Дэлхийн гольфын цомын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2023.06.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн гольфын цомын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхийн гольфын цомын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Туркиш Эйрлайнсийн Дэлхийн гольфын цомын тэмцээн 2023 оны 6-р сарын 24-нд Улаанбаатарт 4 дэх удаагаа зохион байгуулагдлаа.

Анх 2013 онд зохион байгуулагдаж эхэлсэн Туркиш Эйрлайнсийн Гольфийн дэлхийн аваргын тэмцээнд жил бүх дэлхийн 85 гаруй хотын 8000 гаруй тоглогчид оролцож аваргууд дахин  өрсөлдөж дэлхийн гольфын аваргын цомыг авдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд дэлхийн 61 орны 88 хотод тус  тэмцээн зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын аварга нь Гранд финалд шалгарч Дэлхийн бусад орнуудын аваргатай энэ оны 12-р сарын 3-8-ны хооронд Туркийн үзэсгэлэнт Анталъя хотын далайн эрэгт байрлах Gloria Serenity Resort – амралтын газар байрлан Дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөнө.

Энэ жил Монгол Улсын аваргаар Баярбилэгийн Батзориг тодорч 2-р байрт Баясгалангийн Нүрзэд, 3-р байрт Батболдын Батхуяг шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн “Хамгийн ойр” тэмцээнд Бямбажавын Цэнджав, харин эмэгтэйчүүдийн ижил төрөлд Бямбажавын Батнаран нар тодров. Хамгийн бага нийт оноо буюу шилдэг тоглогчоор Батсайханы Алтайбаатар шалгарлаа.

Star Alliance-ын гишүүн Туркиш Эйрлайнс нь 1933 онд таван нисэх онгоцтойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ 419 агаарын хөлгөөр  дэлхийн 129 улсын 342 чиглэлд нислэг үйлддэг бөгөөд Улаанбаатар хот руу 7 хоногт 4 нисч байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж