Галзуу хулгана замаасаа гарч, 1 хүн нас баржээ

Галзуу хулгана замаасаа гарч, 1 хүн нас баржээ

Галзуу хулгана замаасаа гарч, 1 хүн нас баржээ

Шведийн Стокгольм хот дахь "Grona Lund" паркад өчигдөр /2023.06.25/ галзуу хулгана замаасаа гарснаар нэг хүн нас барж, есөн хүн бэртжээ. Галзуу хулганын цуваа тэрэгнүүдийн нэг нь замаасаа гарах үед дотор нь байсан хүмүүс доош унасан. Унасан хүмүүсийн дунд хүүхдүүд байжээ. Аврах багийнхан галзуу хулганын бүхээг дотор гацсан зорчигчдыг аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Мөн паркийн үйл ажиллагааг долоо хоногоор түр зогсоогоод байна. Бусдын бие махбодид гэмтэл учруулсан, амь насанд аюул учруулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

"Grona Lund" паркийн гүйцэтгэх захирал Ян Эриксоны мэдэгдсэнээр "Галзуу хулганын урд хэсэг замаасаа гарч, 6-8 метрийн өндөрт зогссон. Нийт 14 хүн сууж явсаны гурав нь хүүхэд. Есөн хүн эмнэлэгт хүргэгдсэний нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа" аж. 

Харин паркийн хэвлэлийн төлөөлөгч энэ хэргийг сайтар шалгах хэрэгтэй гэв. "Аюулгүй байдал бол бидний хувьд хамгийн чухал зүйл. Хэрэв бид аюулгүй гэдэг итгэлгүй байсан бол хэзээ ч ийм үйлчилгээ нээхгүй. Тиймээс үүнийг сайтар шалгах хэрэгтэй" гэж хэвлэлийн төлөөлөгч Анника Троселиус хэлэв.

800 орчим метр урт замтай "Jetline" галзуу хулгана 1988 онд анх ашиглалтад орж, 2000 онд шинэчлэгдсэн байна. Өндөр нь ойролцоогоор 30 метр бол дээд хурд нь 90 км/цаг аж. Харин "Grona Lund" парк нь 1883 онд нээгдсэн бөгөөд Шведийн хамгийн хуучны парк юм.

Эх сурвалж: CBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-26 213.87.153.48

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Оноч 2023-06-26 202.5.205.7

Грүнэ ланд парк ногоон газар парк гэж орчуулж болно. харамсалтай хэрэг. Гэхдээ, европ-д ийм явдлыг газар авхуулж, сүржигнэдэггүй. Зүгээр л ном журмаар нь яваад л шийдэгдэнэ. Хэн ч шүүхийг эсэргүүцдэг, яагаадг эвэл итгэдэг учраас. Шүүх нь ч ёс зүйтэй шүүдэг. Уг хүнээ харж байгаад гайгүй хүн байвал бүүр хөнгөрүүлээд ялалдаг ч тохиолдол байдаг. Хэн ч маргахгүй нь сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж