538,597 ширхэг хувьцаа арилжжээ

538,597 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 278,588,406 төгрөгийн үнийн дүн бүхий 538,597 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.96%), Баянгол зочид буудал ХК (BNG +14.75%), Дархан нэхий ХК (NEH +7.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Атар-Өргөө ХК (ATR -10.41%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -8.33%), Монос хүнс ХК (MFC -7.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 22,529 ширхэг нэгж эрх 16,971,995 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 300,560,401 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.42%  хувиар өсч, 37,522.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,980,625,256,997 төгрөг боллоо.

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-26 213.87.153.48

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж