Австралийн ерөнхий сайд Энтони Албанез өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, Хятадад айлчлах товыг "тохиромжтой цагт" товлох болно хэмээгээд хоёр талын худалдааны ач холбогдлыг онцолж, Бээжинд саатуулагдсан Австралийн сэтгүүлчийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлэв.
Хоёр орны харилцаа муудсан энэ үед Австралийн зүүн төвийн Хөдөлмөрийн намаас 2020 онд Австралийн зарим бүтээгдэхүүнд тавьсан Хятадын албан бус хориг, татварыг цуцлуулахыг шахаж тул Энтони Албанез Хятадад айлчлах талаар ярилцаж байна. Тэрбээр "Хоёр агуу үндэстний хоорондын худалдаанд саад учруулж буй аливаа саад тотгорыг арилгахыг Австрали улс дэмжсээр байна. Хятад руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох нь Австралийн ашиг сонирхолд нийцэх бөгөөд энэ нь бас Хятадад ч ашигтай юм" гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр Хятадад хоригдож буй австрали иргэдийг суллуулах талаар айлчлалаасаа өмнө ямарваа амлалт өгөхөөс татгалзаж байгаа ч 2020 оны есдүгээр сард Бээжинд саатуулагдсан Австралийн сэтгүүлч Ченг Лэйг суллахыг дахин уриалжээ.
Энтони Албанез ирэх долдугаар сард Литвын нийслэлд болох Умард Атлантын цэргийн эвсэл /НАТО/ байгууллагын удирдагч нарын хуралд оролцохоор гадаадад айлчлах юм.
Худалдааны сайд Дон Фаррелл Бээжинд айлчлаад буцаж ирсний дараа Хятад улс Австралийн модны импортоо сэргээнэ гэж тавдугаар сард мэдэгдсэн. Гадаад хэргийн сайд Пенни Вони арванхоёрдугаар сард Хятадад айлчилснаас долоо хоногийн дараа нүүрсний тээвэрлэлт дахин эхэлсэн.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ