

ийм том хэрэгтний асуудлыг толгой мэдэн шийддэг шүүхийнхнийг сайн шалга, өөрсдөд нь хэрэг үүсгэ.

Avatar

Нэргүй 2023-06-27 202.126.88.145

Бүгд байж байгаа.Явсан ганц нэгийг авчрах асуудал биш.Энэ бас нэг намчин хүн гүтгэсэн, хүний үнэргүй гар байна даа.МАН-ын хуулийн хэлтэсийн дарга.Сонгуулиа хийх гэж үхэр сүргээ солиоруулж дууслаа.

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.185.97

ганцхан хүн дийлэхгүй бүхэл бүтэн улс гэж бас байх юмдаа

Avatar

Irgen 2023-06-27 103.212.117.145

Baina hooe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж