
Их Британийн төв музейд бямба гаригт музей үзэж явсан 10 хүний нүд болон хоолойг хүнд цочрон орж эмнэлэгт хүргэгдэв. Мөн музей үзэж явсан 8000 хүнийг музейгээс гаргасан байна. Цагдаагийн газар болоод гал командынхан хаанаас хорт хий гарч байгааг тогтоохын тулд тусгай тоног төхөөрөмжийг музейд оруулан үзлэг хийж байгаа ажээ. Музейн хэвлэл мэдээллийн ажилтан “Бүтэн сайны оройноос эхлэн хэвийн ажилдаа орно” гэж мэдэгдлээ.
Б. Болорсүх