Хятадын хувийн тэтгэврийн зах зээл 28 их наяд юаньд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.27-нд нийтлэгдсэн

Хятадын хувийн тэтгэврийн зах зээл 28 их наяд юаньд хүрнэ

Хятадын хувийн тэтгэврийн зах зээл 28 их наяд юаньд хүрнэ

Хятадын тэтгэврийн тогтолцоонд хийж буй шинэчлэл олон улсын хөрөнгө оруулагчдад том боломжийг олгож байна. Хятадын тэтгэврийн зах зээл 2020 онд 9.4 их наяд юань байсан бол 2030 он гэхэд 28 их наяд юаньд хүрнэ гэж  таамаглаж байна.

Хятадын шинэчлэл нь 1991 онд  суурь тэтгэврийг бий болгосноор эхэлсэн бөгөөд 2004-2014 оны хооронд шинэчлэлээр  аж ахуйн нэгж болон хувь хүнээс хоёулангаас нь шимтгэл авах замаар тэтгэврийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн. Харин 2018 оноос  хувийн тэтгэврийн зах зээлийг нээж,  анхны туршилтын схемийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Хувийн тэтгэврийн тогтолцоонд оролцохыг дэмжих зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард анх удаа хувь хүний ​​тэтгэврийн шимтгэлд татварын хөнгөлөлт үзүүлсэн.

"Хувийн тэтгэврийг саяхан нэвтрүүлсэн нь шинэ бөгөөд өргөн цар хүрээтэй зах зээлийг бий болгосон" гэж "ASIFMA" хөрөнгийн удирдлагын группын тэргүүн Южин Шен дүгнэжээ. 

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр 2030 он гэхэд хувийн тэтгэврийн зах зээл одоогийн зохицуулалтын нөхцөлд 4 их наяд юань болж өсөх төлөвтэй байгаа бөгөөд хэрэв нэмэлт шинэчлэл хийвэл 7 их наяд юаньд хүрэх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж