Өрсөлдөж, өөрчлөгдөж чаддаггүй Монгол!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Өрсөлдөж, өөрчлөгдөж чаддаггүй Монгол!

Өрсөлдөж, өөрчлөгдөж чаддаггүй Монгол!

…Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвараараа сүүл мушгиж, 64 орноос 62 дугаар байрт байгааг Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд дурджээ.

….Дэлхийн банкнаас хамгийн сүүлд нийтэлсэн Логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс дэлхийд 97-д эрэмбэлэгджээ.

….НҮБ-ын Худалдаа Хөгжлийн Бага хурал (НҮБХХБХ)-ын Бүтээмжийн чадавхын индекс буюу улс орны бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэж, түүнийгээ өсөж, хөгжих боломжоор хангах чадавхын хувьд Монгол Улс дэлхийд 94-т эрэмбэлэгдсэн байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Covid-19 цар тахлын нөлөөгөөр дэлхий улс орнуудын эдийн засаг хумигдаж, хөл хориогоо сулруулсан улс орнууд эдийн засгаа хэрхэн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвараа сайжруулж,  олон арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлсээр өнөөдөртэй золгож байна.  Дэлхийд өрсөлдөх чадвар хамгийн сайн улс бол Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улсууд байгаа бол өрсөлдөх чадвараар хамгийн сул нь Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл улсуудыг нэрлэжээ.

Цар тахлын нөлөө, дэлхийг хамарсан улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явдлууд өрсөлдөх чадварт нөлөөлж буй.

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т эрэмбэлэгдсэн. Нийт 100 оноо авахаас 35.56 оноо авсан байна. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч 1 эрэмбэ ухарчээ. Монгол Улсын өрсөлдөх чадварт нөлөөлж буй сорилт бол инфляци, ажилгүйдэг, ядуурал, тэгш бус байдал нь нийгмийн тулгамдсан асуудал болсон, валютын ханш хэт өндөр,  сонгууль, улс төрийн мөчлөгөөс хамааралтай, Орос-Украйны дайны улмаас үүссэн геополитикийн хурцадмал зэрэг нөлөөлжээ. Мөн татвар бүрдүүлэлтээр бусад улсаас өндөр буюу 27-рт байгаа ч татварын бодлого зөв байна гэсэн асуултаар 62 дугаарт байна. Татварын зарцуулалт үр ашиггүй, төр бизнес эрхэлж байгаа үзүүлэлтээр мөн л сүүл мушгиж, 63 дугаар байрт орсон байна.

Эдийн засгийн олон үзүүлэлтүүд, төрийн гаргаж буй шийдвэр, бодлого нь бидний өрсөлдөх чадварын тодорхойлохоос гадна бид дэлхий улс орнуудын хувьд хаана нь, ямар хэмжээнд явж байна вэ гэдгээ дүгнэж болно. Өнгөрсөн жилийн Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлсэн, цаашид ч эдийн засаг өсөх хандлагатай байгааг эдийн засагчид, мэргэжилтнүүд онцолдог. Гэхдээ эдийн засаг сайрах, тэлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг нь ард түмний амьдралд төдийлөн нөлөөлөхгүй байгааг эдийн засагчид онцолдог.

2022 оны худалдааны эргэлт 2021 оныхтой харьцуулахад 32 хувиар өсч, Монголын Улсын эдийн засгийг 2022 онд 4.8 хувийн өсөлттэй гарахад нөлөөлжээ. Гэхдээ энэхүү сэргэлт нь зөвхөн уул уурхайн салбар, тэр дундаа БНХАУ гэсэн ганцхан түнштэй хийсэн худалдаанаас хамаарч байгаа юм.

Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь ашигт малтмал бөгөөд нийт экспортын 80 гаруй хувийг Хятад Улс руу гаргадаг. Энэ нь Монгол Улсын худалдааны бүтэц, суурь муутай явж ирснийг харуулж байгаа бөгөөд эдийн засгийг гадаад цочролд эмзэг болгож байгааг ч ажиглагчид хэлдэг.  Уул уурхайн салбарын баялагаа дэлхийн зах зээл дээр гаргах нөөц  хангалттай ч зөв бодлого, төлөвлөлт, дунд болон урт хугацааны төлөвлөлтүүд буруу байгааг ч хэлэх хүмүүс бий.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишрагийн нэгэн нийтлэлдээ Монгол Улс худалдаанд суурилсан эдийн засгийг эрчимжүүлэх ёстойг дурджээ. Ингэхдээ, худалдаанд суурилсан эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд Монгол Улс худалдааны чадавхаа дөрвөн хэмжээст үзүүлэлтээр нэмэгдүүлэх нэгдмэл арга барилыг ашиглах хэрэгтэй. Уг дөрвөн хэмжээс нь:

  • Худалдааны өртгийг бууруулах горим, журмуудыг хэвшүүлэхийг дэмжих
  • Монгол Улсын дэлхийн зах зээлд нэвтрэхийг нь хурдасгаж, улмаар гуравдагч хөршийн бодлогыг нь дэмжих интеграцид нэгдэх
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ урсгалыг хялбаршуулахын төлөө дэлхийн биет болон дижитал сүлжээнүүдэд холбогдох
  • Монгол Улсад экспортын зах зээлээ хөгжүүлж, хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэлээ төрөлжүүлэх боломжтой

Эдгээр аргуудыг нэгдмэл байдлаар ашигласнаар Монгол Улс сорилтуудаа даван туулж, ашиглагдахгүй байгаа чадавх боломжоо үр нөлөөтэй ашиглаж чадна тодотгожээ.

Энэ мэт олон улсын тайлан, тоон үзүүлэлтүүд бидэнд дотооддоо өрсөлдөх бус дэлхийд өрсөлдөх,  зах зээлээ тэлэх, экспортын төрлүүдээ нэмэх ёстойг харуулж байна. Бид сүүлийн 30 жил орлого зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнд тулгуурлаж тооцож ирсэн ч эдийн засгаа солонгоруулна, худалдааны эргэлтүүдээ сайжруулна гэж ярьсаар өнөөдөртэй золгож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувьд ч дотоодын улс төр, нүүрсний хулгай, БЗС-ийн тэгш бус хувиарлалт, Хөгжлийн банкны хулгай гээд дотоодын “зодоон”-тойгоо ирэх сонгуультай “золгох” нь бололтой. Мэдээжийн хэрэг дотоод,  гадаад бодлого, эдийн засгаа тэлэх, солонгоруулах гээд амласан, хэлсэн, ярьсан зүйл МАН-д олон бий. Харин тэдний ажлыг олон улсын тоо, үзүүлэлтүүд тодорхойлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-26 213.87.153.48

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-26 202.9.46.171

Нэг нь нам харгалзахгүй шудрага үнэний төлөө хулгай луйврын эсрэг тэмцэл хийж Нөгөө нам улсын өмч хөрөнгө баялагт шунаж иргдийн амьжиргаа үйлдвэр аж ахуйн газрыг хувьчлал нэртэй дээрмийг хуулийн байгуулага хаацайлдаг улс оронд хөгжил өөрчилөлт байхгүй

Avatar

Зочин 2023-06-26 202.126.88.205

ухамсар улных бол урагшилна гэж байхгүй.

Avatar

Зочин 2023-06-26 103.212.118.43

УЛС ТӨРИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ХҮЧИН НЬ ЭРХ БАРЬЖ УДААХ ХҮЧИН НЬ ТҮҮНИЙГ УНАГААХ БОДЛОГО БАРЬЖ БАЙДАГ НИЙГМЭЭС ХӨГЖИЛ ДЭВШИЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж