ХХБ Дэлхийн эдийн засгийн форумын албан ёсны түнш боллоо

Хуучирсан мэдээ: 2023.06.27-нд нийтлэгдсэн

ХХБ Дэлхийн эдийн засгийн форумын албан ёсны түнш боллоо

ХХБ Дэлхийн эдийн засгийн форумын албан ёсны түнш боллоо

Дэлхийн Эдийн Засгийн Форумын "Шинэ Манлайлагчдын 14 дэх удаагийн чуулга уулзалт" БНХАУ-ын Тяньжин хотноо өчигдөр эхэллээ.

Өнөөдрийн гол үйл явдал Монгол Улсаас анх удаа ХХБ Дэлхийн эдийн засгийн форумтай албан ёсны түншлэлийн гэрээ байгуулсан нь байлаа. Гэрээг ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон болон Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч, доктор Клаус Шваб нар үзэглэсэн юм. Мөн тус чуулга уулзалтад ХХБ-ны ТУЗ-ийн дарга Р.Коппа оролцож байна.

ХХБ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын шилдэг олон улсын банк болохынхоо хувьд 2010 оноос хойш Дэлхийн Эдийн Засгийн Форумтай хамтран ажилласан. Ийнхүү тууштай хамтын ажиллагааны үр дүнд өнөөдөр Монгол Улсаас анх удаа Дэлхийн эдийн засгийн форумын албан ёсны түнш боллоо. Энэ нь дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт Монгол Улсыг таниулах ажилд бодит алхам болж байгаа юм.

"Зуны Давос" гэж нэрлэгддэг тус арга хэмжээ энэ удаа "Энтрепренершип: Дэлхийн эдийн засгийн чиглүүлэгч хүч" сэдвийн дор явагдах бөгөөд 90 гаруй орны 1500 орчим зочид төлөөлөгч чуулж байна.

"Зуны Давос" чуулганыг "Bloomberg TV Mongolia" газар дээрээс нь сурвалжилж, хамгийн гол мэдээллийг нөлөө бүхий зочдын байр суурийн хамт тусгай хөтөлбөрөөр хүргэх болно.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж