"Улсын аварга цолтой бөхчүүд дүрэм өөрчлөх лобби хийсэн"

"Улсын аварга цолтой бөхчүүд дүрэм өөрчлөх лобби хийсэн"

"Улсын аварга цолтой бөхчүүд дүрэм өөрчлөх лобби хийсэн"

Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбоотойгоор бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орж байгаа талаар өнөөдөр /2023.06.26/ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ:

-Үндэсний бөхийн холбооноос зарим ташаа мэдээлэл өгснийг залруулж мэдээлэл хийнэ. 20 хүрэхгүй хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Холбогдох дүрэм журамд өөрчлөлт орох асуудал яригдаж байна. Бөхийн ам авахтай холбоотой дүрмийн өөрчлөлт орж байгаа. Түрүү жил ам авахтай холбоотой асуудал дээр программ хангамж бэлдсэн. Харилцаа холбооны хэрэгсэл ашигласан нь наадамчдыг бухимдуулж, хардалт сэрдэлт дагасан. Аварга цолтой бөх доод бөхчүүдээсээ хэнийг ч авч болно. Ам авах дээр бөхчүүд тохироо хийгээд байна гэхчлэн асуудал их яригддаг тул бөх нь өөрөө амаа сонгож байгааг дэлгэцээр цацаж, олон нийтэд харуулна. Ам авах мөчид гар утсаар ярих зэргийг хориглоно. Хэрвээ зөрчвөл бөхийн хорио цээрт заасны дагуу арга хэмжээ авна.

4+1 гэсэн цаг хугацаан дээр амжиж бөхөө ам авахгүй бол хоёр бөхөөр хойшлуулна. Ам авахгүй хойшлуулаад байдаг нь дохио ирэхийг хүлээгээд сууж байдаг гэсэн зүйлээс сэргийлж байгаа юм. Гэхдээ ам авах нь хойшлох нь сонголт буурч байна гэж ойлгох хэрэгтэй.

Бөхийн цол дуудах асуудал байгаа. Бөхчүүдийг харьяалагдах спортын хороо, нутаг усныхаа нэр, цол, нэг л ивээн тэтгэгчээ дуудуулах шаардлага тавина.  Зарим бөх гурван ч ивээн тэтгэгчийн нэр дуудуулдаг. Төрийн наадам болж байгаа учраас зүй зохистой байх үүднээс ийм өөрчлөлт хийж байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар оруулж эцэслэнэ.

Идэвхээр барилдааныг үнэлнэ. Түрүү жил батлагдсан дүрэм. Ардын хувьсгалын 100, 101 жилийн барилдаанд 1024 бөх барилдсан. Асуудал гараагүй. Зарим аймгуудад жижиг алдаанууд гарсан юм билээ. Манай судлаачид “Энэхүү дүрэм журмын өөрчлөлт нь бөхчүүдийн барилдаанд эерэгээр нөлөөлж байна” гэж ярьж байгаа. Барьцанд хүрэхийг хүлээдэггүй, урагшаа явж тэсэрч барилддаг болсон зэрэг эерэг өөрчлөлт байгаа. Гэтэл цөөн хэдэн бөхчүүдийн лоббигоор энэ дүрмийг өөрчлөх ёстой гэдэг саналыг Монголын бөхийн холбооноос тавьсан. Санал тавихад нь бид “Дүрмийн зөвлөлийн шийдвэрээ аваад ир” гэсэн байхгүй. Дүрмийн зөвлөлд нь найман хүн байдаг гэсэн. Зургааг нь л мэдсэн. Хуралдааныхаа проткол, яагаад энэ дүрмийг өөрчлөх болсон үндэслэл, бөхчүүдээрээ хэлэлцүүлсэн асуудлаа аваад ир гэхээр байхгүй. Г.Магалжав тэргүүний нэр дээр “Тэгш барилдах” гэдэг дүрмийг оруулж ирнэ гэдэг санал тавьсан. “Бөхчүүдээрээ хэлэлцүүлсэн үү” гэж асуухад хариулж чадаагүй. Төрийн наадам цагтай. Хэрэв тэгш барьцан дээр хүрэх юм бол хэдэн ч удаа хаялцтал нь тэгш барилдаан хийнэ. Төрийн наадам нээлттэй, хаалттай болсон. Энэ нь өөрөө үзэгч түмэн маань чилээгээд суугаад байх уу гэдэг асуудлын үүднээс дээрх дүрмийн өөрчлөлтийг энэ жилдээ авч чадахгүй нь гэж үзсэн. Салбар хороо  15 гишүүнтэй хуралдсан, 12 нь “Дүрмийг өөрчилж болохгүй. Нэр бүхий цөөн тооны гишүүдэд зориулж, дүрмийг жил бүр өөрчлөөд байж болохгүй” гэж үзсэн. Улсын дээгүүр цолтой нэр бүхий бөхчүүд өөрсдөө дүрмийн зөвлөлд орж, хуралдсан. Ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Энэ дээр би нэр зааж болно. Өөрөө дүрмийн зөвлөлд ороод “ингэж өөрчилье” гээд ярилцлага өгөөд явж байгаа бөх байна. Ийм ёс зүй байж болох уу. Шүүгчгүй спорт болъё гээд байгаа юм уу.  Хэн нэгний таалалд нийцүүлж, дүрмийг өөрчлөе гэж байгаа юм уу. Тийм учраас дүрмийг огцом өөрчилж чадахгүй нь ээ гэдгийг салбар хорооны гишүүд хэлсэн.

Түрүү жилийн дүрмээрэ явна. Нэг л өөрчлөлтийг Засгийн газрын хуралдаанд оруулна. Түрүү жил үндсэн барилдаан 30 минут, нэмэх нь 10 минутын барилдааны идэвх харж байсан бол энэ удаад 40 минутын барилдааны идэвх харъя гэж байгаа юм гэлээ.

Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Монгол бөх өөрөө онцлогтой. Хоёр бөх үнэн хүчийг үзэн барилдаад үзэлцэн хаялцдаг. Гэтэл баяр наадмын үндэсний хорооны хэдхэн хүний үзэмжээр дүрмийг шийдэх гээд байна. Үндэсний хороонд мэргэжлийн бус хүмүүсийг бөөгнүүлсэн гэж бөхчүүд яриад байгаа?

-Ингэж ярьж байгаа бол хэлчихье. Дүрмийн зөвлөлийн шийдвэр байхгүй, хурлын проткол байхгүй. Үндэсний бөхийн холбооны дүрмийн зөвлөлд нь найман хүн байдаг.

Улсын аварга О.Хангай, Улсын аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Балжинням, Увсын Т.Сүрэнжав арслан, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, Улсын заан Ц.Магалжав, Улсын гарьд И.Доржсамбуу, үлдсэн хоёрыг нь мэдэхгүй байна. Ерөнхийдөө энэ хэдэн хүмүүс сууж байгаад бусад бөхчүүдийнхээ асуудлыг шийддэг.

Салбар хорооны хувьд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тал талаас цугласан хүмүүс бий. Бөхийн салбар хороонд үе, үеийн наадам зохион байгуулахад оролцож байсан хүмүүүс байна. Би ч гэсэн түрүү жил төрт ясны наадмыг хэл амгүй зохион байгуулахад анхаарах ёстой гээд төрийн тэргүүний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газраас Баяр наадмын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, шинэчлэн батлуулсан. Хууль эрх зүйн асуудал байгаа бол шинэчилье гээд. Хууль болвсруулж байхад тодорхой мэдэллүүд цугларч, дүн шинжилгээ хийж батлуулсан. Хуулийн дараа энэ дүрмийн өөрчлөлтийг батлуулсан. Тэнд найман хүн үзэмжээрээ шийдээд хурлын протколоо гаргаж өгөхгүй байгаа учраас салбар хорооны 15 хүн хуралдаад 12 нь энэ удаад тулгаж дүрмүүдийг өөрчилж болохгүй гэдэг асудлыг л тавьж байгаа.

-Начны найраагаа хий гэж байгаа юм шиг тавын даваанй өмнө 1-2 цаг завсарладаг. Энийг өөрчилж болдоггүй юм уу?

-Дүрмийн өөрчлөлтөөр өнгөрсөн жил хийсэн. Түрүү жил 1024 бөх барилдаад нэлээн цаг шахагдсан учраас анзаарагдаагүй байж магадгүй. Одоо дүрмийн өөрчлөлтөөр дөрвийн даваа дуусангуут ам авна. Ёслолын арга хэмжээ, хурдан морины их нас уралдаан явдаг цаг хугацаатай давхцдаг завсарлах шаардлага гардаг.

-Төрийн наадамд бөх цолоо дуудуулахдаа спонсор байгууллагаас зөвхөн нэгийг нь зарлуулна гэж байгаа нь хэр зөв бэ. Үндэсний их баяр наадмын дараа допингийн асуудал яригддаг. Түрүү жилийн наадамд барилдсан бөхчүүдийн допингийн асуудал юу болсон бэ. Зүрхний эм хэрэглэснийг доппинг хэрэглэлээ гээд  хэлээд байна гэж бөхчүүд ярьдаг?

-Түрүү жилийн допингийн асуудлыг шийдсэн. Үндсэндээ наймдугаар сарын хавьцаа 1024 бөхөөс сорьц авахад Улсын харцага Н.Бэгзсүрэнгээс илэрсэн.  Бөхийн салбар хороо худаллаад Улсын харцага н.Бэгзсүрэнгийн барилдах эрхийг нь 4 жилээр хассан. Шүүхэд өөрөө хандсан яваа юм билээ. Өөрийнх нь үндсэн эрхийн асуудал. Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа заалны барилдаанд ХЗДХЯ-ны Бөхийн салбар хороо яам хариулах боломжгүй. Нэр бүхий бөхчүүдэд хариуцлагын арга хэмжээ авсан гэж ойлгож байгаа.

Хамгийн сүүлд Улсын арслан Б.Оюунболдод хариуцлага оногдуулсан гэж сонссон. Энэ бөх улсын наадамд барилдах боломжгүй. Бид олон улсын WADA –гийн гэрээ конвенцын дагуу ийм л үүрэг хүлээж байгаа.

Төрийн албан хаагчид дундаас бөхчүүдэд хамгийн их уян хатан хандаж ирсэн.  Төрийн албан хаагчид аж ахуй эрхлэх нь байтугай, урлаг, спортын наадамд оролцох эрхгүй. Гэтэл бөхчүүд спорт хороонуудад харьяалагдана, төрөөс цалин вана, спонсор байгууллагуудаас цалин урамшуулал авна. Спортын арга хэмжээ гэдэг утгаар ойлгож байгаа болвч төрийн наадам дээр хэмжээ хязгаартай байх ёстой. Зарим бөх гурван компанийн нэр дуудуулдаг. Төрийн наадам нь өөрөө зар сурталчилгааны талбар биш.

Бөх нь спонсор байгууллагынхаа нэрийг дуудуулах нь цаад талдаа тодорхой хэмжээний зар сурталчилгаа явж байгаа учраас төрийн наадамд зохистой хэмжээнд байх ёстой гэж үзэж байгаа. Үндэсний бөхийн холбооны заалны барилдаанд спонсор байгууллагаа хэдээр нь ч дуудуулахад асуудалгүй. Бид төрийн наадам хийж байна, төрийн наадмын дэвжээ гэдэг хүндэтгэлийн наадам.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АМАА ХАМХИАД АЖИЛ ХИЙДЭГ БОЛЦГООЁ МОНГОЛЧУУД 2023-06-26 203.98.76.4

МОНГОЛЧУУД ОДОО ХӨГШИН , ЗАЛУУГҮЙ, ХУВЬ, ХУВЬСГАЛГҮЙ АЖЛАА ЗӨВ ТӨЛӨВЛӨӨД АЖЛАА Л САЙН ХИЙДЭГ ИРГЭДТЭЙ УЛС БОЛМООР БАЙНА. МОНГОЛЧУУД БОЛСОН БОЛОГҮЙ ГАДААД, ДОТООДЫН НОМ ЭРДЭМ БИШГҮЙДЭЭ СУРЛАА, ШАШИН СОЁЛОО УЛАНДАА ГИШГЭЛЖ ДУУСЛАА, ЦӨМӨӨРӨӨ ДАРГА ЦЭРЭГ ГИШҮҮН БОЛОХ ГЭЖ ДАЙРЛАА, ЦӨМӨӨРӨӨ АМААРАА НИЙГМЭЭ , УЛС ТӨРӨӨ ШҮҮМЖИЛЖ ШҮҮЖ ХАНАЛАА, ЦӨМӨӨРӨӨ БУСДАД АТААРХАЖ БУСДЫГ ЗҮХЭЖ ДУУСЛАА….ОДОО АМАА ХАМХИАД ЦӨМӨӨРӨӨ АЖИЛ ХИЙДЭГ ҮНДЭСТЭН БОЛМООР БНА

Avatar

Нэргүй 2023-06-26 64.119.23.193

Батөлзийг хавчсан заалт

Avatar

Эрдэнэ 2023-06-26 66.181.182.180

🤪🤪🤪😝😝😝😝😝😛

Avatar

Нэргүй 2023-06-26 122.201.22.73

Сайн байна. ТӨРИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН БҮР ИНГЭЖ ШИДЭМГИЙ, ЗӨВ БАЙР СУУРИНААС ХАРЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ. Дээр уед үзэх зүйлгүй, цаг хугацаатай ажилгүй, улс орон хөгжөөгүй байхад 2 хүн хөлсөө гоожуулаад зогсохыг харж болдог байсан. Ромд галдиоторуудын тулаанд цаг байхгүй алалцаад дуусдаг, түүнийг нь зугаа цэнгэл гаж хардаг байсан. Тогтоосон талбайд, тогтоосон цагт бариалдах хүсэлгүй унаж ойччих гээд болохгүй байгаа бөхчүүд өөрөө мөнгө, цагаа гаргаад гэртээ барилд. Үзэх хүсэлтэй нэг нь очиг. Наадмы

Avatar

Нэргүй 2023-06-26 213.87.153.48

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-26 66.181.161.104

Допингийн асуудлыг зөвхөн монголд барилддаг тул ВАДА мэтийн олон улсын дүрэм хэнд хэрэгтэй юм? Үндэсний уламжлал соёлын нэг гэдэг утгаараа сумо шиг допингийн шинжилгээ авахаа зогсоож бөхийн холбоо харин сумогийн холбоо шиг.ажиллах хэрэгтэй. Сүүлийн үед юм л бол гадаадад олон улсад тэгдэг гэж өөрийн толгойгүй юм шиг аашлар болж

Avatar

Дэмжигч 2023-06-26 192.82.67.144

П.Сайнзориг дарга маш зөв, тодорхой шийдвэртэй ярьж бна. Энэ бөхчүүдийн заваан хэрүүл, авилгалын асуудлыг ингэж цэгцлэх нь туйлын зөв!!! Баяр хүргэе!!!!

Avatar

Нэргүй 2023-06-26 192.82.68.133

энэ сайнзориг маш зөв боловсролтой залуу бна түс тас шудрага бна маш зөв

Avatar

үнэн 2023-06-26 103.57.92.12

хугацаа нь арай урт биш үү хаяна гэж л амалдаг биз дээ хаяж чадахгүй хугацаанаасаа хэтэрвэд том цолтойг нь хасдаг байя тэгвэл наадуул чинь жинхэнэсээ барилдана харин зугтаагаад хугацаа хожих гэвэл тэрнийг нь хасдаг байя

Avatar

БАТ 2023-06-26 202.21.108.13

ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2023-06-26 202.126.88.207

Батсуурь өөртөө боломж гаргаж дээ.

Avatar

Нэргүй 2023-06-26 64.119.16.192

Поо хийх ажилгүй яам бэ

Avatar

Нэргүй 2023-06-26 202.126.88.221

цаашдаа бөхчүүдэд /үндэсний/жингийн хязгаар тавь. илүүдэл жин тустай гэсэн суртчилгаа болчих гээд бгаа даа

Avatar

Иргэн 2023-06-26 202.126.88.221

ёстой зөв. төр шийдвэрээ ингэж түс тас хэлж байя. дэмжиж бна. энэ хэдэн бөхчүүд эрхэлж байгаа шүү. төрийн шийдвэрийг тэдний таалалд нийцүүлэх албагүй шүү

Avatar

Нэргүй 2023-06-26 202.72.245.121

Энэ их зөв хандлагатай залуу. Хүмүүс магтаж хөөргөөд битгий л тэнэг болгочихоосой. Сэвстэй гүзээнүүдийг байранд нь байлгах хэрэгтэй л дээ. Бөхөд хайртай ард түмнээ бүр элэг барьсан эргүү бүдүүлэг юмнууд. Жаахан цэгцэрмээр юм даа нээрээ

Avatar

Нэргүй 2023-06-26 202.21.108.9

за шоогоод бгаарай

Avatar

Дэмжигч 2023-06-26 202.126.89.86

Маш зөв санаа бн, зөвхөн нутаг орноороо дуудуулах

Avatar

Зочин 2023-06-26 202.126.89.201

Гадаад дотоодын компаниудаас түрүү үзүүрийн бөхөд өндөр үнийн дүнтэй бай шагнал өгөхийг хуудиар хориглох хэрэгтэй. Ер нь их хэмжээний хөрөнгө, мөнгө нь хзнийг ёс зүйгүй болгодог.

Avatar

Нэргүй 2023-06-26 202.126.89.201

Сайнзориг залуу дарга маш зоригтой зөв ярьсан байна. Наад мах ихтэй том цувдайтай бөх гэх нөхөд чинь ард түмний хайр хүндлэлд даварсан этгээдүүд шүү. Ер 40 гэдэг чинь бас их урт хугацаа байна. Нэгэнт бөх гэдэг бол уран мэхийг уралдуулан барилдах зорилготой учраас хугацааг аль болох багаар тогтоох хэрэгтэй. Орчиг үеийн бөхчүүд цол мөнгөний төлөө нэгнийгээ алахаас буцахгүй болсон бололтой. Иймд бай шагналыг багамгах хэрэгтэй. Гадаад дотоодын компаниас түрүү үзүүрийн бөхөд өндөр бай шагнал өгөхийг

Avatar

ганаа 2023-06-26 66.181.185.165

цувдай баас байхгүй ямар хүн байдаг юм бол хорхой тэжээсэн яснууд бичээд байна уу даа

Avatar

Зочин 2023-06-26 66.181.186.120

газар дээр 2ыг буудчих

Avatar

Зочин 2023-06-26 202.9.47.35

Уугуул нутаг дэвжээ болон улс, аймгийн цол гуншингийг нь дуудхад л болно шдээ. Улсын баяр, цагаан сарын барилдаанд бол компани дуудах ямарч шаардлаггүй. Сайнзориг зүйтэй ,,,,, Наад баастай гүзээнүүдээс чинь юү ч гарахгүй.

Avatar

Нэргүй 2023-06-26 202.21.114.139

ДЭМЖИЖ БАЙНА. АВАРГА АРСЛАН ЦОЛТОЙ БӨХИЙН ХОЛБООНЫ СЭТЭР ЗҮҮСЭН ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН ДҮРЭМ ГАРГАХ ГЭЖ БАЙНА. ТӨР ТӨМБӨГӨР, ЁС ЁМБОГОР ШҮҮ. БӨХИЙГ ЦАГГҮЙ БОЛГОВОЛ СҮҮЛДЭЭ ҮЗЭГЧ Ч ОЛДОХГҮЙ БОЛНО ШҮҮ. ИРЭЭДҮЙГЭЭ ХАРСАН ДҮРЭМ БАЙХ ЁСТОЙ БАЙХ АА.

Avatar

Зочин 2023-06-26 66.181.182.86

1000 гаруйгаараа барилдана, 2 тутам нь 40 минут тулаад зогсчихно, наймаа ярьж ч байгаа юм уу, орчин цагийн спорт гэхэд хэцуухэн эд болж дээ.

Avatar

Нэргүй 2023-06-26 203.91.115.253

sainzorig mash zow yarij bn

Avatar

Нэргүй 2023-06-26 192.82.92.204

Зөвөө зөв 40 минут барилдаад хаялцахгүй бол хасах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-06-26 66.181.182.85

миний бодлоор аль илүү цолтой бөхийг нь хасах нь зөв гэж боддог,учир нь тэд ам авах дархан эрхтэй мөртлөө үүрэг байхгүй,том цолоороо ам авсан бол хаяж чадахгүй бол хасагдах үүрэг хүлээх ёстой,ингэвэл найраа үгүй болно,учир нь цаашдаа явцгүй учраас том цол аваад нэмэргүй болно гээд юм юм байнадаа ард нь,мэдээж хулхины цолтонгууд эсэргүүцэх байх,гэвч одоо спорт цагийн маш их бага хугацаанд явагддаг болоод байгаа тул 20 мин байхад болно,жүдо гэхэд 5 сек барьцаа аваагүй бол шууд торгодог биз дээ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж