Чеченийн удирдагч Рамзан Кадыровын анги нэгтгэлүүд Бямба гаригийн орой Донецк мужийн Маринка хотоос гэнэт ухарчээ. Энэ талаар десантын довтолгооны 79 дүгээр бригадын хэвлэлийн ажилтан Ярослав Чепурный өчигдөр /2023.06.25/ мэдэгдлээ. Чепурный тулааны үеэр агаарын тагнуулынхан ухарч эхэлж байгааг анзаарсан байна. "Энд тулалдаж байсан Ахмат-Востокийн тусгай хүчнийхэн ухарч, бүрэн бүрэлдэхүүнээрээ хаа нэгтээ явсан" гэж өөр нэг офицер хэлжээ.
ОХУ-ын арми "Вагнер"-ын цэргүүдийн Москва хүрэх замыг хаахын тулд Кадыровын анги зэрэг шууд фронтод тулалдаагүй цэргүүдийг бүгдийг нь цуглуулж байгаа тухай эх сурвалж өмнө нь мэдээлжээ. "Бослогыг дарахын тулд манай цэргийн ангиудыг Ростов муж руу илгээсэн" гэж Кадыров мэдэгдсэн байна.
Гэхдээ "Вагнер"-ын цэргүүд Москвад хүрэлгүй ухарсан. Пригожин Беларусийн удирдагч Александр Лукашенкотой удаан хэлэлцсэний эцэст Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хөдөлгөөнөө зогсоохыг зөвшөөрсөн аж. Мөн "Вагнер"-ын цэргүүдэд аюулгүй байдлын баталгаа амласны үндсэн дээр энэ шийдвэрийг гаргажээ.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE