Гурвалжингийн гүүрийг маргааш нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Гурвалжингийн гүүрийг маргааш нээнэ

Мэргэжлийн байгууллагаас Гурвалжингийн гүүрний  дамнуур нуруу хотойж, даац нь мууудсан гэсэн дүгнэлт гарч  өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс автомашины хөдөлгөөнийг бүрэн хааж зам засварын ажлыг эхлүүлсэн  билээ. Уг засварын ажил  өнөөдөр дуусч зорчих хэсгийг маргааш нээх болжээ. Гүүрэнд зам засварын ажлыг гүйцэтгэсэн компаниуд маргааш өдрийн 16.00 цагт хотын удирдлагуудад хүлээлгэн өгөх гэнэ. Уг засварын ажлыг гүйцэтгэгч “NKB” компанийн   гэрээнд заасан ёсоор энэ сарын 25-ны өдөр ашиглалтад оруулах ёстой байсан. Хэдийгээр тэд ажилаа гүйцэтгэж дууссан ч гүүрийг бэхжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай тул зорчих хэсгийг нээгээгүй байсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж