Л.Чинбатын хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.26-нд нийтлэгдсэн

Л.Чинбатын хэргийг прокурорт шилжүүлжээ

Л.Чинбатын хэргийг прокурорт шилжүүлжээ

"Гацуурт" компанийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын танхайрсан, бусдын амь насанд заналхийлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас үзэн, түүнийг яллагдагчаар татах саналтай хэргийг прокурорт шилжүүлжээ. Түүнийг  2023 оны зургадугаар сарын 15-ны өдөр 13.40 цагт нутгийн иргэн Б, М нарыг "Тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн" гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар өмнө нь цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Л.Чинбат нь Сэлэнгэ аймгийн бүс нутаг руу шинжилгээний гарал үүслийн гэрчилгээгүй адуун сүргийг нь нэвтрүүлэхгүй гэж эцэргүүцсэн нутгийн иргэдийг автомашинаар хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж багагүй дуулиан дэгдээсэн. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг  "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэн" болохыг мэдээлж байв.  Тэрбээр энэхүү бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэний дараа нутгийн иргэдийг малын хулгайчаар нь дуудсан иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн. Тэрбээр Соёлын сайд Ч.Номингийн аав тул түүнийг хэргийг шударгаар шүүхийг хууль, шүүхийнхнээс иргэд шаардах болсон билээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар доорх ял шийтгэлийг хүлээлгэдэг.

10.1 дүгээр зүйл .Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж