"Вагнер"-ын бослогоос хойш Шойгу анх удаа олны өмнө гарав

"Вагнер"-ын бослогоос хойш Шойгу анх удаа олны өмнө гарав

"Вагнер"-ын бослогоос хойш Шойгу анх удаа олны өмнө гарав

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Вагнер"-ын бослогоос хойш анх удаа олон нийтийн өмнө гарчээ. Тодруулбал, тэрбээр Украинд дайнд оролцож буй цэргүүдтэй уулзсан байна. Украины чухам аль хэсэгт, яг хэзээ очсон нь тодорхойгүй ч үймээн самуунаас хойш анх удаа Шойгутай холбоотой мэдээлэл гарсан нь энэ юм.

Сергей Шойгугийн айлчлалын тухай зарласан нь ОХУ-ын шоу ч байж магадгүй. ОХУ-ын эрх баригчид Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд анхаарлаа хандуулсаар байгаа гэдгээ илэрхийлэхийг оролдсон гэж ажиглагчид үзжээ. Цахим сүлжээнд цацагдсан богино хэмжээний бичлэгийг хэзээ хийсэн нь тодорхойгүй ч Владимир Путин одоохондоо сайдаа хамгаалж байна гэсэн утгыг мөн илэрхийлнэ.

Сергей Шойгу, Евгений Пригожин нар сүүлийн хэдэн сарын турш таарамж муутай байна. Евгений Пригожин Украинд амиа алдсан олон мянган орос цэргийн үхэлд Шойгуг буруутгасан. Мөн Шойгуг Украин дахь бодит байдлын талаар ерөнхийлөгчид худал мэдүүлсэн гэж буруутгажээ.

Дашрамд дурдахад, "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожинийг Беларусь явсны дараа Украины хойд хэсгээс довтолж магадгүй гэх болгоомжлол үүссэн. Тиймээс Украины арми нутгийн хойд хэсэгт хамгаалалтаа бэхжүүлсэн байна. Гэхдээ хойд хил дээр гадаадын цэрэг, техник нэмэгдсэн зүйл байхгүй, байдал тогтвортой байна гэж албаны хүн мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-26 202.126.92.98

одоо гарч ирээд яах вэ дээ…

Avatar

Russia will win 2023-06-26 66.181.181.113

The Russian Federation is a modern superpower with the most correct system in the world.

Avatar

Нэргүй 2023-06-26 59.153.87.56

Орос орон задрах нь цаг хугацааны асуудал. Ямар хэврэг төр улстай болчихсон гэдэг нь ганцхан өдрийн үйл явдал харуулав.

Avatar

өвгөн 2023-06-26 192.82.65.103

оросын фашистууд ааль үжий ялагдсан ш дэ. Өнгөрсөн оны 3 сард оросын фашистууд Киевийн дэргэд хиар цохиулаад ухарсан, тэр үед фашист орос ялагдсн ш дэ ккк. Одоо ахиж фашист оросод ялах боомж байхгүй.

Avatar

Нэргүй 2023-06-26 213.87.153.48

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-26 66.181.189.90

Украйн руу яагаад дайрсныг троллуудын бичсэнээс маш сайн ойлгож авсан. Украйн бол нацист орон огт биш. Ердөө л Оросын гөлөг улс байхаасаа татгалзаж, оросын гар хөлүүдээ зайлуулж, европыг түших гэж оролдсоноосоо болж зэрлэгээр шийтгүүлж байгаа ард түмэн. Манай ояа троллууд хүртэл англи хэл заавал украйн шиг болгоно шүү гээд сүрдүүлээд сууж байна лээ. Оросын зорилго бол гөлөг орнуудаа Венесуэль, хойд солонгос шиг болгох.

Avatar

Зочин 2023-06-26 64.119.27.145

Барууны уяаны ноход ийм л юм ярьдаг.Барууны тусгай албатын ажиллагааны дүнд нацистүүд Украины төрийн эрхийг хууль бусаар булаасан.ОХУ-ын эсрэг дайтаж устгах бэлтгэлийг 8 жил хийсэн.Украин дэх 20 сая орос иргэдийг хавчин гадуурхаж,геноцид үйлдэн 16000 иргэний амийг хохироосон,Бусд иргэдийг хомроглон устгахаар хил дээр нь 6 дахин их цэргийн хүч төвлөрүүлсэн, Украины нутгийг НАТО-гийн бааз болгон ойрын зайнаас ОХУ-д цөмийн цохилт өгч устгахыг санаархсан.ОХУ сөрөг цохилтод орохоос өөр зам үлдээгүй.

Avatar

Зочин 2023-06-26 64.119.27.145

Энэ талаар оросын хэвлэлүүд хангалттай мэдээлж байна. Нацистүүд энэ ертөнцөд оршин тогтнох есгүй хамгийн харгис этгээдүүд. Үүнийгээ олон удаа харуулсан. Нацист Гитлерийн өдөөсөн дайны дүнд зөвхөн ЗХУ баруун хэсэг түүний дотор Украин бүрэн сүүрч 40 сая оросууд амиа алдсан.Энэ дайнд нийт 6 сая еврейчүүд алагдсаны 1,5 саяыг Украины нацистүүд Бандеровчууд устгасан.Одоогийн Украины нацистүүд дэлхийн хүн төрлөхтний түүний дотор ОХУ-ын мөнхийн дайсан.Оросууд эдэнтэй хэзээ ч зэрэгцэн орших боломжгүй.

Avatar

Нэргүй 2023-06-26 66.181.189.90

64.119.27.145 – бичиж байгаа байдал, гаргаж буй дүрмийн алдаануудаас чинь харахад чи бол монгол хэлтэй элчингийн орос тролл байна. Яг ингэж бич гэж та нарт зааж өгдөг байх тэ. Манкурт боол шиг хуулан бичлэг хийж, архины хэдэн рублиэр ухамсар оюун санаагаа худалдаж, хөлсний тролл хийж байхаар ганц ч гэсэн нийгэмд тустай юм хийгээч.

Avatar

Зочин 2023-06-26 202.126.89.29

Чингис хааны сүнс Шоху жанжин ялна.

Avatar

Нэргүй 2023-06-26 103.229.121.137

za zailaa oros troll

Avatar

Нэргүй 2023-06-26 153.137.40.188

Ер нь Путин их зальтай! Юу ч сэдсэн байж мэднэ яг МАНайхан шиг!!!

Avatar

зочин 2023-06-26 103.57.95.146

Бослого ч гэж дээ ерөөсөө шоу байсийн биш үү

Avatar

Нэргүй 2023-06-26 202.9.46.253

Бослого болоогүй нь яамай л гэж залбир!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж