Нэгдүгээр үзэгдэл: Буруугүй 3, туг тахиулсан 1

Нэгдүгээр үзэгдэл: Буруугүй 3, туг тахиулсан 1

Нэгдүгээр үзэгдэл: Буруугүй 3, туг тахиулсан 1

47 хоног үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал болж  өндөрлөв. Улстөрч, тэдний хамаарал бүхий гээд олон этгээд холбогдсон дуулиантай шүүх хурал болов. Анх эхлэхдээ экс Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлээд МАН-ынхан, АН-ынхан гээд холбогдоогүй хүнгүй байсан Хөгжлийн банкны шүүх хурал эцэстээ цөөн хэдэн хүнээр “туг тахиад” дуусч байх шиг. Анхнаа нээлттэйгээр театрын тайзан дээр болсон тус шүүх хурлыг  үзэгчид нь жинхэнэ жүжиг хэмээн нэрлэж байв.

Жүжиг эхлэхдээ сүр дуулиантайгаар эхэлсэн бөгөөд  олонх нь өнөөдөр гэм буруугүй болж,  хэргүүд нь хэрэгсэхгүй бол өнгөрсөн 47 өдрийн турш олон хүнийг Монголын шүүх, хуулийн байгууллага хэлмэгдүүлж байжээ гэмээр.

Хөгжлийн банкны гэх хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдсон хэрэг эцэстээ  32 хүнийг яллагдагч хэмээн гэм буруутайд тооцсон бол 48 яллагдагчийг гэм буруугүйд тооцлоо. Өөрөөр хэлбэл, дийлэнх олонх нь гэм буруугүй байж. Харин дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, хохирлыг барагдуулах тав хоногийн хугацаа олгож, завсарлав. Цаашид гэм буруутай гэж үзсэн 32 хүнийг хэрхэн шийдэх бол. Бас л итгэл алдарч эхэлж байна. Магадгүй заримыг нь торгож, хялбаршуулсан журмаар шийдэж, өрөө төлснийг нь өршөөхийг үгүйсгэхгүй нь гэдгийг 47 хоног үргэлжилсэн шүүхийн шийдвэр харуулав.

Анх эхлэхдээ энэ шүүх хурлын эцсийн шийдвэр нь тодорхой байсан гэж улс төрийн хүрээнд ярьж байсныг сонссон хүн олон биз ээ. Хэдэн мэргэжилтэн, аж ахуй нэгжүүд буруутан бол эрх мэдэлтнүүд, УИХ-ын гишүүд гээд бүгд л гэм буруугүй бол үлдлээ.

УИХ-ын дөрвөн ч гишүүн Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, шүүх гурвыг нь гэм буруугүй, 1-ийг нь гэм буруутайд тооцов. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хувьд 33 тэрбумын зээл олгоход нэгэндээ нөлөөлсөн гэж шалгаж эхэлсэн  ч нотлох баримтаар нотлогдоогүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Тэдний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд МАН шинэ залуу боловсон хүчнээр нэр дэвшигчдийнхээ  CV “өнгөлж” залуучуудын саналыг татахын тулд Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хэд хэдэн залуучуудыг парламентад нэр дэвшүүлсэн байдаг. Шинэхэн гишүүд, залуу гишүүд гэдэг утгаараа ах нар нь гал атгуулж, үгэндээ оруулах гэж үзэж байсан нь ч бий. Бизнесийн салбараас улс төрд урвасан залуучуудын хувьд анхны парламент нь халгаатай, ах нар алганы амт мэдрүүлэв. Цаашид улс төрд орж ирэх гэж буй залуучуудад ч сануулга болсон биз ээ. Түүгээр зогсохгүй тэдний нэр хүндийг олон нийтийн дунд унагаж ч бас чадсаан.

Мөн хэрэг нь хэрэгсэхгүй болсон нэг гишүүн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Цагтаа Ерөнхий сайд, АН-ын дарга хийж явсан түүнийг Засгийн газрын тогтоол гаргасных нь төлөө яллах гэж эрх баригчид үзээд, эцэст нь шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгов.

Аз, ёоз нь дутсан уу эсвэл ар өврийн улс төр  байсан ч эрх баригчид УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээрээ туг тахихаар шийдсэн бололтой.  Түүнийг гэм буруутай гэсний цаана 2024 оны сонгууль угтсан тойрог суллалт байсантай маргах хүн гарахгүй гэхэд хилсдэхгүй. Магадгүй энэ удаад гэм буруутайд тооцож, тэр хариуцлага хүлээж буй нэрээр ирэх сонгуульд хүч үзэх байх тохироотойгоор эцэст тэр гэм буруугүй үлдэхийг ч үгүйсгэхгүй. Дээрээс нь хууль эргэж үйлчилдэггүй учир Ё.Баатарбилэгт хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх боломж нь, тохироо нь бийг онцлоё.

Үндсэндээ Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал улс төрийн хувьд олон хүн сануулга, олон хүний нэр хүндэд нөлөөлсөн, олон улстөрчийг дахин нэр дэвших эрхгүй болгож, зоригийг нь мохоосон, өрсөлдөгчдөө дарж авсан үйл явдал болов. Гэхдээ эцэс сүүлд нь олонхыг нь буруугүй гээд, буруутай ч торгож хялбаршуулсан журмаар шийдэж, олны итгэлийг олж авна гэдэг юу л бол… Ямартай ч эрх баригчдын эхлүүлсэн нээлттэй жүжгийн нэгдүгээр үзэгдэл дуусав. Харин хоёрдугаар үзэгдэл эхлэх мөчид Монголчууд найр наадам, ой хэсч явах биз. Тэр хооронд буруутай нь буруугүй болж, хариуцлага тооцсон баатар нь МАН болох вий…

Т.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

===== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-27 202.126.88.223

Мөнгөгүй хүн шоронд, мөнгөтэй хулгайч УИХ-д шударга ёс уу

Avatar

Zochin 2023-06-27 64.119.18.206

Алтанхуягын Засгийн газар маш их шахаанд ажиллаж байсан Шалтаг л гарвал огцруулана гэдэг байсан Тэр үеийн ИХ гишүүд бүгд ерөнхий сайд шиг аягладаг байсан

Avatar

Нэргүй 2023-06-27 202.126.89.95

Pat Mat 2 multarchihsan uu haha

Avatar

Зочин 2023-06-27 202.126.89.159

Монголчууд 3,5 саяуулаа эрх мэдэлд хүрэхийн төлөө урагшаа

Avatar

Нэргүй 2023-06-27 172.59.185.199

altNhuag gol hulgaich olon zuun terbume
aar ah duuseeree idsen hulgaich

Avatar

Нэргүй 2023-06-27 45.117.35.18

мэдэж байгаа юм бол юунд нуугдсан юм бэ хэлээчээ

Avatar

зочин 2023-06-27 122.201.19.190

Нөгөө МӨНХЭРДЭНЭТЭЙ харьцуулахад арай дэндүү шударга бус бн 2024 оны сонгуулиар энэ шударга бус МАН ыг үндэсээр нь өөрчлөхгүй бол шударга бус луйрчингуудаар энэ улс орон дүүрлээ

Avatar

Зочин 2023-06-27 64.119.27.145

Ардчилагч гэх хулгайчууд хэрэв төрд байсан бол МАН-ын идэвхтнүүд бүгд хилсээр гүтгэгдэж хэрэгтэн болж хохирч, харин ,ардчиллын луйварчдын хийсэн хэрэг илрэх ч үгүй хамгаалагдаж дарагдаад л өнгөрөх бай. Энэ шүүх хурлын ажиллагаа нийгэмд ил нээлттэй болж, хэрэг шудрагаар шийдэгдлээ. Бүхнийг иргэд харлаа. Ямар ч хилсдэл гарсангүй. Мөнгө төгрөг идсэн, авилга авсан, зээл төлөөгүй этгээдүүд хэргээ хүлээж шийтгэлээ авлаа.Ардчилагч гэх этгээдүүд энэ шүүх хурлыг улс төржүүлж буруу ашиглах гээд чадсангүй.

Avatar

Нэргүй 2023-06-27 175.223.21.52

daajamba bayarmagnai 2 buruugui bol idej uusan avsan ugsun n yaahuu, noclvshiin MAN

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ЗГ-ын түвшинд хэн ч хариуцлага хүлээдэггүй ЖИШИГ ТОГТОЖ байна... 2023-06-27 66.181.186.246

АЛТАНХУЯГ, ФОРТУНА БАТБАЯР гэх мэт шийдвэр гаргасан хүмүүс ГЭМГҮЙ ЮМ БОЛ БУСАД НЬ БУРУУГҮЙ болж таарна.Хөгжлийн банкны бүх будлианы эх үндсиийг тавих шийдвэр гаргасан энэ хүмүүс гэмгүй юм бол тэдний шийдвэрээр ажилласан банкны болон бусад гүйцэтгэх шатны ажилтнуудыг буруутгах нь утгагүй. Үүнээс хойш ямар ч Ерөнхий сайд, сайд нар буруу хэрэг хийсэн ч хариуцлага хүлээхгүй жишиг тогтлоо.Анхан шатанд ажиллаж байсан хүмүүс нь хариуцлага үүрээд өнгөрч байгаа юм байна.

Avatar

Нэргүй 2023-06-27 103.229.122.36

Худалдагдсан шүүх, хулгач нам гэж энэ дээ. Бүх намыг тараая…

Avatar

Зочин 2023-06-27 64.119.27.145

Шүүх хурал нийтэд ил тод хамгийн шудрага боллоо. АН-ын дотор л дүүрэм хулгайч луйварчид бий.Хулгайч нам монголд байдаг бол энэ нь энэ нам л байх б**х. Монголын хамгийн үл бүтэх этгээдүүд үүрлэсэн хамгийн бохир газар бол АН гэдгийг ард иргэд цөм мэднэ.Энэ нам нийгмийг, ард иргэдийг олон удаа хуурч,улс орны эдийн засаг, бусад бүх чиглэлээр сүйрүүлж, иргэдийн итгэлийг бүрэн алдаж байсан.Хэзээ ч засрахгүй луйварчид.

Avatar

Нэргүй 2023-06-27 66.181.191.169

Jonhuu yaasan be

Avatar

зочин 2023-06-27 202.9.46.171

Монголчуудын хулгайч луйварч худалчид хуулийн байгуулагын бат хамгаалалтанд шудрага үнэний төлөө зүтгэгчид хүчин мөхөсдөж ад үзэгдэж мөнгө бүхнийг дийлж хөгжихгүй өөрчлөгдөхгүй иргэд молиго үмхэж хоосон кк

Avatar

Нэргүй 2023-06-27 103.57.92.239

Данх Жонхууг хэзээ ч оролдож чадахгүй бараг л заавраар нь хөдөлж байгаа

Avatar

УНШИГЧ 2023-06-27 43.242.242.140

Х. ГАНХУЯГ ДҮҮ ХҮҮХЭН, ЭХИЙНХЭЭ НЭР ДЭЭР ОЛОН ЗЭЭЛ ХУУЛЬ БУСААР АВСАН НЬ НОТОГДСОН ГЭЭД БАЙСАН ЯАСАН БЭ

Avatar

Нэргүй 2023-06-27 202.72.245.121

Женкогоо хорьж шийтгээч ээ

Avatar

Нэргүй 2023-06-27 202.72.245.121

Дамдинням, Х.Ганхуяг, Амартүвшин нар яг яагаачгүй байж харагдаач. Муусайн хувалзууд

Avatar

Нэргүй 2023-06-27 202.72.245.121

МАН -ынхнаас юу ч хүлээгээд нэмэргүй шүү дээ. Зүгээр л бөөн шоу. Шударга үнэний талд зогссон түүх энэ намд байхгүй. Алтанхуягаас бусад нь угаасаа идсэн уусан. Гэхдээ эдгээр нь намдаа тийм ч хэрэгтэй биш учраас сайхан нэр нүүрийг нь зарлаад л чадчихаж байгаа юм. Мөнгө төгрөгийг нь хураагаач

Avatar

Нэргүй 2023-06-27 59.153.86.195

Тэр Дамдинням нь яасын юм бэ? ШУТИС газрыг зарж байсан нөхөр шүү дээ …

Avatar

ard tumen hetsuudle 2023-06-27 66.181.189.76

ene muusainuud oorsdiigoo gemgui bolgoj mongol ard tumniig doromjilj yumnii uniig tengert hadaaj doromjilj bnda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж