2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн явагдсан шүүх хуралдаанаар хэргүүдийн бодит байдлыг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад туулгуурлан тал бүрээс нь үнэн бодитойгоор хянан хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн хууль болоод эрх зүйн ухамсарыг удирдлага болгон өөрсдийн дотоод итгэл үнэмшлээд үнэлэлт дүгнэлт өгч дараах байдлаар шийдвэр гаргалаа.
Шүүгдэгчдээс 48 хүнийг гэм буруугүйд тооцов
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт 32 яллагдагчийг гэм буруутайд тооцсон бол 48 яллагдагчийг гэм буруугүйд тооцож шийдвэрлэлээ гэдгийг шүүх хуралдааныг даргалагч мэдэгдлээ.
Мөн дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон байна.
Шүүх: Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хэргийг хэрэгсэхгүй болгов
Прокурорын ялллах дүгнэлтэд бичигдсэн дарааллын дагуу шүүгдэгч тус бүрээр гэм буруутай эсэхийг хянаж хэлэлцсэн шийдвэрээ танилцуулж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нартай холбоотой 33 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгов. Мөн,
Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Аззаяа Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 22.4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Шүүгдэгч Л.Аззаяа нь Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.
Шүүгдэгч Цэвээндээгийн Билгүүнийг нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын Байгууллагын зээл санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн хорооны удирдлагын дарга удирдлагуудтай гэмт хэрэг үйлдэхээр санаатай, үгсэн хуйвалдаж, албан тушаалын байдлаа санаатай урвуулан ашиглаж, Пирамид орд, Мон Дулаан, Инжир, Комплант зэрэг компаниудад давуу байдал олгож их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд үргэлжилсэн үйлдлээр дэмжлэг үзүүлж хамтрагчаар хамтарч оролцсон болох нь нотлогдон тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн үндэслэлгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцож байна.
Холбоотой мэдээ