Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны зургадугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, ЭСЯ-ны ажилтнууд угтав.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи нарт бараалхана. Мөн Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.
Зочин 2023-06-26 213.87.153.48
) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-26 103.229.121.137
Yadaj tumur zamaa holboh asuudlaar dahin,dahin tohirloo geed bailtgui etseslen tohirooroi doo,ailchlal hiilee nuursee chadah hemjeegeeree garga gargahaar thirloo l geh,bas tumur zamiinhaa holboh tsegiig tohirloo l geh yam tegeed irsnii tani daraa ajliin ali alin ni neg l yavahgui baih yam yunaas bolood baigaa yam ,hudal yariad baidag yam uu,Egiin goliinhoo usan stantsiin talaar sergeegeed yariad tohirchihvol sainsan,odd Hyataduud herev husvel naad asuudliig chini shiideh buren bolomj bn daa