"Гэрийнх нь дэргэд өрхийн эмнэлэг байхад яаралтай тусламж дууддаг"

"Гэрийнх нь дэргэд өрхийн эмнэлэг байхад яаралтай тусламж дууддаг"

"Гэрийнх нь дэргэд өрхийн эмнэлэг байхад яаралтай тусламж дууддаг"

Яаралтай түргэн тусламжийн төвийн ахлах эмч Б.Батзулаас дараах тодруулгыг хийлээ.


Яаралтай түргэн тусламжийг ямар үед авах шаардлагатай вэ?

-Яаралтай түргэн тусламж гэдэг нь гэнэтийн авто машины осол, цус харвасан, ухаан алдсан гэх мэт хүний амь нас хохирч болзошгүй нөхцөл байдалд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ юм.

-Бага насны хүүхэд халуурч, бөөлжих зэрэг шинж тэмдэг үзүүлбэл түргэн тусламж дуудаж болох уу. Зарим эцэг, эх дээрх шинж тэмдгийг “гайгүй” гэж үзээд Өрхийн эмнэлгээ ажиллахыг хүлээж, өглөө болохыг хүлээгээд хүндрүүлдэг?

-Хүүхэд нь хоёроос гурав хоног халуурсан, бөөлжих шинж тэмдэг илэрсэн байхад эмнэлгийн байгууллагад хандахгүй, анхан шатны түргэн тусламж үзүүлээгүйгээс болж илүү ноцтой, хүндрүүлэх тохиолдол байдаг. Шинж тэмдэг илрэх үед гэртээ анхны түргэн тусламж үзүүлэх шаардлагатай. Мөн өрх, дүүргийн эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Шаардлагагүй дуудлага өгдгөөс болж, шаардлагатай хүмүүст түргэн тусламж хүргэхэд цаг алддаг гэх асуудал хөндөгддөг. Эмнэлэг нь ойр байхгүйгээс болж байна уу эсвэл өөр шалтгаан байна уу?

-Яаралтай тусламжийг шаардлагатай иргэнд хүргэхэд гарч байгаа хамгийн том бэрхшээл бол энэ. Гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлээд эсвэл өрхийн эмнэлэгтээ хандах боломжтой байхад дуудлага өгч, яаралтай эрүүл мэндийн тусламж шаардлагатай байгаа бусад хүмүүст үйлчлэх цагийг хойшлуулах, санаатай, санамсаргүй тохиолдлууд их гардаг. Тухайлбал, тогтмол уудаг даралтын эмээ уухаа мартаад даралт нь ихэсч эхлэх үед дуудлага өгчихөөд араас нь эмээ уудаг. Эмнэлгийн тусламж очих үед даралт нь хэвийн хэмжээндээ орчихсон, яаралтай тусламж шаардлагагүй болсон. Эсвэл гэрийнх нь дэргэд шахам өрхийн эмнэлэг нь байрлаж байхад яаралтай дуудлага өгдөг зэрэг асуудлууд бий. Энэ нь иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрол дутмаг. Нөгөөтэйгүүр,  хариуцлага сул байгаатай холбоотой.

Анхан шатны тусламжийг гэртээ үзүүлээд, өрхийн эмнэлэг, дараа нь дүүргийн эмнэлэгтээ,  хүндэрсэн үед нийслэлийн Яаралтай түргэн тусламжид хандах ёстой. Шөнийн 03.00 цагт хүүхэд нь халуурахаар “Манайд парацетомал алга. Танайх авчирч өг” гэдэг. Яаралтай тусламжийг үзүүлэх нь бидний үүрэг боловч нөгөө талаасаа иргэн хүн ч үүрэг хүлээх ёстой. Эцэг эх болсон хүмүүсийн хувьд хүүхдийхээ эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахын тулд гэртээ анхан шатны тусламж үзүүлэх жоргүй олгох эм, халууны шил зэрэг зүйлийг бэлэн байлгах шаардлагатай шүү дээ.

-Сүүлийн өдрүүдэд ямар төрлийн дуудлага их ирж байна вэ. Хэрхэн сэргийлэх вэ?

-Наршилт, хордлого гэх мэт дуудлагууд зонхилж байна. Наршилтаас хамгаалахын тулд нарнаас хамгаалах малгай өмсөх, шингэн зүйл уух хэрэгтэй. Наршилт, хордлогын шинж тэмдэг илэрсэн үед бүлээн шингэн зүйл уулгах, жин тавих эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагах. Өрхийн болон дүүргийн эмнэлэгтээ хандах,  өвчнийг хүндрүүлэхгүй байх шаардлагатай.

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-27 192.82.88.99

Өрхийн эмч нар байтугай нэгдсэн эмнэлгүүдийн эмч нар нь чадваргүй дээрээ бүгдийг зоосны нүхээр хардаг улс шүү

Avatar

Нэргүй 2023-06-27 213.87.161.182

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-06-27 124.158.68.225

орхийн эмнэлэг гэж шинэ эмч дадлага хийдэг газар шуу дээ сайн эмч ховор жорыг нь интернэтээр дахин шалгахгуй бол алдаатай байх магадлалтай

Avatar

Нэргүй 2023-06-27 202.126.88.225

чи шөнө хүн муудвал өглөа өрхийн эмчдээ үзүүл гэх ү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж