Каховка усан сан хатаж, цөл болжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.26-нд нийтлэгдсэн

Каховка усан сан хатаж, цөл болжээ

Каховка усан сан хатаж, цөл болжээ

Оросын арми Каховка усан цахилгаан станц болон даланг сүйрүүлсний дараа Каховка усан сан хатаж цөл болсныг харуулсан зургийг Украины сэтгүүлч Денис Казанский "телеграм" хуудсандаа оруулжээ. Зургийг Херсоны сэтгүүлч Сергей Никитенко дарсан байна. Энэ нь зургадугаар сарын 6-нд далан сүйрснээс хойш гурван долоо хоног хүрэхгүй хугацаанд усан цахилгаан станцын талбайд цөл үүссэнийг харуулж байна. Мөн зургадугаар сарын сарын 20-нд  "OSINT" блог хөтлөгч Коперник Сентинел хиймэл дагуулаас авсан Каховкагийн шинэ зургуудыг нийтэлсэн нь усан сан үндсэндээ байхгүй болсныг харуулжээ.

Оросын цэргүүд жил гаруй хяналтандаа байлгасан Каховка усан цахилгаан станцыг зургадугаар сарын 6-ны үүрээр дэлбэлсэн.  Далангийн сэтэрснээс Днепр мөрний дагуух хот, суурин газрууд, тэр дундаа бүс нутгийн нийслэл Херсон хотыг хэсэгчлэн үерт автуулсан.

Украин Херсон мужийн баруун эргийг засгийн газрын хяналтад байгаа нутгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бол Оросын эзэмшилд байсан зүүн эрэгт хүмүүнлэгийн гамшиг тохиолдсон. Далан сүйрсэний дараа оросууд энгийн иргэдийг зохих ёсоор нүүлгэн шилжүүлж чадаагүй бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд, тэр дундаа НҮБ-ын байгууллагуудыг Оросын цэргийн мэдэлд байгаа Украины хэсэг рүү нэвтрэхийг зөвшөөрөхөөс татгалзжээ. 

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж