МАН: Англи хэлийг хуульчлахгүй сургалтын хөтөлбөрөөр зохицуулна

Хуучирсан мэдээ: 2023.06.26-нд нийтлэгдсэн

МАН: Англи хэлийг хуульчлахгүй сургалтын хөтөлбөрөөр зохицуулна

МАН: Англи хэлийг хуульчлахгүй сургалтын хөтөлбөрөөр зохицуулна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.26/ хуралдаж, Улс төрийн намын санхүүжилт болон Боловсролын тухай хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Улс төрийн намын тухай хуулийн зарим заалт болох санхүүжилтийн асуудлыг ярилцлаа. Улс төрийн намууд УИХ-д авсан суудлын тоо болон нийт сонгогчдын нэг хувийн санал авсан тохиолдолд санхүүжилт олгоно. Мөн Төрийн аудитын байгууллага улс төрийн намуудад жил бүр аудит хийж, Сонгуулийн ерөнхий хороо хянаж байхаар болж,  Улс төрийн намын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар батлах ёстой гэж үзсэн. Мөн Үнэт цаасны тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан байх ёстой гэж үзсэн.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Улс төрийн нам эвслүүдээс сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой шаардлага, холбогдох асуудлаар Улс төрийн намын тухай хуульд тусч байгаа юу. Тухайлбал, намын жагсаалтад орж ирэх хүмүүст ямар шалгуур, шаардлага байх вэ гэдэг дээр хуульд тусгасан зүйл бий юу?

-Ажлын хэсэг үүнийг авч үзээд, нэр дэвшигчдэд намаас тавьж буй шаардлагыг ил тод нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах ёстой гэдэг шаардлага бий. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн 19-р зүйлд улс төрийн нам бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулдаг хороотой байна. Хороо нь шударга ёс, ёс зүй, хариуцлага зэргийг харгалзаж, сонгон шалгаруулна. Намын төлөөллийн байгууллага нэр дэвшигчтэй холбоотой журам гаргах, нарийвчилж, хуулийн төсөлд тусгасан.

-Боловсролын хууль дээр аймаг, дүүргийн Боловсролын газрын дарга нарыг сайд нь томилно гэсэн заалт хэвээр орж ирж байгаа юу. Сайд томилох нь улс төрөөс хараат бус байж чадахгүй гэж үзээд байгаа?

-Бид боловсролын тогтолцоонд төрийн захиргааны буюу мэргэжлийн томилгоо хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Аймаг, нийслэлийн боловсролын газар нь Төрийн албаны зөвлөлийн тодорхой шаардлагыг үндэслэж, мэргэжлийн томилгоо хийх ёстой гэсэн саналтай байгаа.

-Боловсролын хуульд тусгасан бага ангиас англи хэл заах заалтыг хуульд тусгахгүй байх нь зүйтэй гэж бүлэг үзсэн байна. Үүний шалтгааныг тайлбарлаж өгнө үү?

-Англи хэлтэй холбоотой ҮАБЗ дээр зөвлөмж гарсан. Тэр зөвлөмжид хуульд заавал нэг хэлийг онцгойлон дурдаж хэрэггүй, сургалтын хөтөлбөрөөр нь явах нь зүйтэй гэсэн утгатай зөвлөмж гарсан. Үндэсний хэлний дархлаа гэж бүх улсын боловсролын суурь хуульд байдаг жишиг, стандарт байдаг. Олон улсын жишиг, стандарт нь үндэсний хэлээ голлож, өөр улсын хоёр дахь хэл байна гэж хуульчилдаггүй. Боловсролын ерөнхий хуульд бус сургалтын хөтөлбөрт нь 3-р ангиас англи хэл орно, бусад хэлийг сонголтоор үзнэ гэдэг зохицуулалтыг нь мөрдөөд явах нь зүйтэй гэж үзсэн. Бүлгийн зүгээс боловсролын салбарын хүний нөөц, англи хэлний багш бэлтгэх асуудал дээр илүү их бодлого, шийдвэрээ Боловсролын хуульдаа оруулаад явах чиглэл өгч байгаа. Хуульд тусгахгүйгээр одоо байгаа хөтөлбөрт тусгагдсан зарчмаараа л явах нь зөв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж