Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Д.Алтанцэцийг чөлөөлөхийг шаардав

Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Д.Алтанцэцийг чөлөөлөхийг шаардав

Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал Д.Алтанцэцийг чөлөөлөхийг шаардав

“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэгийг чөлөөлөхийг шаардаж, үндэсний компаниуд өнөөдөр /2023.06.23/ “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 129 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээт суманд Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа.

Гэхдээ энэ хүрээнд баригдах ёстой байсан ажилчдын орон сууцны 2-р ээлжийн 287 айлын орон сууцны хотхоны барилга угсралтын ажил гацсан. Уг барилга ашиглалтад орсноор гадаадаас ирж байгаа нарийн мэргэжлийн инженер техникийн мэргэжилтнүүд,  Монголын залуус, залуу гэр гэр бүл байрлаж, ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэх боломж нөхцөлөөр хангах ёстой юм. Харамсалтай нь, төсөл хэрэгжүүлэгч, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирлаас болоод аж ахуй нэгж байгууллагууд нь санхүүжилтээ авч чадахгүй, хохирсноос энэ төсөл гацаад байна. Засгийн газрын бүтээн байгуулалт цаг хугацаатай уралдаж хийгддэг.

Бүтээн байгуулалт зогссон шалтгаан нь “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэгтэй холбоотой. Тэрбээр улсын эрх ашгийг хувийн эрх ашгийнхаа дараа тавьж, бүх талаар уг ажлыг гацааж, үйлдвэрийг ашиглалтад оруулахгүй байх хүсэл сонирхолтой байж, төрийн бүх албан тушаалтнуудыг худал мэдээллээр хангаж байгаа тул хариуцлага тооцох.

287 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гэрээнд мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд заасны дагуу үнийн тохируулга хийж, зөрүүтэй асуудлыг залруулан, барилга угсралтын ажлыг үргэжлүүлэн яаралтай ашиглалтад оруулах асуудлыг шийдвэрлэх шаардлага байна.

Нэг давхартаа 26 баганатай байх барилгыг “12 баганатай байхаар хий” гэж үндэслэлгүй тайлбар хийж муйхарлаж байна.

Монгол Улс дотооддоо нефтийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх нь бусдаас хараат бус болох ач холбогдолтой. Тийм учраас үндэсний компаниуд энэ ажлыг урагшлуулахын тулд Covid-19 цар тахалтай нүүр тулж, хил гааль хаагдаж, барилгын материалын үнэ өсч, хүнд нөхцөл тулгарсан ч ажлаа зогсоохгүй үргэлжлүүлсээр ирсэн. Гэтэл нэг хүний эрх ашиг эрх мэдлээс болж, энэ ажил зогссон.

Иймээс аудитын дүгнэлтээр Шилэн дансаа хөтөлдөггүй “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэгийг Засгийн газрын “Шүүр” ажиллагаанд оруулж, чөлөөлөх шаардлага байна” гэж мэдэгдлээ.

Шаардлагаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нарт хүргүүлэх аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АРИУНА 2023-06-26 202.21.107.47

Энэ мэтийн ажил үймүүлэгч гаруудыг олигтойхон торгоод өгөөчээ яаасан завтай гарууд вэ

Avatar

Нэргүй 2023-06-26 64.119.26.144

Алтанцэцэг гэдэг герман боловсролтой, жинхэнэ ажил хэрэгч эмэгтэй харагддаг шүү. Шулуун шударга байгаад нь хамтрагч компанийн аваргууд дургүйцлээ өөрөөр илэрхийлж магадгүй дээ. Үнэн мөнийг магадлал байж шийдвэрээ гаргаасай даа

Avatar

Нэргүй 2023-06-26 66.181.160.42

ер нь бол хэн ч гэсэн улс орноо л бодох хэрэгтэй ш дээ үйлдвэр ээ хурдан барьж дуусгах талаар олигтой хяналт байхгүй нөгөө л нэг хахууль авилга хувийн эрх ашигийг улсын эрх ашгаас дээгүүр тавьдаг ийм новшнуудыг шууд зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-06-26 132.194.33.146

– IN; @

Avatar

Нэргүй 2023-06-26 213.87.153.48

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ариуна 2023-06-26 202.21.108.20

хүний нүр их хөдөлмөрийг харлуулж явдаг иймэрхүү мухар халзан толгойтууттай алалцаж баас нүүрлүүн шидэх юмсан муу жeнкогийн тороолууд усан тэнэг малнууд

Avatar

Ариуна 2023-06-26 202.21.108.20

залуус хийж бүтээж чадаж байхад хэн нэгэн хэнмэдэхүүд харлуулахгүй шүү шороо овоолоогүй шүү Баттулга шиг!!!Монгол газрын тосны үйлдвэрээ хэзээд дэмжих болно залуус бид ард түмэн бид

Avatar

Иргэн 2023-06-26 82.144.201.2

Газрын тосны үйлдвэр ашиглалтанд орлоо гэж бодъё, нөгөө түүхий эд нь тухайн үед байх юм болов уу, урьд хөршрүүгээ зөөгөөд дуусах юм бишүү ???????????

Avatar

Нэргүй 2023-06-26 202.126.88.163

энэ авгай хувийн асуудлаа 1р тавьж байгаа бол маш хурдан ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-06-26 192.82.72.224

Яадаг ядаг гэнээ. Барилгын төсвийг тааруулахын тул багана хасна гэв үү Монголоос зайлуул авгайг. Тэрний оронд хашаа гадна тохижилтыг хасахгүй тэнэгтээрэй. иймрхүү попын хаан хатдуудыг зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-06-26 122.201.22.96

Энэтхэгийн өгсөн мөнгийг засаг идчихсэн юм бишүү… Тэгээд тэр Алтанцэцэг авгайг мөнгөгүй болгочихсон байна.
80км урт усны хоолой тавигдсан байна. Одоо 600км тос дамжуулах хоолойн эхлэл тавигдаад явж бна. Засаг хамгийн их саад болж бгаа

Avatar

Иргэн 2023-06-26 192.82.87.8

Тэр авгай гэж худал ярьж попрон, юу ч мэдэхгүй сайд дарга нарынхаа толгойг эргүүлж маанагтуулж явдаг юм шиг билээ шүү.

Avatar

Баярсконстракшн ичээч ээ 2023-06-26 64.119.29.63

Энэ хотхоны эхний ээлжийн орон сууцнууд аишглалтад орсон. гэхдээ энэ компаниуд шиг үнээ өсгөөгүй. яг анхны гэрээний үнийн дүнгээрээ ажлаа хийсэн. Баярсконстракшн тэргүүтэй ганц нэг компани 21 тэрбум төгрөг нэмж цуслах гээд байгаа нь үнэн ичмээр. Анхнаасаа ямар ажил хийх гэж байгаагаа мэдэж байж тендерт орсон биш юм уу? одоо гэтэл гэнэт л ийм бага мөнгөөр хийхгүй гээд…

Avatar

Монгол инженер 2023-06-26 103.161.242.168

ЗГ Хяналт шалгалт явуулаад үнэн мөнийг олох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-06-26 66.181.189.90

Захирал нь оросын тавиул байна

Avatar

Иргэн 2023-06-26 202.21.107.60

Эвтэй сайхан ажиллаж болдоггүй юм байх даа. Дандаа хэрүүл х****л

Avatar

NEMO 2023-06-26 64.119.29.63

Энэ хүмүүс маш буруу ойлголттой буруу мэдээлэлтэй байна Хотхоны 1, 2 дугаар ээлжийн барилгууд 2019 онд зэрэг эхлэсэн. 2 р ээлжийг БХЯ гүйцэтгэхээр Үйлдвэртэй гэрээ хийж эхний санхүүжилтээ авчихаад ажлаа гүйцэт хийгээгүй орхисон гэтэл 1 ээлжийг хийсэн Орон нутгийн компаниуд түрүүчээсээ барилгаа хүлээлгээд өгчихсөн байгаа шүү дээ ….үүнээс дүгнэхэд Алтанцэцэг гэдэг захиралд БУРУУ АЛГА ОО.. ТУХАЙН ҮЕИЙН БХЯ -НЫ УДИРДЛАГУУДТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН ЭНЭ ААН үүд УЧРАА ОЛОХ НЬ ЗӨВ МЭТ САНАГДАНА.

Avatar

Hunnu 2023-06-26 150.129.140.170

orosyn hool bolov doo

Avatar

zochin 2023-06-26 222.110.147.23

Ajlaa meddeg huniig bitgii ingee. Ene hunguigeer tusul hetsuudne shuu

Avatar

Нэргүй 2023-06-26 43.228.129.131

92 бензин үйлдвэрлэхгүй гэж солиорч байналээ, 92-г импортлогч нарт үлдээж байгаа юм байх

Avatar

тайвшир 2023-06-26 64.119.29.63

95 үйлдвэрлэнэ гэсэн. гэхдээ үнэ нь одоогийн 92-оос хямд гарахым бна лээ. одоо тайвшир

Avatar

Нэргүй 2023-06-26 202.9.40.214

Ene bas yun halzan be, amarbayasgaln sayahan l boon sur duulian bolood ailchlaad chaagaad bsan yasan???!! Hud garuud doo, Hook uuruu neg och uul yaasiin?

Avatar

Зочин зүүлт 2023-06-26 103.57.94.131

Энэ Алтанцэцэгийг хурдан өөрчлөхгүйгээр үйлдвэр баригдана гэж найдах хэрэггүй. энэ хүнд үүнээс гадна маш их но бий шүү. шалгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-06-26 195.206.105.195

Ард нь хорыг нь найруулдаг, тэтгэвэртээ гарч өгдөггүй нэг хар авгай нар бий, байгаа газартаа балагтай, угаасаа цавчаачи

Avatar

Все могущий 2023-06-26 64.119.30.83

О.Энхбаяр гэдэг тэтгэврийн эмэгтэй бий. Бас Хурц сайдын охин Оюунцэцэг гэж бас нэг хүүхэн байдаг.

Avatar

Нэргүй 2023-06-26 59.153.114.140

ажлаа үнэнчээр хийж байгаа, боловсрол мэдлэгтэй чадвартай хүнийг зүгээр л ажлыг нь хийлгэ дээ
мундаг эмэгтэй санагдсан даа

Avatar

Гацуур 2023-06-26 103.26.193.141

Зөвөө зөв. Ажлаа хийхгүй гацаагаад байгаа бол тэр этгээдийг ажлаас нь зайлуулах ёстой. Монгол оронд өөрийн үйлдвэрийн бензин түлш яаралтай хэрэгтэй байхад ажил гацаасан хэнийгч хайр найргүй хурдан хөөж зайлуул! Харин оронд нь хэн нэгний гар хөл биш, ажил хэрэгч хүнийг олж томил!

Avatar

Нэргүй 2023-06-26 202.55.188.105

Naad huuhen chini suuliin ued ajlaa yavuulj chdahgui bgaa yum bish uu. Chuluulsun n deer bizee

Avatar

Нэргүй 2023-06-26 203.91.112.242

ajil yavuuldaggyi gatsaadag huniig hurdan zailuul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж