Эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс төрийн намын тухай олон улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийн төслийг өргөн барьсан билээ. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж, Үндэсний их баяр наадмаас өмнө батлахаар зэхэж буй.
Улс төрийн намын тухай хуульд намууд нээлттэй байх, намын санхүүжилт ил тод байх, төрөөс санхүүжилт авах гээд олон зохицуулалт оруулж байгаа. Ялангуяа улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой заалт улс төрийн хүрээнд төдийгүй, олон нийтийн дунд маргааш үүсгээд байгаа бол МАН-ын бүлэг өчигдөр улс төрийн намын санхүүжилттэй холбоотой заалтыг эцэслэжээ. Тодруулбал, УИХ-д авсан суудлын тоогоор болон нийт сонгогчдын нэг хувийн санал авсан намд л төрөөс санхүүжилт олгохоор эцэслэсэн байна. Тиймээс хуулийн төслийг ойрын хугацаанд батална.
Монгол Улсад бүртгэлтэй 35 улс төрийн нам бий. Эдгээр намуудаас сонгуульд оролцдог нам цөөхөн ч гэсэн олонх нь бусад намуудтай тохиролцох, ижил нэртэй нэр дэвшигч дэвшүүлэх, хоорондоо эвсэх зэргээр сонгуульд оролцдог уламжлалтай билээ. Тиймээс 35 намаас хэд нь нийт сонгогчийн нэг хувийн санал авч чадах вэ гэдэг нь эргэлзээтэй. Түүгээр зогсохгүй УИХ-д суудалгүй л санхүүжилт авах боломжгүй гэсэн үг. Тиймээс улс төрийн намууд ирэх 2024 оны сонгуульд санхүүжилт авахын "төлөө" уралдах нь тодорхой биз ээ.
Т.ОД
Холбоотой мэдээ