Кадыровын арми Маринкагаас гэнэт ухарчээ

Кадыровын арми Маринкагаас гэнэт ухарчээ

Кадыровын арми Маринкагаас гэнэт ухарчээ

Чеченийн удирдагч Рамзан Кадыровын анги нэгтгэлүүд Бямба гаригийн орой Донецк мужийн Маринка хотоос гэнэт ухарчээ. Энэ талаар десантын довтолгооны 79 дүгээр бригадын хэвлэлийн ажилтан Ярослав Чепурный өчигдөр /2023.06.25/ мэдэгдлээ. Чепурный тулааны үеэр агаарын тагнуулынхан ухарч эхэлж байгааг анзаарсан байна. "Энд тулалдаж байсан Ахмат-Востокийн тусгай хүчнийхэн ухарч, бүрэн бүрэлдэхүүнээрээ хаа нэгтээ явсан" гэж өөр нэг офицер хэлжээ. 

ОХУ-ын арми "Вагнер"-ын цэргүүдийн Москва хүрэх замыг хаахын тулд Кадыровын анги зэрэг шууд фронтод тулалдаагүй цэргүүдийг бүгдийг нь цуглуулж байгаа тухай эх сурвалж өмнө нь мэдээлжээ. "Бослогыг дарахын тулд манай цэргийн ангиудыг Ростов муж руу илгээсэн" гэж Кадыров мэдэгдсэн байна.

Гэхдээ "Вагнер"-ын цэргүүд Москвад хүрэлгүй ухарсан. Пригожин Беларусийн удирдагч Александр Лукашенкотой удаан хэлэлцсэний эцэст Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хөдөлгөөнөө зогсоохыг зөвшөөрсөн аж. Мөн "Вагнер"-ын цэргүүдэд аюулгүй байдлын баталгаа амласны үндсэн дээр энэ шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-26 132.194.33.146

– F;

Avatar

Нэргүй 2023-06-26 213.87.153.48

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-26 66.181.161.149

Наад гарчиг чинь агуулгаасаа тэс өөр юм байна

Avatar

Нэргүй 2023-06-26 202.131.245.243

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE Ха ха ха ха ха ха ха ха ха

Avatar

Нэргүй 2023-06-26 59.153.87.56

тик ток арми юм чинь

Avatar

Нэргүй 2023-06-26 122.201.23.83

юу ч ойлгосон гүй ухаан лаг сэтгүүлч ээ

Avatar

Нэргүй 2023-06-26 192.82.92.204

Чам шиг орк байтугаа овоо гайгүй Зеленский хүртэл "оросын байлдааны тактикийг ойлгохгүй байна" мэдкүү мэдкүү юу ч болоод байгаам. хахахаха

Avatar

Нэргүй 2023-06-26 202.179.24.107

Сэтгүүлчийн орчуулга найруулга хэрэг алга аа л гэж бна штэ дүнкүү минь

Avatar

Нэргүй 2023-06-26 75.114.234.219

жүжигчин хүн дайны үед ТВ өмнө жүжиглээд уйлаад мундаг байна лээ.Харин цэргийн мэдлэг мэдэкүй юмаа.

Avatar

Нэргүй 2023-06-26 192.82.88.139

жүжигчин хүний төлөө санаа бүү зов. Зеленскиый цэргүүдээ удирдаагүй, генерал Залужный удирдаж бгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж