Герман улс 4000 цэргээ Литвад байнга байршуулна

Хуучирсан мэдээ: 2023.06.27-нд нийтлэгдсэн

Герман улс 4000 цэргээ Литвад байнга байршуулна

Герман улс 4000 цэргээ Литвад байнга байршуулна

Оросын болзошгүй түрэмгийллийн эсрэг НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэхэд туслахын тулд Герман улсаас 4000 орчим цэрэгтэй байнгын бригадыг Литвад байрлуулахад бэлэн байна гэж тус улсын Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус  мэдэгдэв. Тэрбээр Литвын нийслэл Вильнюс хотод айлчлах үеэрээ, "Герман улс хүчирхэг бригадыг Литвад байнга байрлуулахад бэлэн байна" гэсэн бөгөөд цэргүүдийг байрлуулах байгууламжийг эхлээд барих шаардлагатай гэж хэлжээ. 

Герман улс хэдийнэ Литва дахь НАТО-гийн байлдааны бүлгийг тэргүүлж байгаа бөгөөд 1000 орчим цэргийн хүч нэмэгдүүлсэн батальон байрладаг. Вильнюс ОХУ-ын Калининград мужтай хиллэдэг тус улсад байлдааны цэргээ оруулахыг Берлинд нэг бус удаа уриалж байсан.

Герман улс 2022 оны зургадугаар сард Литвыг халдлагад өртсөн тохиолдолд хамгаалах бүрэн бригадтай байхаа амласан. Гэсэн  ч Берлин өнөөг хүртэл бригадын ихэнх хэсгийг Литвад байнга байрлуулахыг эсэргүүцэж, Герман дахь баазуудаас цэргээ хурдан шилжүүлж болно гэж мэдэгдэж байв. 

Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский эзлэгдсэн Запорожье атомын цахилгаан станцад “террорист халдлага” үйлдэх аюулын талаар АНУ, Канад, Польшийн удирдагчидтай ярилцаж, энэ асуудалд олон улсын анхаарлыг “хангалтгүй” гэж уриалсан.

Украины зэвсэгт хүчин Запорожье мужтай хиллэдэг Донецк мужийн Ривнополь тосгоныг хяналтдаа авлаа гэж Батлан ​​хамгаалахын дэд сайд Ханна Маляр "Telegram" дээр мэдэгдсэн байна. Маляр өнгөрсөн долоо хоногт тус улсын өмнөд хэсэгт найман тосгон, хотыг эргүүлэн авсан гэж мэдэгджээ. 

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж