Комедиан Д.Амартүвшин нам байгуулна

Хуучирсан мэдээ: 2023.06.26-нд нийтлэгдсэн

Комедиан Д.Амартүвшин нам байгуулна

Комедиан Д.Амартүвшин нам байгуулна

Комедиан, хөтлөгч Д.Амартүвшин улс төрийн нам байгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталгаажуулалтаа авсан бөгөөд одоо гарын үсгээ цуглуулж эхэлжээ. Тэрбээр, нам байгуулж буй тухайгаа “Эрх ашгаар биш цэвэр хязгаарлагдмал төр, чөлөөт зах зээлийн үзэл санаагаар нэгдсэн хүмүүсийн нэгдэл байх бөгөөд зөвхөн гишүүдийн татвараар санхүүжиж, олон биш цөөн чанартай, үзэл санаагаа ойлгодог гишүүдтэй байхын төлөө ажиллаа” гэжээ. Нэгэнт намынхаа нэрийг авсан бол одоо 800 хүний гарын үсгийг зурж, баталгаажуулснаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгөх юм.

Улс төрийн намын тухай хууль: 

  • 9.3.7.намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/;

Харин Улсын дээд шүүх Д.Амартүвшингийн “Монголын либертари нам”-ыг бүртгэх эсэхийг эцэслэх юм.

Яг одоо УИХ-аар Улс төрийн намын тухай, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж буй. Хэрэв улс төрийн нам нийт сонгогчдын нэг хувийн санал авбал мөн УИХ-д авсан суудлынхаа тоогоор төрөөс санхүүжилт авахаар хуульд тусгаад буй. Монголд үйл ажиллагаа явуулдаг маш олон улс төрийн нам бий ч дийлэнх нь зөвхөн сонгуулиар санал хуваах байдлаар “мөнгө олдог” хэрэгсэл болгон ашигладаг, амьгүй улс төрийн намууд юм.

Сонирхуулахад, Монгол Улсад бүртгэлтэй 35 улс төрийн нам бий. Хамгийн ууган нам нь буюу жагсаалтын эхэнд  Монгол ардын нам бүртгэлтэй байдаг бол Ардчилсан нам уудалдаг. Хэрэв Д.Амартүвшингийн намыг бүртгэвэл Монгол Улс 36 улс төрийн намтай болох нь ээ.

Тайлбар: Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж