Н.Алтанхуяг нарын гэм буруутай эсэхийг “зарлана”

Хуучирсан мэдээ: 2023.06.26-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг нарын гэм буруутай эсэхийг “зарлана”

Н.Алтанхуяг нарын гэм буруутай эсэхийг “зарлана”

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал ажлын 47 хоног үргэлжилсний эцэст өнгөрсөн долоо хоногт завсарласан. Харин өнөөдөр /2023.06.26/ яллагдагч нараас хэн нь гэм буруутай, гэм буруугүй вэ гэдгийг шүүгч санал дүгнэлтээр дамжуулж, танилцуулах гэж байна. Санал дүгнэлтийг 16.00 цагт танилцуулах юм. Хэрвээ нэр бүхий яллагдагч нарын хувьд гэм буруугүй гэж үзвэл цагаадна. Харин нэр бүхий яллагдагч нарыг гэм буруутайд тооцвол хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах юм байна.

Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчдын гэм бурууг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт завсарлахын өмнө иргэдийн төлөөлөгч санал дүгнэлтээ танилцуулсан. Санал дүгнэлтдээ:

Хөгжлийн банкны зээлийн мэргэжилтэн Л.Аззаяа, Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Чойжсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Т.Пүрэвсүрэн нарыг гэм буруугүйд тооцов.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд болох Д.Батбаяр, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Д.Даваасамбуу нарыг гэм буруугүйд тооцов.

Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэгмид, Б.Баттөр, Б.Санжмятав, Н.Алтанхуяг нарыг гэм буруугүйд тооцсон.

Ингэснээр бусад хүмүүсийг гэм буруутайд тооцсон юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж