Индонезид галт уул дэлбэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Индонезид галт уул дэлбэрлээ

Орон нутгийн цагаар ням гаригийн өглөө Индонезид галт уул дэлбэрч олон мянган хүн орон гэргүй боллоо. Бэртэж гэмтсэн хүмүүсийн тоог одоогийн байдлаар тогтоох боломжгүй байна. Үндэсний аюулаас хамгаалах газрын дарга Пиряди Кардоно “Олон жилийн турш идэвхгүй байсан галт уул идэвхтэй болж онц байдлыг үүсгээд байна” гэж  мэдэгдлээ. Индонезийн Хойд Суматра арал дээр орших Синабунг галт уул 400 жилийн турш идэвхгүй байсан юм. Галт уул дэлбэрсан газрын зургаан километрийн радиуст халуун лав нь таржээ.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж