Хятадын хувийн тэтгэврийн зах зээл 28 их наяд юаньд хүрнэ

Хятадын хувийн тэтгэврийн зах зээл 28 их наяд юаньд хүрнэ

Хятадын хувийн тэтгэврийн зах зээл 28 их наяд юаньд хүрнэ

Хятадын тэтгэврийн тогтолцоонд хийж буй шинэчлэл олон улсын хөрөнгө оруулагчдад том боломжийг олгож байна. Хятадын тэтгэврийн зах зээл 2020 онд 9.4 их наяд юань байсан бол 2030 он гэхэд 28 их наяд юаньд хүрнэ гэж  таамаглаж байна.

Хятадын шинэчлэл нь 1991 онд  суурь тэтгэврийг бий болгосноор эхэлсэн бөгөөд 2004-2014 оны хооронд шинэчлэлээр  аж ахуйн нэгж болон хувь хүнээс хоёулангаас нь шимтгэл авах замаар тэтгэврийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн. Харин 2018 оноос  хувийн тэтгэврийн зах зээлийг нээж,  анхны туршилтын схемийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Хувийн тэтгэврийн тогтолцоонд оролцохыг дэмжих зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард анх удаа хувь хүний ​​тэтгэврийн шимтгэлд татварын хөнгөлөлт үзүүлсэн.

"Хувийн тэтгэврийг саяхан нэвтрүүлсэн нь шинэ бөгөөд өргөн цар хүрээтэй зах зээлийг бий болгосон" гэж "ASIFMA" хөрөнгийн удирдлагын группын тэргүүн Южин Шен дүгнэжээ. 

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр 2030 он гэхэд хувийн тэтгэврийн зах зээл одоогийн зохицуулалтын нөхцөлд 4 их наяд юань болж өсөх төлөвтэй байгаа бөгөөд хэрэв нэмэлт шинэчлэл хийвэл 7 их наяд юаньд хүрэх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АЖИЛ ХИЙДЭГ ҮНДЭСТЭН БОЛОХ 2023-06-27 203.98.76.4

Манай улсын Иргэд одоо болсон, болоогүй Гадаад, Дотоодын элдэв Эрдэм ном сурна гэж хийрхэж цагаа дэмий үрж байхаар зүгээр л Ажил, Амьдралаа Зөв Төлөвлөөд Зөв Ажиллаад Ажлаа л Сайн Хийдэг болмоор байна даа. МОНГОЛЧУУД ОДОО ХӨГШИН, ЗАЛУУГҮЙ АМАА ХАМХИАД АЖЛАА ДОР БҮРНЭЭ ХИЙДЭГ ҮНДЭСТЭН БОЛЦГООЁ

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж