WordPress хостинг үйлчилгээ яагаад танд хэрэгтэй вэ?

WordPress хостинг үйлчилгээ яагаад танд хэрэгтэй вэ?

Айтүүлс ХК-н Техникийн Үйл Ажиллагааны  хэлтсийн менежер Ч. Гансүлд болон Ай Си Ти групп-н UX/ UI дизайнер Н. Уранболд нартай дата төв, мэдээлэл технологийн аюулгүй байдал, технологийн ирээдүйн чиг хандлага мөн шинээр нэвтрүүлсэн WordPress хостинг үйлчилгээний талаар ярилцлаа.


– Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид бүхэн дата төв гэхээр яг нарийн тодорхойлж мэддэггүй шүү дээ. Тэгвэл яг дата төв гэж юуг хэлдэг вэ?

–  ДАТА ТӨВ бол нэг үгээр ДЭД БҮТЭЦ. Тэр дундаа дата төвийн хувьд цахилгаан хангамж, хөргөлт, орчны аюулгүй байдлыг хамгийн нэн тэргүүнд чухалчлан авч үздэг. Дата төвийг энгийнээр тайлбарлавал та Qpay төлбөр тооцооны системээр ямар нэгэн төлбөр тооцоо хийж, news.mn, zarig.mn – с мэдээ уншиж, emart худалдааны төвөөр үйлчлүүлж хөнгөлөлтийн оноо цуглуулж, eclnic.mn – с цахимаар шинжилгээний хариугаа авч, trade.mn -с bitcoin, ardcoin худалдан авч, Social Pay application ашиглаж уян хатан зээлийн нөхцөлөөр бараа худалдан авч байсан бол та аль хэдийн АЙТҮҮЛС ХК – н дата төвийн үйлчилгээг авч байсан гэсэн үг юм.

– Маш сонирхолтой юм. Та Айтүүлс ХК-н дата төвийн тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.

– Олон улсад найдвартай ажиллагаа, тоног төхөөрөмж, ашиглалтын хувь зэрэг хэд хэдэн үзүүлэлтүүдээс хамааран 4 төрлийн стандартыг гаргаж өгсөн байдаг. Айтүүлс ХК-н дата төвийн хувьд сүүлийн үеийн найдвартай тоног төхөөрөмж, олон улсын энэхүү стандартад нийцсэн дата төвийн үйлчилгээг 2011 оноос үзүүлж байна.

– Айтүүлс ХК-н хувьд ISO стандартуудын сертификат авсан тухайгаа нийтлэж байсан. Энэхүү стандартуудын шалгуур юу байдаг вэ?

– Мэргэжилтнүүдийн зүгээс  дата төвийн үйл ажиллагаанд мөрдөхийг зөвлөдөг хэд хэдэн үйл ажиллагаа, чанар, мэдээллийн аюулгүй байдлын стандартууд байдаг. Айтүүлс ХК-ний хувьд 2019 онд үйл ажиллагаандаа PCI DSS стандартыг нэвтрүүлэн, баталгаажуулалт хийгдсэн бол 2023 оны эхний улиралд хэрэглэгчдэдээ чанартай стандартын дагуу үйлчилгээ хүргэх, хэрэглэгчийн бүрэн бүтэн, нууцлалтай мэдээллийг хадгалах, хамгаалах хүртээмжтэй байдлыг хангахын тулд   ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо болон ISO/IEC 27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартуудыг амжилттай хэрэгжүүлж сертификатаа гардан авсан. Энэхүү стандартуудын баталгаажуулалт авснаар харилцагчдадаа илүү стандартын дагуу үйлчилгээ үзүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.

– Айтүүлс ХК-н харилцагчиддаа ямар төрлийн үйлчилгээнүүдийг санал болгож байгаа вэ?

Компанийн үндсэн үйлчилгээнүүдийн хувьд:

  • Домэйн нэр
  • Веб байршуулах үйлчилгээ
  • Webdy үйлчилгээ /Веб угсрах үйлчилгээ/
  • Бизнесийн и-мэйл үйлчилгээ
  • Maildy үйлчилгээ/Масс и-мэйл үйлчилгээ/
  • Сервер байршуулах үйлчилгээ
  • Сервер түрээсийн үйлчилгээ
  • Клауд үйлчилгээ
  • SSL Сертификатын үйлчилгээ
  • WAF хамгаалалтын үйлчилгээ
  • Microsoft 365 гэсэн үйлчилгээнүүдийг чанарын өндөр түвшинд хүргэж байна

– Ихэнхи жижиг, дунд компаниуд өөрсдийн веб сайттай байдаг хэдий ч веб хостинг үйлчилгээний талаар сайн мэддэггүй. Тэгвэл яг веб байршуулах/ хостинг үйлчилгээ гэж юу вэ? Ямар ач холбогдолтой вэ?

– Энгийнээр бол бид бүхэн өөрсдийн компани, бүтээгдэхүүн ,үйлчилгээгээ танилцуулах интернэт орчинд байршуулахын тулд өөрсдийн веб сайттай болдог. Харин веб сайтаа интернэт орчинд байршуулж, олон хэрэглэгчид хандаж боломжийг веб байршуулах буюу веб хостингийн үйлчилгээ бий болгодог.

Ерөнхийдөө веб хостинг гэдэг нь вебийг интернэтэд байрлуулах веб серверээр хангах үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл та веб хостинг үзүүлэгч компаниас сервер дээр нь тодорхой хэмжээний үзүүлэлтийг түрээслэх үйлчилгээг аваад, веб сайтыг байрлуулж, домэйн нэр холбон тохируулснаар веб сайт нь ажиллаж, бусдад харагдах боломжтой болдог юм.

Ай Cи Ти групп UX/UI дизайнер Н. Уранболд: Энгийнээр бол хостинг үйлчилгээ нь бидний амьдарч буй байр бол домэйн нэр нь бидний нэр юм. 

– Тэгвэл Айтүүлс ХК-н шинээр нэвтрүүлсэн WordPress хостинг үйлчилгээ нь юугаараа ялгаатай вэ?

– 2023 оны байдлаар Дэлхий дээр байрлаж байгаа нийт веб сайтын 43% нь Worpdress – ээр хийгдсэн гэсэн судалгаа байдаг бол Монгол улсын хувьд энэ тоо нь 51% байна. Ерөнхийдөө бидний хандаж орж байгаа 2 сайт тутмын нэг нь WordPress систем дээр хийгдсэн гэсэн үг юм.

WordPress нь дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг веб сайт бүтээх CMS технологи буюу агуулгыг удирдах систем юм.  Өөрөөр хэлбэл танаас веб бүтээхэд шаардагддаг өндөр түвшний програмчлалын мэдлэг, веб дизайны ур чадвар шаардахгүйгээр аль хэдийн энэ чиглэлийн дэлхийн шилдэг, өндөр түвшний мэргэжилтнүүдийн бэлтгэсэн олон шат дамжлага, шалгалтыг давж баталгаажсан Content – уудаас өөрийн веб сайтыг хүссэнээрээ бүтээх систем юм.

Тэгэхээр энэхүү систем дээр хийгдсэн веб сайтууд WordPress хостинг дээр байршуулснаар SSD хард, CDN идэвхжүүлэх, Webcache зэрэг хэд хэдэн давуу талтай.

Ай Cи Ти групп UX/UI дизайнер Н. Уранболд :

Хостинг үйлчилгээ нь маш олон төрөл байдаг нь тухайн веб сайт ямар технологиор хийгдсэнээр хамааран зөв хостинг үйлчилгээг сонгох нь веб сайтыг ажиллах хурд, болон үзүүлэлтэд шууд нөлөөлдөг. Энгийн хостинг үйлчилгээ нь PHP болон бусад тохиргоо нь Default-р байдаг бол WordPress хостинг дээр яг тохирох, wordpress дээр ажиллах орчинд тохируулан Default-р тохируулсан байдаг нь маш олон төрлийн давуу талыг бий болгож байгаа юм.

WordPress хостинг дээр ашиглаж үзээд мэдрэгдсэн давуу талуудаас дурдвал:

SSD Hard – Хостингуудын файл байршиж байгаа эцсийн төхөөрөмж буюу Hard нь өөрөө ямар байх нь их чухал болчхоод байгаа. Бид нарын гэртээ ашигладаг энгийн ХАРД болон SSD ХАРД нарын ялгаа бол хуулах хурд байдаг. Энэ нь бараг 10 с дээш дахин хурдтай болж байгаа нь ашиглахад маш амар байсан.

Cache – Энэ бол энгийн хүмүүсийн мэддэггүй тэр болгон ашигладаггүй туршлагатай хөгжүүлэгч нар анхаарал хандуулдаг зүйл юм. Хамгийн энгийнээр web cache технологийг веб сайтын хамгийн өндөр хандалттай контент хэсгүүдийг урьдчилан нөөцөлж, хэрэгцээ гарсан үед  дараагийн хэрэглэгчдэд хурдан хариу өгөх технологи гэж ойлгож болно.

Нэг ёсондоо хэрэглэгчид орсон файл болон вэбсайтын зураг css js гэх мэт агуулгыг дахин дахин ачаалуулах баазад хандалт ачаалал өгөхгүй байхаар шийдсэн шийдэл юм.

SSL – Хамгаалалт дээр маш том асуудлыг шийддэг энгийн Protocol ийг бодвол хамгаалалт маш өндөр мөн энэ нь ихэнх бусад хост дээр тусдаа үнэтэй байдаг бол энэ нь анхнаасаа байдаг нь мэдээллийн аюулгүй байдлын хувьд маш том давуу талыг бий болгож байгаа юм. Мөн SSL тохируулсан веб сайт нь яг адилхан агуулгатай бусад вебээс Google хайлтаар хамаагүй илүү илэрцээр гарч ирдэг

CDN – Хэрэглэгч нар хаана байхаас үл хамаарч дэлхийн хаанаас ч хандсан хурдан Файлуудыг ачаална мөн хамгаалалтын маш том давуу талыг үүсгэгч энэ хүчин зүйл нь үнэгүй мөн дагалддаг юм байна. Тохируулахад жоохон цаг авч байгаач гэсэн нэг удаа хийгээд дууссаны дараа олон улсаас ханддаг хүмүүст үнэхээр давуу тал үүснэ.

Айтүүлс компаниас үйлчилгээ авсны давуу тал Support 24.7 – Монголд ер нь шөнө асуудал гарахад туслах Хост ховор байдаг харин Айтүүлс маань Шөнө үүрээр ч хамаагүй асуухад хариулдаг нь хөгжүүлэгч бидэнд маш амар байдаг.

Ерөнхийд нь авч үзвэл WordPress хостинг дээр  жижиг гар аргаар хийгддэг үйлдлүүдийг удирдлагын хэсэг дээрээс нь бүгдийг нь тохируулах боломжтой нь Developer бидний асуудлыг шийдэж өгч чадсан санагдсан.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж