Аймгийн хэмжээнд зургаан хоног хатуу хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2023.06.27-нд нийтлэгдсэн

Аймгийн хэмжээнд зургаан хоног хатуу хөл хорио тогтоолоо

Аймгийн хэмжээнд зургаан хоног хатуу хөл хорио тогтоолоо

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн учир тодорхой бүсүүдэд өнөөдрөөс /2023.06.27/ хөл хорио тогтоолоо. Тодруулбал, сэжигтэй тохиолдол илэрсэн сум болон аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлах шийдвэрийг тус аймгийн онцгой комиссоос гаргасан байна.

Аймгийн онцгой комисс өчигдөр 21:00 цагийн үед Аймгийн нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн тул яаралтай хуралдаж хөл хорио тогтоох шийдвэрийг гаргажээ.

Хөл хорио тогтоосон хугацаанд:
  • Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг 2023 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 02:00 цагаас зургаан хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
  • Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 2023 оны 06 дугаар сарын 27-ны 01:00 цагаас орох гарах хөдөлгөөнийг зургаан хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
  • Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 02:00 цагаас зургаан хоног түр хориглох
  • Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
  • Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга удирдлагуудад өгч ажиллах үүрэг өгсөн байна.

Одоогоор сэжигтэй тохиолдол батлагдаагүй бөгөөд бие нь хүнд байгаа хүн байхгүй гэлээ.

ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТАРВАГА АГНАЖ ТЭЭВЭРЛЭСЭН ЭТГЭЭДЭД 1-5 ЖИЛИЙН ЯЛ ОНООНО

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг улсын хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглоод буй. Энэ нь Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилготой.

Он гарснаас хойш хууль зөрчин, тарваганы тулам тээвэрлэсэн нийт 430 тохиолдол бүртгэгджээ. Үүнд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасны дагуу “Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ан агнуур зөвшөөрөлгүйгээр хийсэн” үндэслэлээр 5-27 мянган нэгжээр торгох, мөн 1-5 жилийн хорих ялаар шийтгэх, зорчих эрхийг хязгаарлах хариуцлага хүлээлгэсэн байна.

Тарвага тээвэрлэх, худалдах, худалдан авахыг хориглосон учир энэ чиглэлээр нийслэлийн бүх шалган нэвтрүүлэх товчоонд мэргэжлийн байгууллагууд ажиллаж буй аж. Өнгөрсөн жилийн хувьд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс зэрэг аймагт эрсдэл өндөр байсан бол энэ жил Архангай, Ховд, Увс зэрэг аймгууд зөрчлөөр тэргүүлжээ.

Тиймээс нийслэлд тарвага тээвэрлэн орж ирж, өвчин тараахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор журам хэрэгжиж байгаа учир энэ төрлийн түүхий эд, материалыг зөөвөрлөн, тээвэрлэхгүй байхыг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэрэв энэ төрлийн зөрчил гаргавал иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох, мөн байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуультай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж