Швейцарийг ОХУ-ын тагнуулын үйл ажиллагааны халуун цэг болгож байна

Хуучирсан мэдээ: 2023.06.27-нд нийтлэгдсэн

Швейцарийг ОХУ-ын тагнуулын үйл ажиллагааны халуун цэг болгож байна

Швейцарийг ОХУ-ын тагнуулын үйл ажиллагааны халуун цэг болгож байна

ОХУ нь Берн дэх Элчин сайдын яам болон Женев дэх НҮБ-ын төлөөлөгчийн газарт олон арван тагнуултай гэдгийг Швейцарийн тагнуулын агентлаг мэдэгдэв. Тодруулбал, дипломат ажилчин дүртэй Оросын тагнуулууд Швейцарийг Европ дахь Кремлийн тагнуулын үйл ажиллагааны халуун цэг болгосоор байна гэлээ. 

Швейцарийн тагнуулын агентлаг жил тутмын тайлангаа өчигдөр /2023.06.26/ нийтэлсэн. Уг тайланд 2018 онд болсон Скрипалийн хэрэг явдлыг дурджээ. Мөн өнгөрсөн онд ОХУ-аас Украинд халдан довтолсны дараа өөрийгөө дипломатч гэж танилцуулсан Москвагийн тагнуулуудыг албадан гаргасан тухай дурдсан байв. Тэднийг албадан гаргаснаар Европ, Хойд Америк дахь Оросын тагнуулын үйл ажиллагаа харьцангуй суларсан хэдий ч Швейцарь дахь тагнуулчдын тоо өөрчлөгдөөгүй. 

"Женев, Берн дэх дипломат болон консулын төлөөлөгчийн газарт ажиллаж буй магадлан итгэмжлэгдсэн 220 орчим хүний ​​гуравны нэг нь Оросын тагнуулын байгууллагад идэвхтэй ажилладаг байх магадлалтай. Швейцарь нь Оросын тагнуулын ажилтнууд дипломатч гэсэн халхавч дор хамгийн олноороо ажилладаг улсын нэг юм. Швейцарь дахь дипломат төлөөлөгчийн газруудад Хятадын тагнуул ч мөн олон байдаг. Гэхдээ тэдний тоо Оросынхоос хамаагүй бага. Хятадын хувьд эрдэмтэн, сэтгүүлч, бизнес эрхлэгч гэсэн халхавчтай тагнуулчид байх магадлал өндөр" гэж тайланд дурджээ. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж