Шүүх: Буруутай, буруугүй

Шүүх: Буруутай, буруугүй

Шүүх: Буруутай, буруугүй

47 өдрийн турш үргэлжилсэн Хөгжлийн банкны шүүх хурал өндөрлөж, 80 хүнээс 32 гэм буруутай, үлдсэн нь гэм буруугүй хэмээн шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, шүүхээс 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүх хэргийн бодит байдлыг яллах болон өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч хүн, хуулийн этгээд тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүх талаас нь шинжлэн судалж, нээлттэйгээр хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргасан бөгөөд гэм зарим шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэмт хэргийн хохирол төлбөрийг нөхөн төлөх хугацаа олгохыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн энэ санал, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр товлосон юм.

ГЭМ БУРУУТАЙ:

  • Шүүгдэгч Л.Аззаяа, Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Б.Даажамба, Б.Чойжилжалбуу, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Ш.Бүтэд, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Л.Ням-Очир, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, П.Мягмардорж, Ё.Баатарбилэг, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны харгуй” ХХК-иудыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
ГЭМ БУРУУГҮЙ:
  • Шүүгдэгч Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Амгалан, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, О.Батбаатар, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Санжмятав, М.Цэлмэг, Г.Галсанням, Ц.Содхүү, Н.Батбаяр, О.Хуягцогт, О.Баяр, Б.Цолмон, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Б.Баттөр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ооооо 2023-06-27 27.230.96.198

Ингэж их зөрвөл Прокурор шүүхийн аль нэг нь алдсан гэсэн үг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж