Японы арми ирэх санхүүгийн жилд Элон Маскийн "Starlink" хиймэл дагуулын интернетийг нэвтрүүлэхээр туршиж байна. Тус улсын Батлан хамгаалах яам геостационар тойрог замд харилцаа холбооны хиймэл дагуултай болох бүрэн боломжтой. Гэвч "Starlink" технологийг ашигласнаар дэлхийн нам дор тойрог замд хиймэл дагуулын сүлжээг нэмэх боломжтой юм.
Дэлхийн улс орнууд аливаа сөргөлдөөн үүссэн тохиолдолд харилцаа холбоо тасрах, хиймэл дагуул руу нь халдах зэрэг эрсдэлээс сэргийлэхийн тулд энэ чиглэлд чадавхиа бэхжүүлэхээр хичээж байна. Тухайлбал, Японы өөрийгөө хамгаалах хүчин энэ оны гуравдугаар сараас хойш 10 орчим байршилд систем байршуулж, сургалтад хамрагдан, "Starlink"-ыг туршиж байна. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яам энэ сард "Starlink"-тэй гэрээ байгуулжээ.
"Starlink" интернетийг өдгөө Украинд ашиглаж байгаа билээ. Харин ОХУ бүс нутаг дахь "Starlink"-ын хэрэглээг хориглохыг оролдож байна. Элон Маск өнгөрсөн оны аравдугаар сард хэлэхдээ Украин дахь "Starlink"-ын хэрэглээг хэсэгтээ санхүүжүүлэх боломжгүй болсон гэжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ